Н.МӨНХЖИН
Хятадын армийн хэдэн зуун экс гишүүн чөлөөнд гарсан цэрэг, офицеруудын амьдралын нөхцөлийг сайжруулахыг шаардаж өнгөрсөн мягмар гаригт Батлан хамгаалах яамны ордны өмнө эсэргүүцлийн цуглаан хийжээ. Цэргийнхэн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь тун содон харагдаж байв. Бээжингийн эрх баригчдын зэвсэгт хүчний хэдэн зуун мянган цэрэг, офицерийг чөлөөнд гаргах үйл явц ийнхүү эсэргүүцэлтэй тулгарчээ. Ногоон дүрэмт хувцас өмссөн дунд насны эрчүүд голдуу жагсагчид нийслэлийн төв дахь Байи ордны өмнө цугларчээ. Тэд эх орныхоо далбааг намируулж, армиас халагдсаныхаа дараа төрөөс үзүүлж буй халамж, дэмжлэгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн зурагт хуудас барьж, чөлөөнд гарсан цэргийнхэнд илүү анхаарал хандуулахыг шаардаж байхдаа “Эв нэгдэлд бидний хүч бий” дууг бөөнөөрөө дуулж байв. “Биднийг албанаас чөлөөлөхдөө иргэний нийгэмд ажил олж өгнө гэсэн нь худлаа боллоо” хэмээн зурагт хуудасны нэгэнд бичжээ. Хэдэн арван цагдаа жагсаалыг ажиглаж, тал талд нь зогсож байсан ч ямар нэг мөргөлдөөн, баривчилгаа болсонгүй. Хятадад жил бүр авлига, хүрээлэн буй орчны бохирдол, газрыг улсын мэдэлд хүчээр авч буйг эсэргүүцсэн олон зуун жагсаал болдог нь нийгмийн тогтвортой байдал, эмх журмыг хадгалахыг хүссэн коммунист эрх баригчдын толгойны өвчин болж байдаг билээ. Уржигдар болсон жагсаал нь урьд өмнө бараг үзэгдэж харагдаагүй жирийн бус зүйл байсан юм. Хятад улс зэвсэгт хүчний бүтэцдээ томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж байгаа үед армиас халагдсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсэн нь эрх баригчдын сэтгэлд нийцээгүй нь лавтай хэмээн өрнөдийн ажиглагчид тэмдэглэв. Ерөнхийлөгч Си Жинпин дэлхийн хамгийн том армийг өөрчилж, илүү цомхон, үр өгөөжтэй дайн тулааны хүчин болгох сонирхолтой байгаагаа зарласан юм. Энэ төлөвлөгөөг 2016 оны эхээр хэрэгжүүлж Ардын чөлөөлөх армийн 300 мянган албан хаагчийг чөлөөнд гаргаж, цэргийн дүрэмт хувцастнуудыг хоёр саяас хэтрүүлэхгүй байхаар тооцоолжээ. Сүүлийн 20 жилд тус улсад ийм том цомхотгол хийж байсангүй.
Төлөвлөгөөний дагуу эрх баригчид 2020 он гэхэд зэвсэгт хүчний удирдлагыг төвлөрүүлж, цэргийн бүс нутгийг багасгаж, коммунист намын зүгээс цэргийнхэнд тавьдаг хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Азийн хүчирхэг гүрэн тэнгисийн цэрэг, агаарын хүчиндээ илүү анхаарал тавихаар шийдсэн бололтой. Офицер, цэргийн албан хаагчдын цомхотголыг зөв, нарийн тооцоотой хийхгүй бол нийгэм дахь тогтвортой байдалд муугаар нөлөөлж болзошгүй гэсэн дуу хоолой сонсогдох болов. Засгийн газар чөлөөнд гарсан цэрэг, офицеруудад тусламж үзүүлж, улсын компанид ажилд оруулна хэмээн амладаг. Гэвч амлалтаа биелүүлэхгүй байна, тусламж дэмжлэг хангалтгүй байна гэсэн гомдол байнга гардаг аж. Бээжин энэ байдалд анхаарч тэдний нөхцөл байдлыг сайжруулахын тулд 39.8 тэрбум юанийг (5.3 тэрбум евро) зарцуулахаар болсноо өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Энэ нь 2015 оныхоос 13 хувиар өссөн үзүүлэлт аж.
Гэсэн хэдий ч эдгээр амлалт биелсэнгүй хэмээн уржигдар Бээжингийн төвд, Батлан хамгаалах яамны ордны өмнө жагссан хүмүүс үзэж байна. “Бид чөлөөнд гарснаасаа хойш ямар ч тусламж авсангүй. Тэтгэвэр ч авсангүй, нийгмийн даатгал ч төлөгдсөнгүй” хэмээн хойд хэсгийн Шаньси мужийн 55 настай чөлөөнд гарсан цэргийн албан хаагч ярилаа. Тэрээр армид 14 жил жолооч хийж байгаад 20 жилийн өмнө цомхотголоор халагдсанаасаа хойш тогтвортой ажил олж чадаагүй аж. “Төр засаг биднийг хаясан. Бид энд авах ёстой юмаа авахаар эсэргүүцэл илэрхийлж байна” хэмээн тэрээр өгүүлэв. 2015 оны зургадугаар сард чөлөөнд гарсан олон зуун цэрэг, офицер эсэргүүцлийн жагсаал хийж байв. Тэдний дунд 1979 оны Вьетнамын дайнд оролцсон хүмүүс ч байсан юм. Хятадын ардын чөлөөлөх армийн албан хаагчдыг цомхотгох тусам эсэргүүцэл нэмэгдэнэ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Тавнан (October 15, 2016 1:49:22 am )
Монголчууд Цэрэг армийнхаа хучин Чадлыг эрс сайжруулах хэрэгтэй болжээ. Тайваны хятад нийтлэлчийн бичсэн зуйлийг монгол хун бур унших хэрэгтэйдээ 2045 онгэхэд хятадын мэдэлд орохндээ !!!!!!ундэслэл Байна шуу .цэрэг армийг томосгох биш чадваржуулах ,орчин уеийн техник технологийг шуурхай нэвтруулэх эзэмшуулэх цэргийн насны бух хунийг цэрэг техникийн ундур мэдлэгтэй болгое !!!!!заавал Армид татах биш иргэний шугамаар сургах !!!эруулжуулэх бялдаржуулах шаардлагатай тулгараад байна даа!!!!хиймэл дагуулаа Улам боловсронгуй болгох,цомийн зэвсэг эсэргууцэх технологийг боловсруулахад ч болохгуй юм угуй шуу .одоо оргон, Том далайцтай сэтгэх , ЦАг нь болжээ !!!!!
-
magnai (October 15, 2016 12:15:55 pm )
Zow ho (tawnang) demjij bna… uuhai
-
Тавнан (October 15, 2016 1:31:45 pm )
Монголын нам эвсэл юу хийгээд байнаа !!!!!!! Ийм хоормог хэнд ч хэрэггуй !!! Торийг залах, ухаан.хэрэгтэй ,дэлхийн хэмжээний сэтгэлгээ .монгол тархи !!!орчин уеийн чингис Хаан хэрэгтэй Байна шуудээ !!!!!!!!!!!
-
Зочин (October 15, 2016 3:15:28 pm )
ШВЁЙЦАРЬ шиг иргэн болгон цэргийн алба хааж ,жил бүр давтан сургуулилтад татагдаж ,бас цэргээс халагдахдаа зэр зэвсгээ гэртээ аваад эзэмшиж байдаг шиг байвал зүгээр санагдана????
4 Comments