Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ -“Mongolian Сopper Corporation”, “Орос тех” компанитай байгуулсан гэрээний дагуу 390 сая ам.доллараар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах, 4.5 сая ам.доллараар “Монросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авах гэрээ байгуулагдсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 51 хувийн төлөөлөл, Оросын 49 хувийг худалдаж авсан “Mongolian Сopper Corporation” компанийн төлөөлөл хамтарч хуралдах болсонтой холбогдуулан Сангийн сайд 255, 256 тоот тушаалууд гаргасан байдаг. Энэ тушаалууд дээрээ хоёр талын Төлөөлөн Удирдах зөвлөлийг гурав, гурван хүнтэй байх, ТУЗ-ийн даргыг цөөнхөөс томилох, ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж ажиллах гэрээ байгуулсан байдаг юм билээ. Хувьцаа эзэмшигч компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт, тушаалын дагуу байгуулагдсан ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүдээс болж Монгол Улсын Засгийн газрын 51 хувь нь 49 хувиас бага эрх мэдэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнийг засаж сайжруулах үүднээс Б.Болор сайдын гаргасан 256 тоот тушаалыг хүчингүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 51 хувь давуу эрхтэй байх бололцоог бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулж ТУЗ-д Монголын талаас олон төлөөлөлтэй байх боломжийг бий болгох, компанийн дүрэмд өөрчлөлт ороод Гүйцэтгэх удирдлагаа томилох, 51 хувийн эрх ашгаа хангах бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн байна. Мөн тэрбээр Засгийн газрын шийдвэрийн дагуу ТУЗ болон удирдлагуудад өөрчлөлт орно гэж байна. 51 хувиа төлөөлж эхлэхэд тэр хэмжээгээрээ илүү олон төлөөлөлтэй болно. Үүгээр дамжуулж Удирдах зөвлөл нь Засгийн газрын бодлогоор томилогдоно. Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа болон санхүүд Засгийн газар илүү эрхтэй оролцох бололцоо бүрдэнэ. Энэ алдааг засаж байгаа. Энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэр дэх Монголын төрийн алдагдсан эрхийг эргүүлж сэргээх, 51 хувийн эрхээ эдлэх бололцоо бүрдэнэ.” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 11, 2016 3:18:30 pm )
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
-
Иргэн (October 11, 2016 3:18:50 pm )
Насаараа ажилласан зууны манлай Эрдэнэт үйлдвэрээ луйварчидад дээрэмдүүлж сэтгэлийн гүн гутралд орсон, хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн айдас түгшүүрт автсан 6000 гаруй ажилчин, Эрдэнэт хотынхон, Монголын нийт ард түмэн Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит компани болгох төр, засгийн даацтай шийдвэрийг хүлээж өдөр, хоногийг арай ядан өнгөрөөж байна.
-
Иргэн (October 11, 2016 3:19:06 pm )
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор нарт эрүүгийн хатуу хариуцлага тооцох.
-
Иргэн (October 11, 2016 3:19:41 pm )
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
-
Иргэн (October 11, 2016 3:20:13 pm )
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
-
Иргэн (October 11, 2016 3:20:39 pm )
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (October 11, 2016 3:21:01 pm )
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
-
Иргэн (October 11, 2016 3:21:23 pm )
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
-
Иргэн (October 11, 2016 3:21:44 pm )
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
-
Иргэн (October 11, 2016 3:22:04 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (October 11, 2016 3:22:46 pm )
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
-
Иргэн (October 11, 2016 3:23:20 pm )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
-
Иргэн (October 11, 2016 3:25:40 pm )
Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар биш УИХ эцэслэн шийдвэрлэх шаардлагатай болох нь хулчгар хууль зүйн сайд Бямбацогтын ярианаас харагдаж байна.
-
Баньдхүү самдан (October 11, 2016 3:42:03 pm )
Ц.Нямдоржийн Эрдэнэтийн талаархи мэдээллээс эсрэг этгээдээ яахаас ч үл буцах, үг унагаж тулгаж ялладаг хоцрогдсон, мэдлэггүй, хардамтгай харгис шүүгчийн зан, Ж.Батзандангийн хийрхлээс хөөрч дэвсэн коммунист улаан хамгаалагчдын шинж, хэн хэнээс нь улайрсан туйлшрал нэвт ханхлаад байна Ц. Нямдоржынхоор Эрдэнэтийн 49%-ийн худалдан авалт Оросын тал 49%-иа худалдах санал манайд ирсний дараа явагдсан аж. Гэтэл хамгийн ноцтой нь: Монголын талын 51% луйвардагдаж буюу 49% эзэмшигчдээ очсон гэх асуудал. Луйврын гэрээгээр гэх ч ТУЗ-өөрөө дамжуулаад авчихсан ч юм шиг. Тэгвэл 3+3=6 гишүүнтэй ТУЗ-ын болон дотоод аудитын хорооны даргыг цөөнхийн талаас томилсон нь Эрдэнэтийн Монголын 51%-ийг хэрэг дээрээ авчихаж гэх арай хэтэрсэн хардлага байна. Тэрээр үүнийг ”ТУЗ-ийн даргыг цөнхөөс томилсон, ТУЗ-ын 6 гишүүний саналд нийцвэл даргын саналаар бүх шийдвэр гарна” гэх заалт оруулсанаар нь нотлох гэж оролджээ. Тэгвэл гишүүд санал зөрөөгүй дарга асуудлыг шийдэх хоёр адил, харин “6 гишүүний санал зөрвөл даргын саналаар бүх шийдвэр гарна” гэсэн бол түүний зөв байх талтай. Мөн “бүх томилгоог дарга” гэдэг нь ТУЗ-ийн дарга Төрийн 51%-ийг залгих тийм л том хүн юм бол цэвэрлэгч манаачаас эхлээд цөм байв гэж. Арай томоос эь үзэж тарах биз. Тэр үүнээс өөр ноцтой шалтгаан хэлж батласангүй. Хардлага! Хардлага! Хардлага! Ингэхэд “Оюу толгой”-н ТУЗ-ийн дарга хаанаас байдаг юм бол оо…? Мөн түүнийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрч МАН, Ц. Нямдорж, Ж. Батзандан нарын анхаарлыг татсан нь сонин. Ж. Базандан болохоор “27-хон настай залуу Монголыг төлөөлөөд Оростой хэлцэл хийгээд 49%-ийг хувьдаа авчихсан” гэх нь минийхээр бол хийрхэл, ҮХ зөрчсөн солиорол байна. Мэдээж нэгэнт эзэмших эрхээсээ татгалзсан ЗГ хөрөнгө чинээний боломж, ажил явуулах чадвар бүх талыг нь хараад түүнд, тэр ААН-д зөвшөөрсөн биз. Энэ ААН-ийн эзэмшсэн ашигт малтмалын ордуудыг ганц Батзандан сая хэлж, бид сонсож байгаа юм биш Монголчууд цөм мэднэ Нас залуу цус шингэн ч түүнээс илүү амьдрах аргаа олсонд атаархах хэрэггүй юм. Уг нь энэ эрхэм сэтгэцийн гажигтай дэлхийн хүн амын 4-ийн нэгд багтаагүй л бол энэ залуутай биш ЗГ-ын тэргүүн асантай халзагнах учиртай. Бас Ц. Нямдоржийг өмөөрч жүжиглээд МАН-ын ажлын хэсэгт орчих санааг ч агуулжээ. Цаадуул нь энэ галзууг өмнөө барихаас татгалзах юун. Тиймээс энэ хоёр хүн л баатар болох янзтай. За тэгээд бас бус юм бий. Ер нь өө эрвэл хэнээс юунаас ч олддог. Манай ЗГ Оросын ЗГ-аас биш “Ростек”-ээс ирсэн бичгээр яаралтай хуралдаж шийдсэн, татвар төлөхөө больсон гэх мэт. Гэтэл аль алинаас нь бичиг ирсэн ба “Ростек” нэгэнт шийдвэрлэх хувьцаа эзэмшигч бол заавал Оросын ЗГ-аас гэж энэ хүн гомдоллох, Батзандан олзуурхах, олон жил Орост байсан Эрдэнэтийн тал Монголд ирсэнд манай ЗГ пэдийх хэрэг юун билээ. Мөн өөр элдэв жижиг сажиг асуудал, хүмүүс Д.Эрдэнэбилэг, Пүрэвтүвшин, Шинэбаатар зөвхөн АН-ын энэ 4-хөн жилийн өнгөнд төрөөд гараад ирчихээгүй Ц. Нямдоржыг сайд хийж МАН-ын булхай луйврыг бүртгэлжүүлээд бүгж суух үед тодорч томорсон байлгүй дээ. Иймэрхүү Нямтайшир, Ш. Батхүү гээд хүмүүс МАН(махн)-аас, түүний ходоодонд л төрдөг нилээд нь одоо ч энэ парламентад ч байгаа.
Жич: АН-ын ЗГ тухайн хөрөнгийг авъя гэхэд МАН-ынхан зөвшөөрөх, зөвшөөрч гэхэд Монголын бүх банк нийлээд гаргахгүй их мөнгийг “өлгийтэй хүүхэд нь хүртэл 15 саяын өртэй” улсын ЗГ-т босгуулах эсэх, Оросын дарамт хэзээ, хаана, хэнд учирдгийг, ганц “Монголын коппер корпораци” нэгдэлд санал тавьсны учир зэргийг 70 жил гөлөлзсөн Төр, энэ хөрөнгийг түүнд биш өрсдөө залгихыг санаархагчид, өдий жил өндөр алба хашсан Ц.Нямдорж, гэнэт цууд гарах сэдэв олсон Ж.Батзандан нар өөсдрөө л мэдэх хэрэг. Сая 4-хөн жил төрөөс хооллосон хөөрхий залуусын хатан зориг эс хүрнэ. Мөн хэргийн эзэд Орост хулгайн, Оффшорын үгүй ер хаанаас мөнгө олоод өгчихсөн нь ингэж дэвэн дэлхий, улс оронд ил дуулиан тарих тийм асуудал биш харин улсаас, татвараас ч юм уу… гэх хар төрвөл сэм шалгах эрх нь энэ Төрд байгаа байлтай. Гэтэл үгүй нь Ерөнхийлөгчийн хэлсэнчилэн ”Улс төр, эрх мэдэл, эд хөрөнгийн дуулиан том, хүч далайцтай тусмаа худал” гэсэн үг үнэн байж одоо Оросын мэдэлд байхад нь хэн ч шонгүй байсан энэ их хөрөнгө нэг залуу Монгол хүүгийн мэдэлд ирчихсэн явдал олон эрх мэдэлтнүүдийн шуналыг өрдөж буй манай тамын тогоо түүний дотор тийчлэх гэмтэй гэмгүй хүмүүс л надад харагдаж байна, Үүнд нууц юм юу ч үгүй. Орос 49% ба дагалдсан энэ их хөрөнгийг хувьчлах санал Монголын талд мэдэгдсэнийг АН-аас илүү олон оймс элээсэн, хулгай, булхай луйврийн их уурхай, авлига, хээл хахуулийн өлгий, асар хүчтэй сөрөг хүчин МАН-ынхан мэдээгүй байна гэж үгүй ба харин ч АН-ыг нугаслах хутга болгон хадгалаад одоо гаргаж байна даа гэнэн ард түмээн!!! -
Баньдхүү самдан (October 11, 2016 3:43:59 pm )
Эрдэнэтийн асуудлыг шалгах эрх ашиг Монголчуудад биш зөвхөн МАН-ынханд байна. Тиймээс Эрдэнэтийн 49%-ийг хаанаас эх үүсвэртэй нь үл мэдэгдэх Монголын бүх банк нийлээд ч гаргахгүй их хөрөнгөөр авчихаж хэмээн МАН-ынхан болон АН-ын нэг улаан, хөх хувьсгалч хийрхээд унав. МАН нь “Төрд авч ард түмэнд…” гэж залахад Ж. Батзандан “гэмт хэрэгтэн аль намынх нь хамаагүй тэмцэнэ” гэж донгодно. С. Баяр Таван толгойг яг ингэж хэлээд АН-ынхнаас хурааж аваад тодорхой %-ийг нь хэдхэн хүнд үлдээсэн нууц шийдвэрийн ачаар Төр хувийн хоёр таван толгой хоорондоо өрсөлдөж төрийнх Чалкод барьцаалагдаж 200 $ хүрч буй нүүрсээ 20-иор борлуулж, хувийнх нь цэцэглэн хөгжиж 20-иод айл баяжуулаад дампуурч буйг бид бүхэн мэднэ. Гэтэл МАН-ынхан Эрдэнтийн хувьчлалд шалгалт хийж ямар нэгэн шалтаг олж тус 49%-ийг авахаа, ЗГ нь давшгүй их өр тавих болсоноо зарлах ялдамд. “бид хувийн ААН-ийг дээрэмдэхгүй” гэж зоригтойгоор амлав. Үүний үр дүнд юу болохов гээ ард түмэн хожихгүй Таван толгойн хувийн хэвшил л өрнөөсөө салж мэднэ. З.Энхболд инг,эж үзээд М.Энхсайханы 5-н толгойн анхны гэрээг зогсоосон байдаг Үүний хариуг л МАН-ын баячууд авах гэж байна. “Төр” гэж сүлдэнд мөргөдөг мулгуу иргэдээ хуурч тархи угааж байгаагийн үнэн төрх ердөө энэ. МАН-ынхан өөрсдийн эрх ашиг хөндөгдөхөөр л “ашигт малтмал төрийн мэдэлд, ард түмний өмч” гэж солирдог. Үнэндээ энэ нь дураараа ганц шүдэнзний толгой алт авах эрх танд үгүй, харин Төр лецинзээр хайж, хайлгаж, ашиглаж, хулалдаж болдог хөрөнгө. Мөн ЗГ өөдтэй ажил өрнүүлж чадахгүй болохоор иргэдийн анхаарлыг татах элдэв юм зохиодгийн нэг энэ Эрдэнтийн 49%. Уг нь Монголд ирсэн нь чухлаас биш хэнд, МАН-д, АН-д, Миеэгомбо, Зандаахүүгийн аль нэг хүүд очсон нь иргэдэд хамаагүй л дээ. Тэр ч бүү хэл шинэ эзэд төрийн мөнгөөр авчихаагүй, хуучин ажилчдаа халчихаагүй, хэн нэг хохирогч Оросоос ч юм уу гарч ирээд нэхэмжлээд унаагүй бол Эрдэнэтийнхэнд ч падлийгүй. Тэд хаанахын ямар хөрөнгөөр, сайн эрчүүд гадаадаас хусаад ирсэн, Оффшордсон байлаа ч эрх мэдэл нь хөндөгдсөн эрхмүүдээс өөр МАН-йнхан, энэ ЗГ ч шээс гоожуулах гээд байх хэрэггүйсэн. Тэд ямар МАН-ыг, Монголчуудыг, Ц. Нямдоржыг, Ж. Батзанданг хуурч хулхидсан биш болохоор ийм сүртэй шалгалт ч огт хэрэггүй.1076-аасаа ганцыг олж хараагүй ард түмэн л лав ширхэг хувьцаа горьдоогүй тул авсан ААН ажлаа хийг. Тэд нартай Эрдэнэтийн зохих ажилчин, ажилтнууд хэлцэл гэрээ ч хийх биз. МАН, ЗГ үүнд бухимдах ичгүүртэй байна. Яаж мэдэхэв Орост хулгайн мөнгө атгуулчихсан бол та нар зүгээр авах юм уу? Үгүй энэ ЗГ ард түмнээ өрөнд оруулаад л өгнө. Эцэст нь хэлэхэд МАН-ынхан, энэ ЗГ төсвөөс гадуур хийгдэж байсан бүх ажил, төслийг хумьж төсвийн алдагдал болгон өр зээлээ зориуд ихэсгэж ард түмэндээ харагдуулаад асар их зээл авах гэж байна. Бас зарим хуулиа цагаан сар, наадмын өмнө батлалаа гэдэг шиг хэн нэгэн Эрдэнэтийн 49% дээр 51%-ийг нэмээд луйвраар авчихсан мэт асуудалд бүгдийн анхаарлыг хандуулаад хударгаар нь энэ шийдвэрээ хэрэгжүүлэх нь. Үнэхээр ч сүүлийн үед ярьдаг юм нь, Эрдэнэтийн луйвар, дэлхийн хүн амын тодорхой хувь, Монголчуудын олонхи сэтгэцийн гажигтай ч юм шиг тоо баримт дурьдах болов. Ингэж л хөөрхий тэнэг ардуудынхаа уураг тархи ухаан бодлыг угаахгүй бол өлгийтэй үрс нь юун 15 сая биш харин ч 150 саяын өртэй болохыг мэдчих гээд байгаа бололтой юм.
Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхаан..” гэж хэсэг дуулж, бас “Эрдэнэт” биднийг тэжээдэг гэж магтсаар нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат том эдийн засагчийн гарт золтой л орчихоогүйг мэдэх юм. Гэтэл Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижил нэртэйд цээрлэв)-ийн халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаасаа сонсоод мэл гайхаж цэл хөхрөв. “МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн, харин энэ З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болгодд ил залгив” гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл З,Энхболд Ц.Нямкагийн бах тавыг хангах тийм гэнэн тэнэг бмш, Ч.Сайханбилэг муухай луйларчин биш, АН ч МАН биш болохоор…!!! -
зочин (October 12, 2016 8:53:48 am )
Тэгэхээр төр засаг 49 хувиа авахгүйгээр зөвхөн 51 хувийнхаа илүү эрхийг олох гэж ядраад байгаа юм уу даа. Тэгээд тэр 49 хувь нь нэг баян эрийн карманд байж л байх юм байна даа.
-
Anonymous (October 12, 2016 9:25:22 am )
Тэнэг хууль зуйн сайдаа! Эрдэнэтэд Засгийн газар давуу эрхтэй биш бурэн эрхтэй оролцох шаардлагтай шуу! Эрдэнэтийн асуудлаас Болж Улс турчидийн унэн нуур царей илчлэгдэж Байна.
-
иргэн (October 12, 2016 11:15:15 am )
51% нь төрийн мэдэлд байгаад байхад 51%-иа алдчихсан юм шиг ингэж улс төр хийхээ болимоор юм.
18 Comments