Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” ХХК-ны “Сандэй” худалдааны төвд өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний шөнө томоохон гал гарсан билээ.
Гал гарах шалтгаан нь галын аюулгүй байдлаа хангуулах үүргээ биелүүлээгүйгээс гал гарсан хэмээн цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албанаас тухайн үед мэдээлж байсан удаатай. Томоохон хэмжээний галын улмаас тус худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 гаруй хохирогчийн эд зүйлс бараа бүтээгдэхүүн шатаж, нийт 1,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон билээ. Харин энэ хэрэг жил гаруйн хугацаанд шалгагдаж шүүхэд шилжсэн юм.
Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 09.00 цагаас хохирогчдод холбогдох шүүх хурал эхэлсэн байгаа ажээ. Одоогоор 30-аад хохирогч бусдыгаа төлөөлөн шүүх хуралд оролцож байна.
Холбоотой мэдээ
-
Зочин (October 11, 2016 8:38:29 am )
Наад Сандай гэдэг хар саваа хаагаачээ. Аюулгүй байдал хангагдсан юмуу даа. Суурь нь цууралттай гэж ярих юм. Үнэн үү. Шалгаачээ.
1 Comment