antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2016 6 comments

Эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн орд газраар хахуульддаг “Саусгоби Сэндс” Монгол Улсыг хэзээ хохиролгүй болгох вэ?

нийтлэсэн Admin

1-20-4h_700x700

 “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,   Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлээд явуулсны ард хариулт нэхэн үлдсэн асуулт  бол Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг хэн яг хэзээ, ямар байдлаар барагдуулах вэ гэдэг асуудал байсан. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Монгол Улс энэ хэмжээний мөнгөөр хохирсон гэдгийн баталгаа гэсэн үг л дээ. За харин өмнөх Засгийн газар өнгөрөгч тавдугаар сард буюу, сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан. Тэр нь “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм.  Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг.

Тавантолгойд 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр өмнөх тогтоолын төсөлд  тусгагдаад байсан “Эрдэнэс Тавантолгой”  компанийн уурхайд “Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө  барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэрийн тухайд талуудын байр суурь янз бүр байсан. “Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани, гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд “Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг эрдэс баялгийн эдийн засагч  Л.Наранбаатар  онцолж байсан. Тэр хэлэхдээ “Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу даа хэмээн ярьж байгаа юм. Тэр хэлэхдээ Тавантолгой Хятадуудад очлоо гэж байсан.

Тэгвэл “Саусгоби сэндс” компанийн толгойг илсэн шийдвэр энэ засгийн үед хэвээрээ байх уу, эсвэл салхи орох уу гэдэг асуудал яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

“Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулахад, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан байж. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байдаг. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг.

Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульддаг “Саусгоби Сэндс” Монгол улсын хохирлыг хэзээ барагдуулах юм бол доо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ЗОЧИН (October 24, 2016 1:37:14 pm )

    ЭЛБЭГЭЭ ТӨЛӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ. СҮҮЛИЙН ҮЕД ИХ БАЯЖИЖ БАЙГАА ГЭЭ БИЗ ДЭЭ.

    • зочин (October 25, 2016 1:27:24 pm )

      элбэгээ төлнөө төлнөө

  • Anonymous (October 24, 2016 2:37:16 pm )

    Татвараас челеелдег еренхийлегч хариуцах байлгуй дээ ард тумэн нь ядуурсаар

  • Улс тор судлаач. (October 24, 2016 2:51:08 pm )

    Энэ хэрэг дээр Шуухийн шийдвэр эцэслэн гараагуй байхад нь Ц.Элбэгдорж л шуухийн омнуур нь орж уучлалт узуулж, энэ зальтай нохрийн хулгай хийсэн монгийг орж ирэх боломжгуй болгосон тул Ц.Элбэгдорж л толох байлгуйдээ. Мон Ц.Элбэгдорж нь Эрдэнэтийг будлиантуулсан юм биш уу. Ер нь аливаа байгууллагууд нь бие биендээ бараа, ажил, уйлчилгээг нийлуулэхдээ гэрээг нэг санхуугийн жилээр хийдэг болохоос биш, хэд хэдэн жилээр хийдэггуй юм. Гэтэл Эрдэнэт нь улсад огох татвараа огч чадахгуй байгаа хирнээ Хотолийн цемент шохойн уйлдвэрээс 5 жилийн дараа авах шохойныхоо унэ холсийн 40 хувийг нь оноодор урьдчилж шилжуулж, гэрээгээ 5 жилээр хийгээд л. Оороор хэлбэл 5 жилийн дараа 1 тн шохойны унэ хэд байхыг хэн ч мэдэхгуй байхад оноодор таамгаар унийг нь шилжуулээд л. Тодруулбал 1 тн шохойг уйлдвэрлэхэд ямар зардал гарахыг хэн ч мэдэхгуй шуу дээ. Тэгэхээр гэрээг урт хугацаагаар хийсэн нь НО-той л байна даа. Мон монгоний ханш ингэж цаг минут тутам оорчлогдож байгаа энэ уед бараа бутээгдэхуунийг 5 жилийн турш нэг унээр борлуулна гэж Хотолийн цемент шохойн уйлдвэрийн удирдлага ч бодож л байдаг. Тэгэхээр ийм гэрээ хийж байгаа нь ч бас НО-той л байна даа. Тухайлбал: Та гэрийнхээ дэргэд байдаг хунсний дэлгуурээс 1 ширхэг талхыг 5 жилийн хугацаанд нэг тогтмол унээр авна гэж хэлээд 5 жил авах талхныхаа унийн дунгийн 40 хувийг оноодор шууд огч чадах уу? Би л лав тийм тэнэг наймаа хийхгуй. Тэгэхээр эдгээр гэрээ нь НО-той л байна шуу дээ. Тэгэхээр Нямдорж гуай зов л асуудал зов л дэвшуулсэн байна шуу дээ. Энэ нь манай торийн байгуулалтын тогтолцооны бутэц болохгуй байгаа болохоор л олон жил торийн ондор албан тушаал хашсан хумуус “Тороос хумслах ” оролдлого хийгээд байгаа хэрэг шуу дээ. Энэ янзаар бол эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан нам болон улс орон дамнасан булэглэлууд нь Монгол улсыг минь суйруулэх нь шиг байна шуу дээ. Монгол улсын хамгийн том саалийн унээ болсон Эрдэнэтийг нам, улс, орон дамнасан булэглэл яаж хувьдаа авч байгааг та бид нар энэ удаад узлээ шуу дээ. Тэгээд ч энэ булэглэлд МАН-ын нохдууд оролцсон болохоор МАН-ын засгийн газар нь “олигтойхон шиг” хяналт, шалгалт оруулахгуй зовхон ТУЗ-д нь Монголын торийн талын 51 хувийн толоололийг томилсон болоод л Эрдэнэтийн энэ асуудлыг хаяж байх шиг байна. Нямдоржийн хэлж байгаагаар бол энэ хэргийг гардан зохион байгуулсан Ц.Элбэгдорж ч “энд миний оролцоо байхгуй” гэж мэдэгдэл хийгээд л бултаж байгаа бололтой. Унэндээ бол “манай улс торчидийн эрх ашгаараа нэгдэж байгуулагдсан булэглэл л Эрдэнэт гэдэг саалийн унээний маань “хойтохыг уншлаа” шуу дээ. УИХ-ын дэд дарга н.Нямдоржийн мэдэгдэж байгаагаар бол Ц.Элбэгдорж гэдэг нохор л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьдаа авагчдыг удирдаж зохион байгуулсан гээд байгаа. Унэнч байж мэдэх юм. Энэ чиглэлээр ХМХ дээр гарсан материалуудыг уншиж узэхэд энэ булэглэл л Эрдэнэтийг хувьдаа авч, Монголыг дампууруулах зам руу нь тулхэж байгаа юм байна. Тэгээд баригдах болохоороо булэглэлийн нэр нолоо бухий зарим гишуун нь “эх оронч” хун болж бултаад байгаа бололтой юм. Эндээс харвал энэ Ц.Элбэгдорж нь яг Н.Энхбаярын араас орж байгаа юм шиг байна. Ер нь Зоригийн амь насыг Батуул эд нар ч бурэлгэчихээд, одоо жужиглээд ч байгаа юм билуу хэн мэдэх билээ. Эсвэл Батуур руугээ чихээд ч байгаа юм уу, хэн мэдэх билээ. Ер нь л асуудалтай хумуус тул болгоомжтой л байх нь зуйтэй юм. Дэлхий парламентийн нийтлэг жишигээр бол намаа сонгуульд олонх болгосон намын дарга нь тухайн бурэн эрхийн хугацаандаа “огцрох” нь битгий хэл нам дотроо “ноен” шиг л байдаг бол Ардчилсан намын хувьд эсрэгээр намаа сонгуульд олонх болгосон Н.Алтанхуягийгаа “нудэнд орсон хог” шиг л узэж огцруулсан шуу дээ. Энд хамгийн гол уурэг гуйцэтгэсэн хун нь АН-аас нэр дэвшиж Монгол улсын Ернохийлогч болсон Ц.Элбэгдорж л доо. Ц.Элбэгдоржийн энэ алдаатай уйлдэл нь анхных нь ч биш юм билээ. 1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл олонх болж М.Энхсайхан Еронхий сайд хийж байтал АН-ын дарга Ц.Элбэгдорж нь “АН нь сонгуульд олонх болсон тохиолдолд АН-ын дарга нь Еронхий сайд болно” гэж намын дурэмдээ заалт оруулж намынхаа хурлаар батлуулчихаад л М.Энхсайханыгаа огцруулж оороо Еронхий сайд болж 3-хан сар ажиллаад огцорч байсан юм билээ. Одоо Еронхийлогч маань улс орны эдийн засаг хундэрч, зарлага санхуужилт тасарсан хунд уед, хагас цэргийн зохион байгуулалттайгаар сайн ажиллаж байгаа АН-ын дарга Н.Алтанхуягийгээ дэмжиж ажиллахын оронд, сорог хучин МАН-тай нийлж, оорийн АН-ын эрх мэдэл албан тушаалд дуртай Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтийн хэсэг нохдуудтэй хамтарч Н.Алтанхуягийгаа “огцруулаад” Монгол улсын туухэнд байгаагуй хамгийн чадваргуй, хамгийн сул Ч.Сайханбилэг гэдэг залууг Еронхий сайд болгож Монголын Торийн ажлыг 2 жилээр хойш нь татлаа шуу дээ. Одоо манай Улсын эдийн засаг ямар шуу хан байгаа билээ дээ. АН нь ямар уйл лайгаа эдэлж байгааг та бид нар бас л харж л байна. Элбэгдорж нь одоо АН-ын нохдуудийгээ хооронд нь хэзээ ч эвлэрэхийн аргагуй хагалсан байна. Мон Ц.Элбэгдорж нь Н.Энхбаяртай адил нам руугаа орж, дарга болохын тулд яаж зовож байгааг ДАВТЧИХГУЙН тулд одоогийн Еронхийлогчийн эрх мэдэлээ ашиглан АН-ын даргыг ирэх жил авахаар П.Цагааныг явуулсан бололтой. Энэ янзаар бол АН ч мод доо сэхэл авахгуй богоод Элбэгдоржийг еронхийлогчоос буусны дараа л нэг чиг хандлага тодорч мэдэх юм шиг байна. Та бид энэ тухай нарийвчилсан ойлголтыг орон нутгийн сонгуулийн дараахнаас эхлээд л одор бур илуу сайн ойлгох болно доо. АН-ын их хурлын уеэр бол бур тодорхой харагдана. Одоо МАН-ын дарга М.Энхболд нь Элбэгдоржтой “их сужирдэг ээ зогсоож, жолоо цулбуураа татах нь л зугээр байгаа юм даа”. Яахав их сужирвэл АН-ын доторх овчин л МАН дотор халдварлана. Энэ нь улс орны эрх ашигт хортой зуйл болно шуу дээ. Уг нь болдогсон бол МАН нь АН-ынхан дотроос Н.Алтанхуяг, тууний талынхантай л ойртож ажиллавал ирээдуйд улс орноо хамтдаа авч явах юм чинь та бухний ирээдуйн эрх ашигт чинь нийцэх л болно доо. Гэхдээ одоохондоо уунийг МАН-ын олонх нь ойлгохгуй байхаа. Иймд юуны омно улс орноо ч худалдахад бэлэн болсон “нам дамнасан булэглэл”-ээс салах л хэрэгтэй байна. Ууний тулд Монгол Улсын Ундсэн Хуульд оорчлолт оруулж, бух сум, хороо, тосгон гэх мэт нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид амьдарч байгаа иргэд нь оорсдийгоо толоолж чадах толоологчоо, оорсдийнхоо дотроос сонгож, торийн эрхийг барих дээд байгууллагаа байгуулдаг болгох шаардлагатай байна. Энэ толоологчид нь хувийнхаа амьдралыг хойш нь тавьж, зовхон нутаг усныхаа иргэдийн сайн сайханы толоо сайн дураараа, хусэл зоригоороо ажиллаж байгаа тор нийгмийн ажилтангууд тул улсаас цалин холс авахгуй ажилдаг “эх орончид” байх юм шуу дээ. Харин хуулиар тогтоосон хэмжээнд багтааж тухайн орон нутаг нь уйл ажиллагаа явуулахад нь зориулж бага зэргийн санхуужилтыг огч болох юм. Энэ Торийн эрхийг барих дээд байгууллагдаа “Ардын Их Хурал эсвэл Улсын Их Хурал” гэдэг ч юм уу ямар нэг оновчтой нэр огоод одоогийн УИХ-ын эрх мэдлийг шилжуулэх естой юм. Энэ уед одоогийн хэмжээ хязгааргуй эрх дархтай УЛС ТОРЧИД байхгуй болно шуу дээ. Торийн эрхийг барих дээд байгууллага нь шаардлагатай уед жил дээ хэдэн ч удаа цуглаж чуулж улс орны амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж болох богоод харин жил бурийн тогсголд заавал чуулж тухайн жилийн тосовийн гуйцэтгэл, дараа жилийн тосовийг баталж, Еронхийлогч, Еронхий сайд болон байнгын ажиллагаатай байгууллагуудийн дарга нарын хийсэн ажлын тайланд унэлэлт дугнэлт огч, ажил нь хангалтгуй дарга нарыг ажлаас нь чолоолж, сайн ажиллаж чадах хунийг томилдог байвал зохино. Тэр уед энэ “даварсан булэглэл” байхгуй л болно л доо. Харин улс орны одор тутамын харилцааг зохицуулах органик хууль, нийтийн хэм хэмжээг зохицуулах дурэм журамыг батлах, гарсан эрх зуйн актууд нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй байдалд хяналт тавих уурэг бухий байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал ажиллах богоод УБХ-ын гишууд нь зовхон олон жил ажилласан туршлагатай хуульчдын дундаас НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛТААР ШАЛГАРСАН, БУРЭН ЭРХ НЬ ТОРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГААР БАТЛАГДСАН чадварлага мэргэжилтнуудээс бурддэг байвал зохино. Хэрэв “МАН нь унэхээр УЛС ОРНОО АВЬЯА, УНДЭС УГСААГАА АВЧ УЛДЬЕ, НИЙГЭМДЭЭ ШУДАРГА БАЙДАЛ ТОГТООЕ, УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМАРЛААС ГАРГАЯ гэвэл энэ ажлыг одооноос эхлуулэх нь зуйтэй байна. . Хэрэв одоогийн байгаа шиг ээ цаашид ямар ажил хийхээ мэдэхгуй бусдын амыг харсан шиг “МУНГИНААД” байвал 4 жилийн дараа нь “АН шиг бас л бурэн бурэлдэхуунээрээ огцрох болно доо”. ГЭВЧ ЭНЭ БУХ ХУГАЦААНД АЛЬ Ч НАМ НЬ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ “МУНГИНААД” БАЙВАЛ УЛС ОРОН СУЙРЭХ ТУЛ АРД ТУМЭН БОСОХООС ООР АРГАГУЙ БОЛНО ШУУ. АНХААР !!!!!!!!!!

  • Anonymous (October 24, 2016 5:06:37 pm )

    svitgsen gazar nutgiig mini hen tuluh yum

  • Anonymous (October 25, 2016 9:37:27 am )

    одоо эх орноо ломбардад тавих гэж байна

antalya rent a car