antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2016 Comments are off

БНСУ-д секундэд 56 метр хүртэл хүчтэй салхи салхилжээ

нийтлэсэн Admin

147571825857f5ac72813b3Өмнөд Солонгос улсын зүүн өмнөд хэсгийн орон нутгуудыг өнөөдөр өглөөний 01.00 цагаас 10.00 цагуудын хооронд далайн хар салхи дайран өнгөрсөн ажээ.

   Уг салхийг Чаба хэмээн нэрлэдэг бөгөөд секундэд 56 метр хурдтайгаар далайн хүчтэй давалгаа үүсгэж, улмаар секундэд 170 мм хүртэлх бороо дагуулдаг байна.

   Солонгос улсын Цаг уурын албанаас далайн хар салхи ойртож явааг иргэдэд байнга сануулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байсан юм байна.

   Гэвч өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Чежү аралд 70 гаруй автомашин болон 250 гаруй айл өрх, дэлгүүр, үсчин гэх мэт үйлчилгээний газрууд усанд автжээ.

   Харин Пусан хотын далайн эрэгт байрладаг орон сууцны хорооллуудын доод давхрууд болон гудамж талбай усанд автсан бол гудамжны шонгийн мод, байгууллагуудын гаднаа өлгөсөн хаяг, сурталчилгааны самбарууд унаж эвдэрсэн зэрэг олон тооны эд хөрөнгө эвдэрч хэмхэрсэн явдал гарсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car