Шүүгчийн албан тушаалыг хуульчийн мэргэжлийн оргил нь гэдэг. Тэгвэл энэ оргилд хүрэх шалгуур сорилд шүүхийн шинэтгэлийн хүрээнд урд өмнө байгаагүй том өөрчлөлт орсныг Ерөнхийлөгч шүүхэд ажиллахдаа дуулгав.
“Шүүгчдийн сонгон шалгаруулалтад арын хаалга хэрэглэх боломжгүй болсон гэж ойлгож байгаа. Компьютерт нэр усгүйгээр тест бөглөж, зөв хариулвал тэнцдэг. Өмнө нь нэг хүнээр дамжуулаад, Ерөнхийлөгчөөр шийдүүлнэ гэх хандлага байсан. Үүнийг бид зогсоож чадсан. Зөвхөн үүнийг ярихад л Монголын шүүхэд маш том ололт гарсан. Үүнээсээ ухарч болохгүй” гэж тэрбээр онцлоод шүүгчдийг нийгмийн мэдрэмжтэй байхыг ч сануулаад авсан.
Өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоотой буюу хэн гэгч шалгагч нь хэний шалгалтын материалыг хянаж засч байгаагаа мэддэг байж. Мэдээж өрсөлдөөн болохоор хэл үг дагуулж таарна.
Харин одоо шүүгчийн шалгалт бүртгэлээсээ эхлээд дуусан дуустлаа зөвхөн цахимаар шалгуулна. Хяналтын камерын дор цахимаар шалгуулж байгаа шалгуулагчид маргаан тэмцэл үгүй. Шалгалтын материал засч байгаа Мэргэшлийн хорооныхон компьютерийн цаанаас нэр усгүй, хэний даалгаврыг шалгаж байгааг ч мэдэх боломжгүйгээр дүн тавина.
Мөн шалгуулагч мэдлэг мэргэшлээ шалгуулахаас гадна зан төлөв, ёс зүй, хариуцлага, манлайлах ур чадвар гээд шат дараалсан шалгалтуудыг хөндлөнгийн үнэлгээгээр тогтоолгох юм байна. Энэ нь тухайн хүнийг шүүгч хийхэд нийгэм дэхь нэр төр, биеэ авч явах байдал, хувь хүний ёс зүй, төлөвшлийн хувьд тэнцэх эсэхийг нь хамт сурч, ажиллаж байсан хамт олноос нь тодорхой асуулга үнэлгээ авах хэлбэр.
Нэг ёсондоо шалгалтын өгөгдөлд хариулаад гарахын зэрэгцээ хувь хүний хувьд үсний үзүүрээс хөлийн чигчий хүртлээ нэвт шувт шалгуулна гэсэн үг.
Үүнээс гадна шүүхэд цус ойртлоо, шүүгчийн туслах, шүүгчийн хүүхэд л шүүгч болдог гэсэн шүүмж үеэ өнгөрөөсний нотолгоо нь сүүлийн жилүүдийн сонгон шалгаруулалтаар гадаад дотоодод боловсорсон хуульчид, прокурор, өмгөөлөгчид шүүгчийн шалгалтанд олноороо өрсөлдөх боломж нээгдсэнийх юм байна.
Монголын хууль гурав хоног гэгчээр буцаагаад ар өврийн хаалгаа нээж, нэрээ баастав даа. Энэ ололтоо л алдчихав гэхээс өөр юу гэхэв.
Б.Усгал
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 15, 2016 4:20:05 pm )
shuuhiin uudend huulgui baih n peodal gesen bishigtei baidag bolgo
1 Comment