antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2016 11 comments

Задардаг ч үгүй, хурдалдаг ч үгүй Ерөнхий сайд

нийтлэсэн Admin

golmat_0-0-Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоохондоо битүү морь хэвээр байна. 100 хоногт задарсан ч үгүй, хурдалсан ч үгүй-

Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг наадмын өмнөхөн гэнэт гардсан азтай эр Ж.Эрдэнэбатын танхимын 100 хоног айсуй. Орон нутгийн сонгуулийн улс төртэй зэрэгцэн Засгийн 100 хоногийг дүгнэгсэд үгээ хэлж эхэлжээ. Парламентад үнэмлэхүй олонхи болсон Ардын намын Засгийн газрын эхний 100 хоногийн талаар танхимынх нь бус тэргүүнийх нь үйл ажиллагаа, үг хэллэг, харагдах өнцгөөр нь дүгнэж байна. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хийсэн ажил нь эвтэйхэн хэлбэл улс орныхоо амьдралтай танилцах судалгааны 100 хоног, эс бөгөөс шалгалтын, томилгооны, сөнөсөн улс хүлээн авсан тухай сурталчилгааны 100 хоног байлаа.
Үндсэндээ төрийн ой санамжийг үгүйсгэж АН-ын шошготой бүхнийг хараар будах, өмнөх Засгийн газраа шившиглэх ажил онцгойлон хийгдэх атлаа зөрүүлээд яг юунд зорьж юу бүтээх гээд байгаа нь тодорхой бус 100 хоногийг монголчууд шинэ Ерөнхий сайдтайгаа хамт тууллаа гэж хэлж болохоор.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын томилгоо Ардын намын том улстөрчдийн хувьд, олон нийтийн хувьд ч гэнэтийн зүйл байсан. Сонгуулийн дараа олон нийт, улс төрийн ажиглагчид зүй ёсоор Ерөнхий сайд болох хүнээр намын дарга М.Энхболдыг юм уу, хэд хэдэн Засгийн газрын танхимд ажиллаад үзчихсэн У.Хүрэлсүх, Ерөнхий сайдын албыг өмнө нь хашиж байсан МАН-ын нөлөө бүхий улстөрч Сү.Батболд, Ерөнхийлөгчийн сонгуулиар нам доторхи сунгаанд Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөж байсан, энэ намын дарга асан, одоогийн Их хурлын гишүүн Ө.Энхтүвшин гээд цөөнгүй улстөрчийг харж, онилж байсан.
Тэгвэл хүлээгдэж байснаас тун ч ондоо сонголт, огт санаандгүй битүү морь гэнэт гараад ирсэн нь Ж.Эрдэнэбат байлаа. Тэрбээр их улс төрд гэнэт цойлсон шигээ дуулиан шуугиантай ажилладаг нэгэн лав биш юм. Н.Алтанхуяг шиг элдвийн зүйл ярьж амнаасаа болж асуудалд орооцолддог Ерөнхий сайд лав биш, Ч.Сайханбилэг шиг намынхаа удирдлагатай зөрөлдөж, зөрчилдөж ажилладаг ч хүн биш бололтой. Одоогоор бол намынхаа даалгаврыг ягштал баримталж өмнөх Засгийнхаа дэвшүүлэн хөөцөлдөж байсан сайн гэх тодотголтой бүх л ажлыг улс төрийн сэдлээр гацаадаг, ухраадаг шинж чанар Ж.Эрдэнэбатын танхимаас нэвт шувт харагдаж байна.
Нөгөө талд нь тэр өөрөө чухам юу хийж улс орноо гийгүүлэх гээд байгааг улиран өнгөрч буй 100 хоногт лав олон нийт олж харсангүй. Тэгвэл тэр үнэн хэрэгтээ хэн юм бэ? Хэлэхэд хэцүү. Зарим төрлийн татвар нэмэх асуудлаар парламентад санал хүргүүлэн олонхийн бүлгээсээ жавтий хүртсэн атлаа татвар нэмэх уг нь зөв юм шүү дээ гэж үе үе дуугараад байгааг нь харахад өөрийн байр суурь, итгэл үнэмшилтэй улстөрч юм уу гэмээр.
Эрдэнэтэд очиж иргэдтэй уулзалт хийхдээ УИХ-ын дэд даргынхаа буланд шахсан шахалтыг ч үл тоон Засгийн газар төрийн нэрээр дээрэм хийж хувийн хэвшлээ дарамтлахгүй гээд шууд хэлчихэж байгаа нь хэрэгтэй цаг үед урсгал сөрж чадахаар улстөрч ч юм уу гэмээр. Өөр бас нэг шинж ажиглагдаад байгаа нь дуу цөөтэй ч хэлсэн ярьсандаа байж магадгүй буурь суурьтай чанар Ж.Эрдэнэбатаас мэдрэгдэнэ. Наад зах нь сайд болсон толгойтой бүхэн болсон болоогүй мөрөөдлийн үй түмэн төсөл яриад явдаг байсан бол Ж.Эрдэнэбат хэрэгжүүлэх бололцоотой цөөн хэдэн төсөл л хэрэгжүүлнэ гэж байн байн ярьж буй.
Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоохондоо битүү морь хэвээр байна. 100 хоногт задарсан ч үгүй, хурдалсан ч үгүй. Хүнийхээ хувьд чухамдаа хэн юм, ямархуу зангарагтай улстөрч, төрийн түшээ болохоо, энэ хүнээс тос гарах уу, ус гарах уу гэдгийг айсуй цаг л харуулах бололтой.
Шинэ засаг байгуулагдсанаас хойш л яригдаж эхэлсэн, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу, ойрын үед чих дэлсэж буй Хятадаас авч болох 3-4 тэрбум ам.долларын зээл, цаашлаад ирэх онд хөдөлгөнө гээд хэлчихсэн Тавантолгой, Оюутолгойн мега төслүүд, төмөр замын талаар ямар байр суурь баримталж, яаж ажиллах, гадны банкийг оруулах эсэх зэрэг эгзэгтэй том том асуудлуудад ямар оролцоотой байхаар нь түүнийг дүгнэх л үлдэж байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (October 14, 2016 11:03:45 am )

    Энд тэнд очоод муухай юм бодоод суугаа хүн яаж ажил хийх юм ккк

  • иргэн (October 14, 2016 11:45:28 am )

    ерөнхий сайд бүтэн сайнд эмнэлгийн ажилчидтай уулзана гэнээ. хуулиар олгосон амралтын өдрөөр яагаад уулзалт хийдэг юм болоо, ажлын өдрөөр болдоггүй юмуу, ер нь тэгээд асуудал шийдэх биш дээ, цагийн гарз

  • зочин (October 14, 2016 1:23:25 pm )

    Зөв дүгнэлт. Үнэндээ битүү морь. Тэгэхдээ огцом хурдалж онхолдчихгүй улс төртэй учраа олох гэж цаг барж байх шиг. Ер нь хол ын замд цуцаа багатай, дажгүй давхих хөлөг байж мэдэхээр шинжүүд харагдаад байгаа. Одоо улс төрийн талаас дэмжлэг хэрэгтэй. УИХ-ын гишүүд нэг гоочилж, ухаантай зан гаргаж түвэг учруулаад баймааргүй л байна. Бас М. Энхболд дарга зориг гаргаад Намын даргын ажлаа Ерөнхий сайдад өгчихвөл мөн ч их дэм болохоор харагдаад байна гэж л олон түмэн жиг жуг гээд байна шүү. Ер нь тэгээд Үндсэн хуулиндаа чамбайхан хэдэн өөрчлөлт хийж улс төрийн энэ тогтолцоог эргэж харахыг амьдрал харуулж байна даа. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж Япон мэтийн орны хэмжээнд хүргэчихвэл манай орны хувьд тун ч дажгүй харагдах юм.

  • zzochinzochin (October 14, 2016 3:30:49 pm )

    MELIISEN BAS NEG UL ETGEED

  • bayra (October 14, 2016 7:10:17 pm )

    Nutag zaagdsan hyatadiin ur udam gee bizde nutag nugiinkhan ni andadgui gesen oliuigtoi um huleeged nemergui irvaanuudig bituu mori ch gekh sh

  • МАНын гишүүн (October 15, 2016 8:46:55 am )

    арчилсан намын нөхдүүд бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэрээр яваад улс орныг самарсныг мартацгаагаа юу 1ОО хоногт ийм байдалд орчихсон үед юу хийх юм шийдвэр гаргахдаа тооцоо судалгаатай буйртай байж зөв шийдэлд хүрэхгүй бол АНынхны алдааг давтана зөв хүн ерөнхий сайд болжээ АНынхан шиг 1ОО хоног гээд бужигнасан бол эцсийн үр дагавар нь ямар байдгийг бие сэтгэлээрээ амсацгаасан одоо зөв шийдэмгий байх 4 жил ажиллана шүү

  • Ахмад гишүүн (October 15, 2016 10:11:27 am )

    Юу хийхээ мэдэхгүй байж учир зүггүй /ул үндэслэл, тооцоо судалгаагүй/ гараанаасаа хар эрчээрээ давхиж гараад замын дунд тоосонд дарагдаад хоцордог Алтанхуяг, Сайханбилгийн алдаанаас сурч энэ хугацаанд бүх салбарын эрдэмтэн мэргэд, ТББ -д, бүгдтэй нь уулзаж сана бодлыг сонсож ажлаа эхэлж байгаа нь сайн эхлэл. Хэн юу гэж хэлэх бичих нь тэдний л хэрэг. Ажлаа чамбайхан төлөвлөж түүний төлөө бүхнийг дайчлан үр дүнд хүргэх л чухал. Харин УИХ сайн дэмжиж залуу хүнд дэм өгөх хэрэгтэй. Хувиа бодсон хувалзнууд гэж бас нэг том саад байгаа. Түүнийг давхад эх орон ард түмэндээ гэсэн сэтгэлтэй нь олонхи байж дэм үзүүлээсэй билээ. МАН гэхээр бүгд сайн бишшдээ. Уулын мод урттай богинотой гэдэг шиг л байгааг одоо ч олон түмэн бараг нэр усаар нь хэлхээр болчихжээ. Мэдээлэлийн буян сайхан юмдаа.Ерөнхий сайд таньд эрүүл энх, ажлын амжилт хүсье.

  • зочин (October 15, 2016 12:39:26 pm )

    ямар ч чадваргүй, мэдлэггүй, хүүхэлдэй, юу ч гэхэв

    • Anonymous (October 16, 2016 8:52:49 pm )

      ЯГ ҮНЭН

  • zochin (October 15, 2016 7:50:58 pm )

    Gadaad ailchilal hiij surah heregteishdee, bydyyleg nyyrnii baysal baihgui, hynii nyyr ood harj medehgui,,,,odoo boltol yugaa hiij baisan um be?

  • naiz n (October 16, 2016 10:43:26 pm )

    zugeer hu, heluulj, muuluulj surnaa hu, daraa n davgui bolchihdogiin, hoorondoo evee oloodhovol bid bolno doo,

antalya rent a car