УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон ирэх оны төсвийн туха йхуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Ингээд өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг танилцуулж байна:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
Холбоотой мэдээ
Comments are closed.