antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 8 comments

АН-ын тавьсан өр зээл, хямралыг давж гарахын тулд “Стэйндбай” хөтөлбөрөөс өөр сонголт ЗГ-т үлдсэнгүй

нийтлэсэн Admin

147606320257faefe2164ba

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд долоо хоногийг ардаа үдлээ. Энэ удаагийн чуулган иргэдийн дунд тун их хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь тэдний зүгээс баталж гаргах төсвийн тухай хуулийн төслөөс хамаарч ирэх жилүүдэд монголчууд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх учиртай.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрөнд баригдаж дууссан улс орны төсвийг эргүүлэн сэргээхийн тулд нэн түрүүнд төсвийн сахилга батыг чандлан хадгалж үлдэх шаардлагатай юм. Түүнээс өнгөрсөн жилүүдийнх шиг сонгогчиддоо таалагдахын тулд төсвөөс санхүүжүүлж чадахгүй зүйлүүдийг төсөвт суулгаж төсвийг хасах оноотой гаргаж ирсэн нь үнэн. Үүнээс шалтгаалж эдийн засгийн хямрал туйлдаа хүрч, иргэдийн нуруун дээрх ачаа жинхэнээсээ нэмэгдсээр ирсэн билээ.

Улсын данс улайж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайд ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаа талаараа учирласан.

Энэ өдрүүдэд Ерөнхий сайд болон Сангийн сайд нар ОУВС-тай уулзаж Стэйндбай хөтөлбөрт хамрагдах талаар ярилцсан хэмээн хэвлэлүүдээр бичиж эхлэв.

Тэгвэл яг үнэндээ манай улсад энэ хөтөлбөрт багтахаас өөр ямарч арга зам үлдээгүй. Хэдийгээр хамгийн сайн алхам биш ч гэлээ өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад үүнээс өөр гарц үгүй. ОУВС-гаас авдаг уг хөнгөлттэй зээлийг муу хэлж элдвээр гоочлох хүмүүс байна. Арга ч үгүй биз. Уг хөтөлбөрт хамрагдсанаар бид төсвийн асуудлаа дур зоргоороо шийдэж хиймэл төсөв бичиж суух боломж бололцоо олгохгүй. Харин бидэнд тусгайлан шаардлага тавьж, түүнийх нь дагуу төсөв хөтөлбөрөө шийддэг болно. Гэхдээ энэ хөтөлбөр хэсэг хугацаанд хэрэгжээд л өнгөрнө. Бид өмнө нь ч энэ хөтөлбөрт хэд хэдэн удаа хамрагдаж байсан түүхтэй.

Ер нь уг хөтөлбөрт хамрагдахаар гадаад дотоодод явна гэж элдвээр хэлэхийн өмнө үүнээс өөр гарц байхгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. АН засаг барих дөрвөн жилийн хугацаанд Чингис, Самурай бонд гээд монголчуудыг хэдэн зуун саяын өрөнд оруулчихсан нь үнэн. Өөрөө өр тавиагүй юм шиг хүнийг өр тавих нь хэмээн ярьж хэлж байх нь зөв үү, буруу юу.  Товчоор хэлэхэд, АН-ын тавьсан өр зээлээс болж “элгээрээ хэвтсэн” эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд татвар нэмж, боломжит бүх зардлаа танах. Эсвэл өр тавьж “гал” залгах арга л үлдээд байгаа.

Гэвч өнөөдрийн хүнд хэцүү цаг үед уг хөтөлбөрөөс өөр зөв сонголт байхгүй гэдгийг улстөрчид, эдийн засагчдаас авахуулаад улсын Ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн бүхий л буруу зуршлыг халах хэрэгтэй.

Ч.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (October 10, 2016 1:41:21 pm )

    Ан намын уед авсан зээл эргэн телех хугацаа нь болоогуй байхад яагаад менге зээлж телне гээд байгаа юм бол улсынхаа нэрээр менге зээлж гудрах гэсэн хулгайч нарын арга юм биш уу

  • tselmeg (October 10, 2016 1:43:47 pm )

    Gan heden togrog avch iim um bichij bgaa ve bi bas heden togrog ogch jaahan teneg um bichuuleyee

  • Ачу (October 10, 2016 3:52:49 pm )

    Тэгээд улс орныг сөнөөсөн төр түмнийхээ төлөө өрөгсөн тангаргаасаа няцсан дотоодын дайснуудын хөрөнгийг хурааж ял тулгаач!!

  • zochin (October 10, 2016 5:54:35 pm )

    tsaashid togtnohgui balai MAN hend ch hereggui.

  • zochin (October 10, 2016 11:28:54 pm )

    МАН нам бүрмөсөн татагдан буух ёстой нам.Бидэнд коммунистууд хэрэггүй.

  • Дарханаас (October 11, 2016 8:26:19 am )

    2016 ОНД АН-ЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ӨГСӨН МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ МЭРГЭН ОЮУНД ТАЛАРХАЖ БАЙНА. ЭНЭ СОНГОЛТ ТУСГААР ТОГТНОЛ, ГАЗАР НУТГЫН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫН ДАЙТАЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ СОНГОЛТ БОЛСОН ГЭДЭГ НЬ ӨМНӨХ ЭРХ БАРИГЧДЫН ХИЙСЭН ЛУЙВАР, АЛДААТАЙ БОДЛОГЫН УЛМААС ОДОО ҮҮСЧ БАЙГАА НӨХЦЛИЙГ ХАРАХАД УЛАМ БҮР ОЙЛГОГДОЖ БАЙНА.

  • hhh (October 11, 2016 9:59:41 am )

    АН -ын тавьсан өр гэчихжээ олон жилийн угшилтай өр дараа нь МАНАН болоод нийлээд л идсэн биз дээ, Харин ч АН-ын үед бүх хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд л явсан шүү. Одоо хаана байна гэр хорооллыг дахин төлөвлөлт, нөгөө замын ажил бүгд зогссон. МАН 60 тэрбумаа гаргаж ирээд санхүүжилт нь зогссон ажлуудаа хиймээр юм биш үү Одоо орон нутгийн сонгуульд АН ялах нь тодорхой.

  • ... (October 11, 2016 2:09:34 pm )

    tertee tergui ard tumen ali hediin songoltoo hiicen sh de.odoo ch gsn MAN-g l songono.uhaan badaggui idej uusan luivarchdaas salah eostoi.yum uzeegui idej uuhaaraa hanaj tsadhaa medehgui archaagui yumnuudiig ali ch zasgiin gazriin uyd ahij harmaargui bn shuu

antalya rent a car