antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 1 comment

Өнөөдөр томилгоо хийгдэх үү?

нийтлэсэн Admin

20160720022307-5tt4eiiltcvtm4ub0lrhvb3r54

Өнөөдөр Засгийн хуралдаанаар гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж, албан ёсоор томилно гэх мэдээлэл байгаа юм. Төрийн албаны зөвлөлөөс Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,  Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар саналаа хүргүүлээд байгаа юм. За мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус, тус томилуулахаар Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Тэгэхээр төрийн ажлыг хурдан түргэн явуулахын тулд томилгооны асуудлуудыг хурааж хуримтлуулаад байлгүй, дор нь дор нь шийдээд явчих хэрэгтэй гэж харагсад нийгэмд олон байгаа. Тиймээс өнөөдрийн засгийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлууд гэсэн жагсаалт дотор уг томилгоонуудыг багтсан гэх мэдээлэл өнөөдөртөө багтаад баталгаажих болов уу гэсэн хүлээлт байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ҮНЭН (October 05, 2016 3:02:31 pm )

    ТОМИЛГОО ОНОВЧТОЙ БАЙГААСАЙ, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ТОМИЛГООНД АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ОРОЛЦОХОО БОЛИОЧЭЭ ХҮНИЙГ ТАНЬЖ МЭДЭХГҮЙ СОНГУУЛИЙН ХУГАЦААНД ХАЖУУД НЬ ЦҮНХИЙГ НЬ БАРЬЖ ДАЛДАГНАСАН БЯЛДУУЧ ИДЭЖ УУХЫН ШУНАЛТАЙ ЮМНУУДЫГ АЖИЛД ТОМИЛО ГЭЖ ДАРАМТАЛАХАА БОЛИОЧ, БИД ОРОН НУТАГТАА АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ТУХАЙН ХҮНИЙГ ХЭН ГЭДГИЙГ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ ЯЛАНГУЯА ХӨВСГӨЛ АЙМАГТ .НЭР ХҮНДТЭЙ СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ ТОМИЛМООР БНА Ш ДЭЭ.МАН-ЫН БОДЛОГО ГЭЖ ХААГУУР НЬ ЯВААД БНАА ХАРАМСАЛТАЙ БАЙНА.

antalya rent a car