Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилжээ. Өвлийн эхэн сар гарахад хэдхэн хоног үлдсэн байна. Хүйтэн цаг ирж байгаа болохоор нийт нутгийн 50 гаруй хувьд нь цас орж, цасан шуурга, хүйтэн салхитай байна. Өвлийн улирал ирлээ, харин бид өвөлд бэлэн үү.
Тэгвэл Автотээврийн үндэсний төвөөс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах “Бид өвөлд бэлэн” нэгдсэн өдөрлөгийг 10 дугаар сарын 22-нд буюу маргааш бямба гарагт 12.00-17.00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна. Нэгдсэн өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг иргэд та бүхэнд үзүүлж ажиллана.
Үүнд:
– Тээврийн хэрэгслийн бүртгэл,
– Техникийн хяналтын үзлэг,
– Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт,
– Тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга,
– Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга,
– Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох,
– Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах,
– Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга,
– Даатгалын байгууллагуудын танилцуулга, Дээрх үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжтой тул иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.
О.Сайхан
Холбоотой мэдээ
Comments are closed.
