
МОСКВА. /TASS/. Рио-Де-Жанейро хотод болсон Паралимпын наадмын нээлтийн үеэр ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан Беларусийн Спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгч Андрей Фомочкинд орон сууц бэлэглэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.
Оросын төрийн далбааг барьж жагссанд нь талархал илэрхийлж Фомочкинд орон сууц бэлэглэх хүсэлтэй байна гэж миний нэгэн танил надад хэлсэн гэж Захарова ярьжээ.
“Би бүх зүйлийг яримааргүй байна. Орон сууц бэлэн болсон. Би үүнийг өөрийн биеэр очиж үзлээ. Фомочкинд орон сууц бэлэглэхээр болсон нууц ноёнтон хэн болох, Фомочкин бэлгийг хэрхэн хүлээн авахыг та бүхэн маргааш харах болно” гэж тэрбээр хэллээ.
Фомочкины хувьд, Рио-Де-Жанейро хотод болсон Паралимпын наадамд орох эрхээ хасуулсан Оросын тамирчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор наадмын нээлтийн үеэр ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан юм. Үүний улмаас тэрбээр Паралимпод оролцох эрхээ хасуулжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
123 (October 04, 2016 4:55:44 pm )
Эцсээ хүртэл үнэнч сэтгэл сайхан байнаа
1 Comment