Өмнөд Солонгос улсын Спорт, аялал жуулчлалын яам нь Бразил улсад зохион байгуулагдсан “Рио 2016” зуны олимп болон Пара олимпод амжилттай оролцож медаль авсан тамирчдад олгох мөнгөн шагналыг өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ.
Тус улсын 204-н тамирчин оролцож олимпоос 9 Алт, 3 Мөнгө, 9 Хүрэл, нийт 21-н медаль авч багийн дүнгээр 8-р байранд орсон юм.
Өмнөд Солонгос улс нь олимпийн Алтан медаль авсан тамирчинг 63-н сая вон, мөнгөн медалийг 35-н сая вон, Хүрэл медалийг 25-н сая воноор урамшуулдаг бол Алтан медальт тамирчны дасгалжуулагчийг 80-н сая, мөнгөн медальтны дасгалжуулагчийг 45-н сая, Хүрэл медальтны дасгалжуулагчийг 30-н сая воноор тус тус шагнаж урамшуулдаг ажээ.
Мөн медаль авч чадаагүй тамирчид болон дасгалжуулагчдад тус бүр 3-н сая воныг урамшуулал болгож өгдөг юм байна.
Үүний дагуу олимпод оролцсон нийт баг тамирчдад олгох мөнгөн шагналыг өнөөдрөөс эхлэн олгож байгаа ажээ.
Холбоотой мэдээ
-
Zochin (October 23, 2016 5:59:26 pm )
Mongol mungu nii hanw 2 dahin muu wuu …
1 Comment