antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 Comments are off

Н.Болор-Эрдэнийг гурав, “Хоромхон” клубыг таван саяар торгов

нийтлэсэн Admin

2599Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний лиг” өнгөрсөн ням гаригт өндөрлөж, хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болсон билээ. Сүүлийн тойргийн тоглолтод “Улаанбаатарын унаганууд”, “Хоромхон” хүрэл медалийн төлөөх тулаан хийж, хөлбөмбөгийн хорхойтнуудыг өндөлзүүлсэн. “Унаганууд” 2:0-оор хожвол оноо тэнцэж, хоорондын тоглолтын үр дүнгээр медалийн тавцанд гарах эрхтэй болох байв. Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компанитай хамтран ажиллах болсноор дээд лигийн шагналын сан 100 сая төгрөгт хүрч, хүрэл медаль хүртсэн баг 20 сая төгрөгтэй болох байлаа. “Унаганууд” хүсэн хүлээсэн 2:0 гэсэн дүнгээрээ тоглолтыг өндөрлүүлэх дөхсөн.

Гэсэн ч “Хоромхон”-ы хамгаалагч О.Оюунбаатар үндсэн цаг өндөрлөхөөс тавхан минутын өмнө 20 сая төгрөгийн үнэтэй гоол оруулснаар багтаа хүрэл медаль бэлэглэсэн нь саяхан. Гэвч Монголын хөлбөмбөгтэй холбоотой саар мэдээ дуулдах болов. “Хүрхрээ үндэсний лиг” өндөрлөсний дараа долоо хоногт өөр нэг том тэмцээн болох МХБХ-ны цомын аварга тодрох ёстой байв. Хасагдах системээр болдог энэхүү тэмцээний хагас шигшээ тоглолт мягмар гаригт болж, “Дэрэн” “Хоромхон”-той үндсэн болон нэмэлт цагт гоолгүй тэнцсэн ч 11 метрийн торгуулийн цохилтоор 3:2-оор, “Хангарьд” “Улаанбаатар Сити”-г үндсэн цагт 2:1-ээр хожсоноор аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм. Гэвч хоёрхон хоногийн өмнө хүрэл медаль хүртээд баярлан хөөрч байсан “Хоромхон”-ы залуус цомын тэмцээнд хожигдсоныхоо дараа тамирчин хүнд байж боломгүй бүдүүлэг авир гаргасан нь олны анхааралд өртөөд байна. Цуврал 11 метрийн торгуулийн цохилтын үеэр шүүгч нар үүргээ дүрмийн дагуу гүйцэтгэсэн нь шууд дамжуулан үзүүлсэн бичлэгээс тодорхой харагдаж байна. Гэвч “Хоромхон” клубын тоглогч, албаны хүмүүс хожигдсоныхоо дараа шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар доромжилж, спортын бус авир гаргалаа. Тухайлбал, тус клубын эмч Н.Болор-Эрдэнэ нь тэрхүү тоглолтод туслах шүүгчээр ажилласан шүүгч Т.Галдансүхийн биед ноцтойгоор халдсан нь баримтаар нотлогдсон тул Монголын хөлбөмбөгийн холбооны Онцгой байдлын хороо тэдэнд хариуцлагыг хүлээлгэх шийдвэр гаргалаа.

Нэгдүгээрт, “Хоромхон” клубыг Монголын хөлбөмбөгийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс хасч, таван сая төгрөгөөр торгох, хоёрдугаарт, багийн эмч Н.Болор-Эрдэнийн хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг МХБХ-ны албан ёсны хуудсанд мэдээлж, МХБХ-ны Сахилга бат, ёс зүйн дүрэм, Онцгой байдлын хорооны тогтоол, спортын бус авир гаргасан бичлэгийг байршуулсан байлаа. Баг тамирчид, албаны хүмүүс МХБХ-ны холбооны дүрмийг баримталж, шударга тоглолтын зарчмыг дагаж мөрдөхийг уриалж байна.

Эх сурвалж: Ардын эрх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car