antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 2 comments

2024 оны Олимпын наадмын эрхийн төлөөх өрсөлдөөнөөс Ром нэрээ татав

нийтлэсэн Admin
527-14762435686419396_gettyimages-482125204РОМ. /KAZINFORM/. 2024 оны зуны Олимпын тоглолтыг Ром хотод зохион байгуулах талаар гаргасан хүсэлтээ Италийн Олимпын хороо албан ёсоор буцаан татлаа. Учир нь, Олимп зохион байгуулах өрсөлдөөнд Ромын нэрийг дэвшүүлэхийг тус хотын зөвлөл эсэргүүцсэн байна.
Тус улсын “Таван од” намын улс төрч бөгөөд Ром хотын дарга Виржиниа Ражи хэлэхдээ “хогоо цэвэрлэх, авлигатай тэмцэх зэрэг асуудлыг Ром эн тэргүүнд тавих хэрэгтэй байна” гэв.
Ром хот нэрээ татсанаар одоо Парис, Лос-Анжелес болон Будапешт гэсэн гурван хот 2024 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд тунаж үлдлээ. АНУ-ын Бостон болон Германы Хамбург хот өрсөлдөөнөөс нэрээ татсан билээ.
2024 оны Олимпыг зохион байгуулах эрхийг аль хотод өгөх тухай шийдвэрийг Олон улсын Олимпын хороо ирэх оны есдүгээр сард гаргах юм.
Ром хот өмнө нь 2020 оны Олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байсан боловч 2012 онд өрсөлдөөнөөс нэрээ татаж байсан аж. Тухайн үед Ерөнхий сайд байсан Марио Монти хэлэхдээ “Олимпын наадмыг зохион байгуулах санхүүгийн боломж Италид байхгүй” гэж байв.
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Төмөр (October 12, 2016 4:41:15 pm )

    2040 онд Монголд Олимп болох нь тодорхой болоод явчихлаа шүү. Хятадууд хамгийн их мөнгөөр олимп хийсэн юм чинь, бид хамгийн бага зардлаар олимп хийж үзүүлье. Төв цэнгэлдэхээ сайхан шохойдоод, Олимпизм мандтугай гээд биччихье. Тэгээд тэндээ нээлтээ Со-гоор найрууллуулж хийгээд, Харангын Лхагваагаар морь унуулаад сүгсэлзүүлүүлчихнэ. Төв цэнгэлдэхэд Хөнгөн атлетик, бөхийн өргөөнд бөхийн төрлүүдийг, Яармагт сагс воллейбол, төв бассейнд усанд үсрэлт, сэлэлт, циркт бокс, карьерийн нууранд завь, Нисэхийн замаар дугуйн уралдаан хийнэ. Хот тойрсон хэдэн жуулчны баазуудад тамирчид жуулчдыг буулгаад, микронуудаа дайчлаад нааш цааш зөөлгөчихнө. Хэдэн уут Trust бэлгэвч үнэгүй таараагаад, тэрийг манай мисс, хатан хаанцрууд маань хэрэглүүлчихнэ. 2040 онд Монголтой булаацалдахгүй, ер нь хүчээр чөгч магад тул бэлтгэлтэй бодолтой байлгүй горьгүй дээ. Мөнхийн залуу Одгэрэл, Болормаа хоёр маань ч нөгөө Пүүжээгээ дагуулаад бас хэдэн гадаад тамирчны долларыг сэгсрэх гээд явж байж мэднэ. Толиотой золигнууд шүү.

  • зочин (October 13, 2016 1:49:10 pm )

    төмөр гуай ямар мундаг бичээв.нүдэнд харагдтал………………………………

antalya rent a car