antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 Comments are off

Ойрхи Дорнодын туршилтын талбар: Оросын шинэ зэвсэг Сирид

нийтлэсэн Admin

gadaa_02012Байлдаан хаана ч дууссан эдгээр хүмүүс тэнд гарч ирнэ. Саяхан сум бөмбөг дэлбэрч, цэргийн цус урсаж байсан газарт тусгай албаныхан, цэргийн инженерүүд ажилдаа ордог. Байлдаанд гэмтэл авсан бүх техник тооцоологдож, зурагт бууна. Бүх нүх, гэмтэл нь хэмжигдэн бичигдэнэ. Сонирхолтой гэсэн зүйлээ авч яваад лабораторийн нөхцөлд судалж эхэлдэг. Энэ бүгдийн дараа “нууц” гэсэн ангилалтай ботиуд бичигдэн үлдэнэ. Тус бүрт нь “манай” “тэдний” техникууд тулалдааны талбарт уулзахад юу болох талаар тодорхой өгүүлсэн байдаг.
Бодит мэдээллийн эрэлд

Сирийн сөргөлдөөны нөхцөлд Оросын цэргийн авч байгаа практик туршлагын тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2016 оны аравдугаар сарын 6-нд ярьжээ. “Эх орны үйлдвэрийн олон тооны орчин үеийн зэвсэглэлийн загварууд цөлийн онцгой нөхцөлд туршигдан өөрийн найдвартай, үр дүнтэйгээ харууллаа гэж тэр хэлэхдээ ялимгүй хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Говь цөл ч Орост байгаа, бусад цаг уурын нөхцөлд техникийг турших боломж байгаа. Байлдааны нөхцөлд ирээдүйн боломжит өрсөлдөгчтэй радараар бие биенээ мэдэрч, эсрэг талынхаа зэвсэглэлтэй харьцуулан турших нь мэдээж огт өөр. Ирээдүйн шинэ бүтээмжийн үндэс нь тэр болох ёстой.

“Махчны” зугаалга

Байлдааны бодит үйл ажиллагаа, эсрэг талын ололтын түвшинг ойлгохгүйгээр зэвсгийг бүтээх боломжгүй. Зэвсгийн зохион бүтээгч нарт бүтээсэн техникээ боломжийн дайсантайгаа дайн хийлгүйгээр туршин үзэх нь түүний чанарын шилдэг хувилбар болно. Түүнийг өөрийн орноос хол хийвэл зүгээр байдаг. Сүүлийн таван жил олон улс орны хувьд тийм талбар нь Сири боллоо. Тус улсад 2011 онд эхэлсэн иргэний дайн янз бүрийн зэвсгийг турших сайхан талбар болжээ. Жишээлбэл, Сирид 2014 оны есдүгээр сард америкчууд байлдааны нөхцөлд F-22 Raptor онгоцоо туршлаа. Дараагийн оны хоёрдугаар сар гэхэд тав дахь үеийн үл үзэгдэгч онгоц Сирийн исламчуудын эсрэг 100 гаруй байлдааны нислэг хийж амжив.
Нэг удаа 11 цагийн нислэгийг бичсэн байлаа. Энэ нислэгийн явцад F-22 өөрийн олон талын зориулалтыг харуулан агаарын цохилт хийж, эсрэг талын газрын хүчийг тагнаж, бусад онгоцуудыг цохилтод чиглүүлж, бөмбөгч онгоцнуудыг хамгаалан нисчээ. Энэ нь агаарын хамгаалалтын систем байхгүй эсрэг талын онгоцтой тааралдахгүй ёстой туршилтын амар нөхцөл байлаа. Нислэгийн дараа нисэгч нар нь тууж болохоор тайлан бичсэн нь тодорхой.

Бага эсвэл хангалттай

Америкийн цэргийнхэн зэвсгээ бусдын гараар турших дуртай. Эхлээд Сирид танкын эсрэг BGM-71 ТOW гэх пуужингийн хүнд цогцолбор харагдлаа. Тийм пуужинг Оросын үйлдвэрийн Т-90 танкны эсрэг хэрэглэв. Энэ цогцолборын эхний хэсэгт 20 ширхэг байлаа. Тэр янз бүрийн бүлэглэлийн 150 мянган дайчинд далайд дусал гэсэн үг. Саяхан Сирийн сөрөг хүчнийхэнд хамгийн орчин үеийн FGM-148 Javelin гэх баталгаатай мэдээлэл гарч ирэв. Дараагийн зэвсгийг нь авахын тулд хэрэглэсэн хүмүүс нь тайлан тавьсан байх л даа.

Турших ажиллагаа

Орос ч өөрийн зэвсгийг турших асуудлаар хоцроогүй. Оросын Су-24М бөмбөгдөгч онгоцыг Туркийн сөнөөгч онгоц сөнөөсний дараа Сири дэх Хмеймим нисэх баазын хамгаалалт болгон Оросоос Ан-124 “Руслан” онгоцоор зенитийн пуужингийн С-400 цогцолборыг авч ирсэн байлаа. БХЯ-ны төлөөлөгч Игорь Конашенковын хэлснээр “тэр цогцолборын үйл ажиллагааны радиус нь үл танигдах ямар ч агаарын байн хувьд сюрприз болно” гэсэн юм. Шинэ пуужинг туршихаас татгалзахгүй байгааг цухуйлгасан тэр байх.
Агаар-газар ангиллын Х-101 гэх радио локацийн барих чадварыг буулгасан технологи бүхий стратегийн пуужинг туршаад авсан байгаа. Уг пуужингийн Х-102 загвар нь цөмийн цэнэгийг 5500 километрийн зайд хүргэх чадвартай юм. Оросын цэргийнхэн Х-101 пуужинг 2015 оны арваннэгдүгээр сарын 17-20-ны хооронд Оросын нутгаас ниссэн Ту-160 стратегийн бөмбөгдөгч онгоцноос туршсан байлаа. Пуужин 4500 километрийн зайд туссан нь түүний тусгалыг бодитоор баталсан байв.

“Калибр”

Сирийн тухай ярихдаа, “Калибр” гэдэг далавчит пуужингийн тухай хэлэхгүй байж болохгүй биз. Түүний заагдсан тусгалыг 300 км гэж байсан. Гэтэл орос инженерүүд түүний гурав дахь залгаа хөдөлгүүрийг аваад, зохиомжийг нь бага зэрэг өөрчлөн тусгалыг нь ноцтойгоор нэмэгдүүлсэн байв. Өнгөрсөн намар Каспийн тэнгисээс харавсан далавчит пуужин Иран, Иракийн нутаг дээгүүр Сири дэх террористуудын байрлалд хүрэхээр 1500 км замыг туулсан юм. Америкийн Tomahawk пуужинтай өрсөлдөх орос зэвсэг гарч ирсэн нь энэ салбарын АНУ-ын тэргүүлэлд ноцтой цохилт болов.
Америкчуудын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээгээр Оросын харвасан 26 “Калибрийн” Ираны хойд нутагт унажээ. Үүнийг батлах нь бас л асуудалтай. Америкчууд пуужингууд унасан тодорхой мэдээлэлтэй бол шууд л мэдээлэх байсан байх. Тэдний эх сурвалжид нэрээ нууцлах шаардлагагүй баймааргүй. АНУ-ын агаар сансрын ажиллалтын систем нь хэтэрхий их өндрөөс болоод тэдний хөдөлгүүрийн ул мөрийг алдсан болов уу.
Тэдний уулан дахь сүйрэл байсан бол туршилтад бас л чухал. Тэндээс л засч залруулах зүйл гарна. Америкчууд өөрсдийн Tomahawk пуужингийнхаа анхны туршилтын мэдээг зөвхөн Ливийн хоёр дахь дайныхаа явцад л гүйцээж авсан юм. Каддафийг хөнөөх ёстой байсан пуужингууд түүний газар доорх нуувчид хүрэлгүй унаж, дэлбэрчээ. Харин энэ удаа оросууд өөрсдийн пуужингийн талаар бүрэн мэдээлэл авах боломжтой байлаа.

АСХ-ний шинэ туршилтууд

Сирид байрласан нисэхийн бүлэглэлд Оросын зэвсэглэлд 2014 онд л орсон Су-34 маркийн сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг оруулсан нь санамсаргүй хэрэг биш. Онгоцууд нь дөрөв дэх үеийн 4++ загварынх юм. Түүний радаруудын байрлал нь уг онгоцыг одоо байгаа бусад сөнөөгч-бөмбөгдөгч онгоцуудад байхгүй чадвараар нь ялгаруулж байгаа.
Израиль, Турктай хил залгаа улсад туршилт явуулах нь амаргүй. Тэр нь ч радаруудын заагдсан чанарыг турших боломжийг зохион бүтээгчдэд өгч байгаа. Байлдааны нөхцөлд тагнуулын “Сыч” гэх онгоцонд зүүдэг, зориулалт өргөнтэй контейнерийн ажиллагааг туршиж байгаа.
Энэ зун нэг ер бусын байдал үүссэн юм. Израилийн агаарын хилийг Оросын бололтой нисгэгчгүй аппарат зөрчин нисчээ. Зенитийн пуужингийн MIM-104 Patriot цогцолборын нэг пуужин нь түүнийг оносонгүй, нөгөө пуужин нь дэргэд нь дэлбэрсэн ч аппарат нислэгээ үргэлжлүүлжээ. Израилийн F-16 сөнөөгч онгоц түүнийг устгах гээд амжилт олсонгүй.Сирийн дайны явцад Оросын Агаар, сансрын хүчин бөмбөгдөлтийг өөртөө авсан тооцоолон бодох систем бүхий СВП-24 “Гефест” цогцолборыг туршиж буй бололтой. Компьютер нь байлдааны цэнэг зөөгчөөс эхлээд хүрээлэн буй орчны физик техникийн хэм хэмжээг тооцоолон гаргадаг. Түүний тусламжтайгаар онгоц удирдлагагүй бөмбөгөөр маш нарийн тусгалтай бөмбөгдөнө. Тийм системээр Су-25М онгоцыг тоноглосон байгаа бололтой.
Оросууд ямар ямар зэвсгээ Сирид туршсан жагсаалтыг нэрлэх боломжгүй, тэр нь нууц. Зөвхөн БХЯ-ных нь мэдээлснээс л дурьдаж болно.
Оросын Сири дэх бүлэглэл хүчээ нэмэгдүүлж байгааг Туркийн шипспоттер гэх хөлөг онгоцны зураг авдаг хүмүүс мэдэж байгаа. Тэдний мэдээлснээр есдүгээр сарын 24-29-ний хооронд Босфорын хоолойгоор Сирийн Тартус боомтын зүг очихоор Оросын десантын цэргийн дөрвөн том хөлөг онгоц дайран өнгөрчээ. Үүний өмнө “Двиница-50” гэсэн тээврийн хөлөг тийшээ явжээ. Өнгөрсөн долоо хоногт Оросын шинэ дум Сирийн Тартус боомтод усан цэргийн бааз байгуулах Хмеймим нисэх баазыг хугацаагүйгээр ашиглах гэрээг баталсан юм. Орос Америкийн харилцаа муудаад эхэлснээс хойш оросууд гадаад орнуудад тухайлбал Куба, Вьетнам дахь тэнгисийн цэргийн баазаа сэргээх талаар бодоод эхэлжээ. Сирид цэргийн хүчнээ зузаатгаж шинэ зэвсэглэл хүргэж байгаа нь АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Кирби оросуудтай Сирийн талаар ярилцах зүйлгүй, тэднийг Сирид хохирол амсана, цэргийн цогцсуудыг шуудай шуудайгаар нутаг буцаана, онгоцоо ч алдахыг үгүйсгэхгүй гэсэнтэй холбоотой.

Үзүүлэх нислэг

Оросын техникийг бүтээгчид үзүүлэх тоглолтууд шилдэг реклам гэдгийг сайн ойлгож байгаа. Саяхан Т-90 танкийг TOW пуужингаар буудсан зураглал ямар ч сайхан рекламыг орлохгүй. Танк буудуулсан газраасаа өөрөө явсан гээч! Гэмтлийг нь хээрийн нөхцөлд засах боломжтой байжээ. Оросын тэр танкийг худалдан авах шалтгаан энэ болохгүй гэж үү?
Зургаан жил шахуу үргэлжилж байгаа төсгөлийн шатандаа. Ямар ч уйваагүй сонсогдсон ч өөрийн улс орондоо тийм зүйл гаргуулахгүй гэж зэвсгээ туршиж, бусдын алдаан дээр суралцах нь том орнуудын хийдэг ажил бололтой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car