Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд боулинг, дартсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.
Хан-Уул дүүрэгт байрлах “Big Bowling” төвд болсон энэхүү тэмцээнд ETV, “Өнөөдөр”, MN25, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Өглөөний сонин”, Ниймгийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг 10 байгууллагын тамирчид авхаалж самбаагаа сонин өрсөлдлөө. Үүнээс боулингийн төрөлд “Өнөөдөр” сонины хамт олон тэргүүн байр эзэлсэн бол ETV дэд, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов. Түүнчлэн “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 349 оноо авч, шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Харин манай “Өглөөний сонин”-ы баг дартсын төрөлд тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.