ШШГЕГ-ын удирдлагууд цол, албан тушаал хоёроор тоглож байна гэх мэдээллийг хэвлэлүүд өнгөрсөн оноос эхлэн бичиж байгааг эрхэм уншигчид анзаарсан болов уу. Асуудалгүй, но-гүй зүйлийг хэвлэлийнхэн нийтэд дэлгээд байдаггүй. За тэгвэл яах аргагүй өөрсдийн үйлдлээрээ хэвлэлийнхний анхааралд ороод байгаа хүмүүсийн нэг бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Захиргаа удирдлагын газрын дарга М.Алтан-Очир юм. Б.Билэгтийн үед нутгийн зөвлөлийнхөө зарим хүнээр яриулж, юм атгуулж байж дарга болсон гэгддэг тэрбээр эхнэртээ 6 сарын дотор хурандаа цол өгч эмэгтэйчүүдийн хорихын даргаар томилж хууль зөрчсөн асуудал нь өнгөрсөн хугацаанд нэлээд асуудал дагуулсан гэхэд болно. Тэгвэл түүнд өөр олон асуудал байдаг талаар мэдэх хүмүүс нь хэлж байгаа юм. Тухайлбал, нутгийнхаа Алимаа гэх жаахан охинд 1 жилийн дотор ахлах дэслэгчээс хурандаа цол хууль бусаар олгосон. Хэнтийн хорихын дарга байхдаа зээр олноор агнаж,хоригдлын хоолонд өгч яг тэр тоогоор албаны малыг хувьдаа авсан. Мөн Хэнтийн хорихын 3 мянга шахам малын төлийг удаа дараа хувьдаа завшиж, өөрөө 5 мянган малтай болж эхнэртээ ланд 200 авч өгсөн. Хэнтийн хориход хоригдлын ар гэрээс мал авч, хувьдаа ачааны машин завшиж, сийлбэртэй гэр хийлгэж дамласан. Өөрийн нууц харьцаатай эмэгтэй, мэргэжлийн бус хүмүүсийг төв газар хорих ангиудад өндөр албан тушаал замбараагүй олгосон гэхчлэн олон асуудлыг нь хэлж яригсад цөөнгүй байна.
Ер нь бол хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний нэрэнд наалдуулаад л баймааргүй элдэв олон асуудлын талаар эх сурвалжууд хэлж ярьдаг гэдгийг тодотгоё.
Түүнчлэн эхнэрийгээ даргын сэнтийд лоббидсон гэгддэг асуудлынх нь талаар тодруулан хүргэе. Энэ талаар “Өглөөний сонин”-нд нийтлэсэн байдаг юм. ШШГЕГ-ын даргын тушаалаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Б/458 тоот тушаалаар Хорих 407 дугаар ангийн даргаар дэд хурандаа Д.Уранчимэг гэх эмэгтэйг томилсон байдаг. Тэр эмэгтэй бол М.Алтан-Очирын эхнэр юм. Уг нь тэр эмэгтэйг албан тушаалд томилохоосоо өмнө АТГ-руу хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулахаар явуулах ёстой. Гэтэл тэд мэдүүлгийг явуулаагүй атлаа тус хорих ангийн даргаар Д.Уранчимэгийг томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ/ гэж заасныг зөрчжээ. Угтаа бол Д.Уранчимэгийг тухайн албан тушаалд томилсныхоо дараа тус газар руу мэдүүлгийг нь хянуулахаар явуулсан гэсэн үг.
Харин АТГ-аас уг асуудалд хуулийг хэрхэн яаж зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тогтоохдоо “Хууль зөрчин томилсон шийдвэрийг хүчингүй болгох, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн шалгах, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэх, мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг бий болгожээ. Түүнчлэн Д.Уранчимэгийн нөхөр М.Алтан-Очир нь ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой. Мөн олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонихрлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдож байна. Цаашид дээрх хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраас хянан үзсэний дараа тухайн албан тушаалд томилоход анхаарч ажиллана уу” гэсэн албан бичгийг тавдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгийн дарга хурандаа А.Гэрэлт-Очид хүргүүлсэн байдаг. Тэгэхээр АТГ-аас тус газарт хүргүүлсэн албан бичгийн утга агуулга нь нөхрийнхөө удирдлага доор эхнэр нь ажиллавал эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой гэж үзсэн гэж ойлгогдож байгаа юм.
Хачирхалтай нь, АТГ-аас Д.Уранчимэгийг хууль бусаар томилсон байна гэдгийг нь анхааруулсаар байхад М.Алтан-Очирын эхнэр хорихын даргаар ажилласаар байсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 21, 2016 11:51:40 am )
Ystoi shuuhin shiidverin darga nar arail denduu huviin biznestei hutgaldsan baliar nuhduud shuu shine darga shiidvertei arga hemje avch ter ded darga zarim horihiin drga naraa Solih hregteide
-
Anonymous (October 21, 2016 12:13:18 pm )
хэн нь мэдэгдэхгүй нэрээ нуун нуун хүний нэр хүндийг гутаан дормжилсон зүсэн зүйлийн ховыг энд тэндээс хамж шимэн бичиж дур тавьдаг адгийг амьтад (лаларууд) олширч, хуучин нийгмийн матаачид амьлах болж дээ
-
zochin (October 21, 2016 12:28:17 pm )
UNEN YM BOL HEN CHJ BICHSEN YUGII N OMOORDOG BAINA AA.SANAA N ZANAAD BAINA AADAA.LUIVARCHNII GAR HOL CHINI. ATG HUSAA CH NOVSHNUUDIIG.
-
Тоодой (October 21, 2016 12:49:39 pm )
Тэр хорих ангид нь хорь
-
Anonymous (October 21, 2016 1:19:57 pm )
Ene hun chini shorongiin darga bish shorongiin hadaas yaltan baina shuudee huuli hynaltiin erhemuudee
-
Баадай (October 21, 2016 1:30:45 pm )
үнэн л юм бол ажиллаж б.сан хорих ангид нь хорь.
-
ЗОЧИН (October 21, 2016 3:03:43 pm )
ХЭНТИЙХЭН ДАВАРЧ БАЙНАА УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Ц.БАТБИЛЭГ ГЭЖ НӨХӨР УЛСЫН НӨӨЦИЙН ТЕНДЕРЭЭР ТОГЛОЖ ТОГЛОЖ БУРУУТАЙД НЬ ОБЕГ-ЫН БАДРАЛ ГЕНЕРАЛ ХАРИУЦЛАГА ТООЦТОЛ ЭРГЭЭД ОРЧИХСОН БАДРАЛ ДАРГЫН АЖЛЫГ ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА ҮҮНИЙГ ХҮРЭЛСҮХ САЙД МЭДВЭЛ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДАХ БАЙХ ӨӨР ХЭН Ч ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЦАРАЙЛНА
-
ЗОЧИН (October 21, 2016 3:07:29 pm )
аль нөгөө улсын бүртгэл, хотын гал унтраах онцгой байдлын газрыг самардаг батүүл баатарт тавиулдаг уу,тэр арай л дэндүү юм мэддэггүй нөхөр дө
-
ЗОЧИН (October 21, 2016 3:10:23 pm )
аа тиймээ толгой хоосон дээгүүр сэвсэн, хувцас чөтгөр болсон ганган нөхөр байгаа улсын нөөцийн дарга юмуу
-
Anonymous (October 21, 2016 3:55:03 pm )
Пvрэвсvрэн гээд ах нь Багануурт 3 авгайтай иргэдиин хуралд гарсан том гар байгаа багануурт олон хvvхэн жирэмслvvлсэн том гардаа
-
зочин (October 21, 2016 8:46:06 pm )
Тэр Алимаа гэгчийг Билэгт гэгч нөхөрт бэлэг (нууц амраг )болгож анх өгснөөс тэр хүүхэн суг дэвсч хурандаа болсон талаар ШШГЕГ ынхан бүгд л ярьдаг Тэгээд х/а Алтаночир өөрөө албан тушаал,цолны найраа хийж мөнгө цохиж байгаа шүү дээ АТГ ынхан олон Амагланбаяр дарга анхааралдаа авна бэз.
-
зочин (October 21, 2016 9:00:58 pm )
ХУУЧИН хэвлэл мэдээлэлдээ гарч байгаа зүйлийг Намын болон Ардын хянан шалгах хороо Прокурор цагдаагийн байгуцлага шалгаж хэрэг,зөрчил хоерын ялган салгаж арга хэмжээ авдаг байсан одоо харин энэцахим сүлжээнд бичиж байгаа нөхөд харин ухаантай дарга нар харин анхааралдаа авч шалгаж байх юм бол таны ажилд л хэрэгтэй та ямар ч зардалгүй үнэнтэй мэдээлэл олж авч байна шүү 8 аас 1,юм уу 2 л байхд болоо энэ боломжыг хяналт тавих эрх бүхий алба хаагч нар сайн ашиглаж байгаарай
-
Zochin (October 21, 2016 10:18:33 pm )
Ene hvniig diileh alban tushaaltan mongold baihgvi
-
Zochin (October 21, 2016 10:24:55 pm )
Алтаночир маш олон хууль бус ажил хийсэн энэ талаар хэдэн жилийн омно хар дэвтэр гэдэг сэтгуульд тодорхой бичсэн байдаг басал танил тал арын хаалгаар мултарч оросод сургуульд явсан сайн шалгах
-
sainaa (October 21, 2016 10:33:31 pm )
Ene altanochir olon hevleleer garah ym shalgaad togtooj arga hemjee tootsdog alvan tushaaltan alga uu
-
zochin (October 21, 2016 10:36:35 pm )
Za ene gariig mon olon bichih ym vnen ym bicheed bndaa hudal baisan bol medegdel ene ter hiij ner toroo sergeelgen geed boon asuudal bosgoh baisan vnen bolood chemeegvi bn
-
zochin (October 21, 2016 10:45:08 pm )
Altanochir Alimaa Anirhvl gurav Bilegt generalii neriig barin monch Olin huuli bus zvil hiisen Alimaa surgaltiin heltsiin dargaar ajilaj baihdaa surguulid hvn oruulj hoorhon heden togrog avsan
-
zochin (October 21, 2016 10:47:18 pm )
Shalgaachee
-
zochin (October 21, 2016 10:49:29 pm )
Odoo naad gar chin hovdiin nutgiin zovlol demjij bgaa bvvr tom DED Darga bolno geed arhi uuj amitan hvn daramtalj bn daa yandaa
-
baldan (October 21, 2016 10:53:21 pm )
Udam sudaraaraa ajildag ah dvvgeerei alban tushaal omchildog mundag hvmvvs baih ym ene nohoriin ah Pvrevsvren bas zahirgaa udirdlagiin darga baisan ymdag
-
зочин (October 22, 2016 5:50:23 pm )
олны үг оргүй.шалгаж үнэнийг тогтоохыг хүсэж байна. арай дэндүү хууль бус зүйлийг сонсож байсан.
-
ИргэнЗочинИргэнИиргэнриргэнгэгазаргүй гэр бүлнhinО (October 22, 2016 7:10:43 pm )
ЕР НЬ ЦЭРЭГ ЦАГДААГИИН ЦОЛЫГ АРЫН ХААЛГААР АВДАГ Ш ДЭЭ ЭСВЭЛ ТАМИРЧДАД АЛЧУУР БОЛГОЖ ӨГДӨГ ИИМ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ
22 Comments