antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 Comments are off

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

нийтлэсэн Admin

147571960857f5b1b8dfa7bӨнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ.

Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна.

Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.

Товч мэдээ

–  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.

–  Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

–  “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажиллах үндсэн зорилготой юм.

–  Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

–  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car