antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 2 comments

О.Гүндэгмаа Дэлхийн цомд V байрт шалгарлаа

нийтлэсэн Admin
olloo_mn_1476061234_gundegmaa
Буудлагын Дэлхийн шилдэг 10 тамирчин уригдан оролцдог Дэлхийн цомын финалын тэмцээн Италь улсад болж байна. Уг тэмцээнд манай улсаас  Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа нар урилгаар оролцож байгаа билээ.

Тэгвэл 25 метрийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа энэ сарын 7-нд өрсөлдөж тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр урьдчилсан буудлагад 582 оноог цуглуулснаар долоод орж шигшээ наймд үлдсэн юм. Тус төрөлд нийт 11 тамирчин оролцсон бөгөөд Грекийн Анна Коракаки түрүүлжээ.

168

Харин 50 метрт гурван байрлалаас ОУХМ Г.Нандинзаяа оролцсон бөгөөд өчигдөр буудлагаа гүйцэтгэсэн байна. Тус төрөлд нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс Г.Нандинзаяа 583 оноотойгоор есдүгээр байрт орж шигшээд шалгарч чадаагүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (October 11, 2016 4:48:16 pm )

    Явахаа больчихсон юм бишүү! Эхний 3т багтаж чадаагүй л бол өөр юм сонсмооргүй байна. РИО-2016-д үнэхээр цааш явахгүй гэдгээ харуулсаншдэ. Харамсалтай байсан. Ард түмэн Гүндэгмаагаас4 жилийн турш том амжилт хүлээж байсан. Горьдсоны гарз л болгосон.

  • Золбин (October 11, 2016 7:15:18 pm )

    Гундэгмаа чи одоо нэр бутэн дээрээ энэ спортоо орхиж зодог тайлаач. Амжилт гаргахгуй болсон мэдэгдэж бн.

antalya rent a car