antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 12 comments

Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266  тоот тушаал гаргажээ

нийтлэсэн Admin

7toletqe5mgcp4aa9v9o74gi43

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар энэ Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Хэн нь зөв шийдвэр гаргаж, хэн нь буруу шийдвэр гаргасан гэдгийг шалгаж, асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын протокол нууц байсныг ил болгоно. Бүх шийдвэр, хэлсэн үг зэрэг нь гарын үсэгтэйгээ байгаа. Асуудлыг нууж хайцаалахгүй. Иймээс хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар бэлтгэж байна. Хэрвээ хууль зөрчсөн, буруутай нь тогтоогдвол тухайн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Үнэн зөвийг тодруулсны дараа УИХ-д маш яаралтай өргөн барьж танилцуулна. Мөн хэвлэл мэдээлэл, ард иргэдэд ил тод мэдээлнэ” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдээд байгаа. Тэгэхээр тун удахгүй Засгийн газрын нууц тогтоол ил болох биз ээ.

2016.06.13-ны өдрийн Засгийн газрын хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалж, асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулж, гишүүдийн олонхи дэмжсэн байдаг байна. Тухайн үед Сангийн сайд байсан Б.Болор 49 хувь нь 51 хувиасаа давуу эрхтэй байх утга бүхий 255, 266  тоот тушаал гаргажээ. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч “Монгол Улсын Засгийн газар хувиасаа татгалзаж, худалдахыг зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн гэх зүйлийг хэлж байгаа юм. Гэхдээ  хоёр талын хэлэлцээрийг цуцлах, батлах бүрэн эрх УИХ-д байдаг тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ЗОЧИН (October 10, 2016 11:00:50 am )

    ТЭНЭГ ТӨРТЭЙ БОЛЖЭЭ

    • Адар (October 10, 2016 12:15:24 pm )

      Тэнэг төртэй байжээ гээчв

  • иргэн (October 10, 2016 11:17:13 am )

    тэгээд улс эх орноос урвасан байна Шоронд нь хийгээч

    • Anonymous (October 10, 2016 12:36:50 pm )

      Хууль бус шийдвэрийг гаргасан нөхдүүдийг шийтгээч

  • монгол (October 10, 2016 12:58:30 pm )

    Наад Болор гэгч согтуу хүний хүүхдийг хөдөөний царайлсан Пүрэвсүрэнтэй нь хамт шоронд хатаавал таарна

  • zochin (October 10, 2016 4:52:36 pm )

    yaj bodhooroo sanaand n bagtaj baina aa daraan yaaha medehgui iim hereg tarisan um baihda
    ard tumnii hurungiig / hariutslag tootsoj butsaan uliin medeld bologh heregtei

  • zochin (October 10, 2016 5:42:56 pm )

    BALAI BOLOR TENEG PUREVSUREN HOER CHINI ERONHIILOGCH ELBEGDORJIIN ZOVLOHUUD N BIZDEE.HUMSAA NUUSAN MUUR ELBEGEE HOORHII HOORHII.

  • Монгол хүн (October 10, 2016 6:32:28 pm )

    АН-д ийм хүн битгий хэл, амьтан байхгүй шүү дээ. Энэ хаанаас гараад ирсэн бэ. Аа нөгөө луйварчдын төлөөний этгээд байх нь. Ганцад суухаараа яандаа зайлуул.

  • Иргэн (October 10, 2016 8:12:20 pm )

    Тэд улс эх орноосоо урвасан байна. Шоронд нь хийгээч! Тэгж байж л цэвэршинэ шүү дээ.

  • Зочин (October 11, 2016 7:02:25 am )

    Манай тэнэгүүд юм ойлгохгүй юм. Болорын тушаалын санаа нь маш зөв. 51% ийг эзэмшигч төр намын шахалтаар эсвэл ерөнхий сайд танилаа гүйцэтгэх захирлаар тавина. Сайн муу удирдах нь огт хамаагүй. Харин хувийн хэвшлийн талаас захирал тавивал ашгаа дээшлүүлэхийн тулд чадварлаг хүн сонгоно. Аль ч талаас захирал тавьсан ялгаагүй ашгаа 51%, 49% ийнхаа харьцаагаар хуваана.

  • zochin (October 11, 2016 9:39:16 am )

    эх орноо худалдчихаад ямар нүүрээрээ дахиж өрсөлддөг байнаа сонгуульд

  • иргэн (October 11, 2016 12:13:57 pm )

    51 хувь 51 өөр худлаа нам энэ тэр хэрэггүй Болорын байх газкар тодорхой тэр бол шорон. Болорыг МАН хамгаалбал 17 онд ёстой будаа.

antalya rent a car