Хан-Уул дүүргийн III хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалын байрны 1 дүгээр орцны хонгилд уржигдар буюу бямба гаригт томоохон хэмжээний гал түймэр гарчээ.
Дуудлагын дагуу тус Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 85 хүний амь насыг утаанд угаартахаас, гал түймэрээс аварчээ.
Тиймээс хүйтэний улирал ирж байгаа тул иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2016 12:14:21 pm )
jinhene hero.
1 Comment