antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2016 32 comments

АН улсаа дөрвөн жил самарчихаад… одоо төрийн бодлогыг орон нутагт нь дахин самрах уу

нийтлэсэн Admin

147554512157f3082148341

Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн хамгийн сүүлийн “шат” тун удахгүй болох гэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн дараа болдог бас нэгэн чухал сонголтоо энэ сарын 19-ны өдөр монголчууд хийх гэж байна.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сонгогчид итгэл хүлээлгэж нийт 65 суудал “өгч”, үнэмлэхүй олонх болгосон. Тэгвэл энэ удаад сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа аж.

Төрийн байгууллагын доод шат буюу гол хэрэгжүүлэгч төвшинд ажиллах хүмүүс хамгийн чухал байдаг. Тэр тусмаа иргэн таньтай хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс юм. Тиймээс энэ удаагийн сонгуульд ч гэсэн УИХ-д олонх болгосон намаа дэмжих зүйтэй хэмээн ард түмэн ярилцаж байгаа юм. Тэр ч нь зөв байх. Учир нь дээд шатны байгууллагуудаас гаргасан улс төрийн болон бодлогын шийдвэрүүдийг түргэн, шуурхай иргэдийн амьдралд нэвтрүүлэх ажлыг сум, дүүрэг, хорооны ажилтнууд л хийдэг. Дээд шатны бодлого тодорхойлогчдыг нэг намаас олонх болгочихоод доод шат буюу хэрэгжүүлэгч түвшиний ажилтнуудыг өөр намаас сонгох нь туйлын учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл нэгэнт итгэл хүлээлгэсэн намдаа дөрвөн жил итгээд, найдаад, хүлээгээд үзэх хэрэгтэй юм.

Ер нь өнөөдрийн энэ хүнд хэцүү үеийг ямар нам, хэн хэн гэдэг бодлого тодорхойлогчид бидэнд авчирч өгсөн гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ улсыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан буруутан нь яалтчгүй 2012-2016 онд эрх барьж байсан улс төрийн хүчин юм. АН-ынхан  2012-2014 онд “Чингис”, “Самурай” бондуудыг гаргаж нийт 2.1 тэрбум ам.долларын зээл авсан. Ирэх жилээс эхлээд бондын мөнгөний эргэн төлөлт эхэлнэ. Ингэхийн тулд төсөвтөө таналт хийж, бүсээ чангалахаас өөр ямарч гарц бидэнд үлдээсэнгүй.

Улсынхаа нэрийг барьж зээлсэн энэ их мөнгийг ямархуу байдлаар захиран зарцуулсан гэдэг нь дөрвөн жилийн хугацаанд нууц хэвээр байсан ч саяханаас бүх зүйл ил болж эхэлж байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг тэргүүлж байсан бондыг хариуцаж байсан Н.Батбаяр болон тус мөнгийг захиран зарцуулж байсан Хөгжлийн банкны Н.Мөнхбат тэргүүтэй удирдлагуудыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Энэ мэтээр бидний нэрийг барьж гадаад орноос маш их хэмжээний зээл авчихаад түүнийгээ зөв зохистой ашиглахгүйгээр хэдхэн хүмүүс амин хувьдаа завшиж байсаар энэ улсыг “элгээр нь хэвтүүлчихлээ”.

Тэгсэн атлаа “Бид өнгөрсөн дөрвөн жилд сайн ажилласан. Бидний төвлөвлөгөө бидний ширээн дээр маань байна. Шууд үргэлжлүүлнэ…” гэх зэргээр иргэдийг басамжилж суух юм.

 Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар нэн түрүүнд ирэх оны төсвийг хэлэлцэж батлана. Үүний зэрэгцээ Засгийн газраас эдийн засгаа “аврах” маш олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэх гэж байна. Энэ бүгдийг иргэдийн амьдралтай холбож өгөх гүүр нь тухайн орон нутгийн удирдлагууд, төлөөлөгчид юм. Тиймээс аливаад ултай хандаж нэгэнт дээд шатанд нь олонх болгосон юм чинь доод шатны удирдлагуудыг ч гэсэн нэг намаас сонгох нь зөв билээ.

Г.Сүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

32 Comments

  • Irgen (October 04, 2016 10:17:14 am )

    Tenegtdeg bna shd man garaad hiij bgaa yum bna u 1ch alga harin ch uridnii hiisen sain zuiluudiig ustgaj ehlesen. Sainiin avaad saariin ustgaad yavah tenhel ch alga erguu tolgoilson nam tsarailsan teneguud

  • бат (October 04, 2016 10:49:19 am )

    Тиймээ гэхдээ тэд ард түмнийхээ бүсийг чангаагүй Харин тэр бондын мөнгөний 80% ийг МАНыхан зээлсэн байна

  • zochinzochinzochin (October 04, 2016 10:55:01 am )

    vnen nvvr tsaraigii bichiheer vhehnee

  • zochinzochinzochin (October 04, 2016 10:56:00 am )

    aniihan vneniig n bichiheer vhehnee

  • zochinzochinzochin (October 04, 2016 10:59:06 am )

    myyhaibalag altain uvur goviig darhan tsaaziig n tsytsalj gadniihantai hyvaaj avah geed chadahgvi bolohooroo erdenetiig ideh gej shynahairsan novsh

  • j (October 04, 2016 11:00:33 am )

    ter ch une shuu AN bol ugaasaa idej uuj bayjij huljij awaad gadaad munguu nuuj MONGOLOOS zailah gj bga ulsuud

  • zochin (October 04, 2016 11:01:47 am )

    ARDCHILSAN NAMIINHAN UNENIIG N HELJ BICHIHEER BOOJ UHEH GJ BGAAG N UURSDUU UNGURSUN 4 jil yu hiisen be ta nar bodooch lalruudaaa

  • Г.Батнасан (October 04, 2016 11:07:33 am )

    Ингэхэд Монголын төрийг АН 4 жилд самарчихсан юм уу, МАНАН 20 жилд самарчихсан юм уу?

  • Зочин (October 04, 2016 11:19:58 am )

    ямар ч байсан МАН-д саналаа өгнө эцсийг нь харна ,Эрдэнэбат Эрдэнэ нар шиг өөрсдийхөө харъяа албаны хүмүүсийг өөрийхөө төлөө санал өгүүлсэн булай шившиг байж болохгүй шүү шударга өрсөлдөх хэрэгтэй би л энэ 2 гишүүнийг зурагтаар хараад шударга царай гаргаж байгааг харахаар ой гутаж бөөлжис хүрдэг гээч

  • зочин (October 04, 2016 11:27:30 am )

    ҮНЭНДЭЭ МАН НАМ САМАРХ НЬ БҮҮ ХЭЛ АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ БАЙНА АН БАЙСАН БОЛ ОЛОН ХҮН БАЙРАНДАА ОРООД БҮХ АЖИЛ ГОЛИДОРДОО ОРСОН БАЙХ БАЙЛААА

  • zochin (October 04, 2016 11:44:31 am )

    ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАС НААНА АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМҮҮЛЧИХ ТЭГВЭЛ БҮХ АХМАДУУД АН-Д САНАЛАА ӨГЧ Л ТААРАА, УГ НЬ МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ АМАЛСАН ТЭР АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА

  • зочин (October 04, 2016 11:50:31 am )

    Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг харж гайхав гэгчээр хоёулаа адилхан хувааж цусалчихаад олон юм битгий хуцаад бай

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (October 04, 2016 1:33:38 pm )

    Тэнэг малууд минь АН-ийн мангуунууд байгаа хэдэн мөнгийг цуслаад цацаад дууссан одоо хүнд өгөх юу ч алга та нар юмыг сайн бод нэг тогоо хоол хийж олон хүн ирээд идсэн хоол дууссан дараагийн ирсэн хүнд хоол хийж өгөх мах, материал байхгүй яахав юм авч байж хоол хийнэ биздээ дандаа тэнэглэж, талцаж, монголчуудыг өөр хооронд нь хутгаж дуусахгүй байна даа нэгэнт ард түмэн сонгож гаргасан юм бол нөхцөл байдлаа хараад 4 жил хараач дээ тэнэгүүд минь

  • ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 04, 2016 1:42:16 pm )

    АЛЬ Ч ЗАСАГ НЬ АДИЛХАН Л САМАРДАГ Ш ДЭЭ АРАЙ БАГА ХУЛГАЙ ХИЙЛГЭХИЙН ТУЛ ТЭНЦҮҮЛЖ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ОРОН НУТАГТ АН-Д НЬ ӨГЦГӨӨ. ЧИ АЛЬ НЭГ НАМЫНХ НЬ БОЛОХООР АЛБАН ТУШААЛД Л ОЧДОГ БИШ БОЛ ОДОО АН-Д НЬ САНАЛАА ӨГ. ТЭГВЭЛ ХООРОНДОО ҮЗЭЭД ХУЛГАЙЛАХ ЗАВГҮЙ БОЛЖ ЮУНЫ МАГАД

  • irgen (October 04, 2016 1:49:31 pm )

    ODOO ERDENETIIG AN AVNA , DARAA NI 5 TOLGOIG MAN AVNA . ENE 2 NAM HAR HAIRTSAGAARAA TURIIN ERHIIG 4 JILEER EELJLEN BARINA, BIE BIENEE SHALGAHGUI TOHIROO HIIGDSEN. MONGOLIIN ARD TUMEN YAJ CH CHADAHGUI

  • Anonymous (October 04, 2016 2:51:07 pm )

    96 ЖИЛ 1 СЕК Ч ТӨРӨӨС ХОЛДООГҮЙ МАНын ХУВАЛЗ ОФШООРТОНГУУД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД БУРУУГҮЙ ЮУ БИДНИЙ БАЯЛГИЙН ӨСӨЛТИЙН МӨНГӨНИЙ 90 НЬ ОФШООРДСОН ГЭДГИЙГ МАНын ЛХАГВАЖАВ НЬ ХЭЛЭЭД БНА ДАА … 21000 ЫГ ӨГСӨН БОЛООД Л ЭЦЭСТ НЬ 360 САЯ $ ЗЭЭЛЖ ,ТАРААСАН ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУУУУ ???? ТЭГЭЭД Л 2012 ОНД ӨР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСНИЙГ МАРТААГҮЙ БНАААА …. АНын ОЛГАРХИУД ХИЙЖ ИДСЭН …. МАНын ОЛГАРХИУД ТАРААЖ , ОВШООРТ НУУЖ ИДСЭН … ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАЛГҮЙ МӨНГӨӨ ТӨЛЦГӨӨ ҮМХИЙ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮД ЭЭ !!!!! БИД ДАН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДИЙГ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БНАААА

  • Anonymous (October 04, 2016 3:01:38 pm )

    АН д ӨГНӨ !!! ХИЙЖ ИДНЭ … ОРОН СУУЦУУД , 2 ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР , ӨВЛИЙН ХӨЛӨМЖҮҮД , ЗАМУУД ГЭЭД БАС ЧИГ НҮДЭНД ХАРАГДААД БНАААА … 5 , 8 % ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГЭЭД Л

  • Anonymous (October 04, 2016 4:06:49 pm )

    4 jil ulsaa samruulj xoninii arisiig 100 tog boltol ni unegui bolgoj ogson AH odoo bas itgex uu.onoodor xoninii aris 3000 bolson bna ene ajil bish uu muu AH iin xolsnii bicheechdee.

  • Anonymous (October 04, 2016 4:48:52 pm )

    сум хорооны иргэдийн төлөөлөгч нар яг юу хийдэгтэй дээр нь МАН байхад АН-ыг сонго гээд байгаа юм бол. жишээ татахад байгууллагын дарга нь МАН, хаалганы жижүүр харуул мэт нь АН байвал шөнө нь жижүүр харуул нь албаныхаа юмыг хулгайлж зөөгөөд байгууллагыг дампууруулахаас биш жижүүр харуул нар даргад зааж зөвлөөд байгууллагын ажлыг дээш нь татан гэж байхгүй биз дээ.

  • 123 (October 04, 2016 4:53:23 pm )

    МАН-даа өгөө. Далаараа цэвэр даруулна хахаха

  • иргэн (October 04, 2016 5:50:08 pm )

    Бutgii ergvvteed baitsagaad baigaach.bvteen baigyylt xugjij baisan ajil uxtei 4jil baidsan.odoo xar nvx zvil zogsoj.syydal naimaaltsan xylgaich deeremchud darangyilagchid byshyy ogtsoroosoi. . .

  • zochin (October 04, 2016 7:32:39 pm )

    AN bolloo.Ta narin yaj idej luivarddagiig bishgui l tevchlee.Odoo bolnoo.Heden terbumaar shuu.Bid gej neg teneg ard tumen duugai l amidraad ,guilagchin boltloo darluulaad,nogooduul ni bur doromjlood ” aa ene muusain ard tumen yaj ch chadahgui” gesen baidaltai bur ulaim tsaim luivar hiigee biz dee.Hamgiin muuhai ni tsadaj hanah ch ugui heden terbumaar shuu.Ulsin dans hooson ,zovson shinj ch ugui,ichih ch ugui ,estoi l yu ch uzeegui baisan neg ugeer helehed shalbaagnaas garsan luivarchid, yu ch uzeegui ,gev genet joohon gyalgar salgar yum uzeed ehelsen chini ugiin guilagchin baisan yumnuud hulgai hiij amidrah ni saihan sanagdsan yum bailgui.Ta nart sanalaa ogohgui.Minii oir haviin buh hun yu ch uzeegui,shalbaagnaas garsan luivarchin bayachuudad sanalaa uguhgui.

  • иргэн (October 04, 2016 8:04:24 pm )

    АН 4жил улсаа самарсан юм бол төр байхгүй улс орно хил хаягааргүй болсон юм уу самарах гэсэн үгийг ойлгохгүй байна. сүү самархийн бол өрөм болдог өрөм нь тос болно. АН тэгвэл ард түмэндээ тос бэлэглэж өгсөн байхийм Одоо АН ыг дахин сонгий

  • Илэрхий (October 04, 2016 8:24:10 pm )

    Аа, муу Ху Намын бууны нохой бичсэн байна

  • zochin (October 04, 2016 9:30:07 pm )

    Yamarch bsan mongol ardin namig demjnee

  • т (October 05, 2016 8:22:13 am )

    талцахаа болоивол улс орон хөгжих бх даа

  • unen (October 05, 2016 8:27:59 am )

    yamarch baisan MAN d ugnu neg nam dangaaraa baisan n deer

  • zochin (October 05, 2016 11:37:05 am )

    MAN namd ognoo songoltoo. AN 26 jil gebel arai l vnend niitsne Ardchilal gej olsgolon zarlaj baisan heden gar yu yrij yu amlaj garch irlee. Getel oorsdiig ni zuzaarsaniig harj suuna. Ard tvmniig dendvv basamjilj dord vzej doromjilj torson hyrai hvvhdees abhuulaad l ortei bolloo sh dee. Ene songolt hiih nam ugaasaa bish bolson. Ard tvmnee omoorno gejee yaj ornoos maani nemegleh gej vv

  • зочин (October 05, 2016 12:06:49 pm )

    Эд нар ардчилсан намынхан биш эрүүгийн гэмт хэрэгтнүүд ардчилалыг дэмжигч хүн бүр эд нараас ардчилалаа аварцгаая

  • Баньдхүү самдан (October 05, 2016 2:59:11 pm )

    Төрийг АН 4 жил самарсан юм бол харин ч гайгүй үлдэж, МАН 100-хан хоногт бүр хачин болгочихлоо. Ер нь МАН гэгч Монголчууддаа өнгөцхөн өөхөн тарга авахуулж, олсоноо барж олохоо зээлээд хувааж идэхэд хэрэгтэй улс төрийн хүчин, харин хууль, шүүх ганцхан МАН-д үйлчилж иргэдийн шударга үнэнийг эрсэн дуу хоолой сөөж нус нулимс нуур далай шиг урсаад ирмэгц хөөрхийсүүд АН-ыг гэнэт санах бөлгөө. Тэгэхээр АН нь Монголчуудын хувьд улс орон сүйрч хүн ард ягтмагц сэхээдэг амь тариа төдийхөн, МАН нь ноён $ наашаа харж, эдийн засаг эрчимсэн үед дээр дооргүй тансаглахад хэрэг болдог улс төрийн хүчин ажгуу.

  • Баньдхүү самдан (October 05, 2016 3:02:51 pm )

    Би “Эрдэнэт”-ийг эхлээд жаран хэдэн онд вагон сууцтай хэдхэн Оросууд байхыг нэг удаа харж, дараа нь “Эрдэнэтийн овоо сайхан..” гэж хэсэг дуулаад түүнээс хойш “Эрдэнэт” Монголчуудыг тэжээдэг гэж магтсаар нэг мэдэхнээ 1990-ээд онд нэг гавъяат эдийн засагчийн том гарт золтой л орчихоогүйг мэднэ. Гэтэл саяхан Оросын 49% Монголд ирэв гэснээ гайхал Эрдэнэт бүхлээрээ очиж очиж нэг удаа аварсан Зандаахүүгийн Хэцүүнэрт(УИХ-ын даргатай ижилд цээрлэв) халаасанаас цухуйхтай үгүйтэй байгааг алдарт үнэнч зоригт гавъяат Ц. Нямка хуульчгаас сонсоод мэл гайхав. “МАХН(МАН)-ын дарга Намбарын Энхбаяр их өр тэглэхдээ Орост ногдох 20 гаруйхан %-ийг 49 болтол өсгөж далд буулт хийсэн бол З.Хэцүүнэрт тэр 49%-ийг нь 100% болтол ил залгив” гэж бодохоос итэж ядна. Яагаад гэвэл энэ Хэцүүнэрт Ц.Нямкагийн бахыг хангах тэнэг биш, Ч.Сайханбилэг ч муухай бэлэг биш, АН ч МАН биш…!!!

  • Баньдхүү самдан (October 05, 2016 3:03:31 pm )

    Та Ж.Батзандан хэн бэ гэвээс шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж, Ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Хувьсгалын дөл уугих халуухан үед хошуу нь цавинаасаа сугараагүй шаалттай өнжсөн этгээд нийгэм жаахан илааршмагц амь орж,ухаан тэлж гудамжнаас баахан гуагалаад “Ганц худаг”-ийн модон наарнаас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан түүхтэй. Иргэдийн зарим хэсэгт аль нэг нам гэж туйлширдаггүй үнэнч, зоригтон гэгдэвч үнэндээ үзэл баримтлал тогтоогүй хаана боломж харагдана түүнд давхиж шаах эрх мэдлийн хорхойтон. Тэрээр өнөөдөр АН-д маргааш МАН-нд байхад гайхах зүйл өчүүхэн ч үгүй. Өчигдөр ханилж явсан нөхөр өнөөдөр цөмийн физикч. урьд шөнө архидаж хоносон анд өглөө нь аль нэг академийн доктор профессор болчихдог энэ нийгэмд хаана ямар сургууль төгссөн чөтгөр юм хэн мэдлээ. Шүүхээр тогтоогдох бүү хэл дуудагсан дуулдаагүй хүмүүсийг улс төрийн гэмт хэрэгтнээр зарлахөөс нь харвал ҮХ-иа үсэглэж амжаагүй, хуулийн боловсрол 00-ийг илтгэнэ. Товчхондоо: уяаг нь жаахан уртасгаад угаадсыг нь жаахан өтөрүүлбэл аль ч улс төрийн хүчинд байсан тархи өөд асахаас өөр гийгүүлэх зүйлгүй, тийм ч үнэнч шуларга нэгэн биш, бас далд муу санаатан ч биш, эхлэж буудчихаад эцэст нь уучлал гуйдаг овлигогүй, итгэлгүй, барьцгүй этгээд. Ингэв гээд намайг үнсэж ч, зодож ч эсвэл нэр төрөө сэргээлгэхээр шүүхдэж ч мэдэх нэгэн.

antalya rent a car