antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 Comments are off

Баянголын гуравдугаар хорооны Винтовын Алтансүх

нийтлэсэн Admin

Дүүргийн  ИТХ-ын сонгуульд  Баянгол дүүргийн гуравдугаар хороонд МАН-аас нэр дэвшигч Винтовын Алтансүхийн сонгуулийн сурталчилгааны ажил амжилттай үргэлжилж байна. Тус хороонд нэр дэвшигч Винтовын Алтансүх нь 1984 онд Дархан-Уул аймагт төрсөн. Санхүүч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002-2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2008-2012 онд БНХАУ-ын Аж Үйлдвэрийн Их сургууль, 2013-2016 онд Удирдлагын академийг  тус тус төгсчээ. 2006-2008 онд “Анод” банкинд зээлийн эдийн засагч, 2008-2015 онд “Алт Энх Цэнд” ХХК-ийн Ерөнхий захирал, 2012-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, 2015-2016 онд Баянгол дүүргийн Мэргэжлийн  хяналтын хэлтсийн дарга, 2016 оноос МАН-ын нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байна.

Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын сонгуульд  Баянгол дүүргийн МАН-ын хорооноос “Аз жаргалтай иргэн” мөрийн хөтөлбөртөө найман зорилтын хүрээнд 70 гаруй ажил хийхээр тусгажээ. Винтовын Алтансүхийн нэр дэвшиж буй Баянголын гуравдугаар хороонд эмнэлэгийн тусламж үйлчилгээний асуудал байдаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр “Амар амгалан, аюулгүй дүүрэг байх” зорилтын хүрээнд “Иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах, эмнэлэгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлдэг эрүүл мэндийн боловсронгуй тогтолцоог бий болгон хөгжүүлэх, эрүүл мэндийн даатгал, харьяалал, цагийн хязгаар заалгүй анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг тогтолцоог бүрдүүлж ажиллах”-аар тусгажээ.

Т.Улаан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car