antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2016 4 comments

“Эрдэнэс Монгол”-ыг  Ц.Түмэнцогт удирдах нь эрх ашгийн зөрчил дагуулах уу?

нийтлэсэн Admin

6c2ce4_tumentsogt_x800

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханы оронд Ц.Түмэнцогтыг томилжээ. Б.Бямбасайханы тухайд  Гүйцэтгэх захирлын ажлаас нь чөлөөлөх гэж байгаа гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө гарч байсан. Тэгвэл ээлжит томилгоо ийн хийгдлээ.

Гэхдээ Ц.Түмэнцогтын тухайд “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар  ажиллахад эрх ашгийн зөрчил дагуулахгүй гэдэг асуулт тавигдаж байна. Учир нь тэрбээр АНУ-ын “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр 5 жил ажиллаж байгаа. Тэгвэл өнгөрсөн 6 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани “Женерал Электрик” компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар болсон байдаг.

Тэгвэл одоо “Женерал Электрик”-ийн суурин төлөөлөгч нь тус компанийг удирдах болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (September 29, 2016 2:52:51 pm )

    bayar hurgei.ner tsever,shudraga hun tavisan bna,sain ch hun olon tumen medne

  • nr (September 29, 2016 3:05:12 pm )

    bayar hurgie Tumentsogtoo amjilt husie

  • Zochin (September 29, 2016 4:42:17 pm )

    Bayar hurgej amjilt husie Tumentsogt-d.

  • zochin (September 29, 2016 5:04:06 pm )

    Harin ch zov shydraga medleg bolovsroltoi hunee oloo yudaa

antalya rent a car