antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2016 Comments are off

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 24. Даваа гараг

нийтлэсэн Admin

1477265435580d481bf069eӨнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 24. Сумъяа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан,17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car