![]() |
Ааваа нөхөр минь тань шиг л хүн байгаасай
Аль аль талаараа яг та мэтлээсэй
Аанай л таныгаа үгүйлэх цаг хоромд
Аав минь намайг ойлгодог шиг
Аалийг минь дэврээн ухаанаар хайрлаасай…
Ээжийг минь хайрлан халамжлах нь
Энгүй орчлонд эрдэнэ атгасан мэт баярлах нь
Сайхан хань минь гэж үргэлжид магтан хөөргөх нь
Сайн заяаны түшиг гэж мэлмий нь баярлан бахддаг шиг.
Яг л тийм нөхөртэй байхсан
Насаараа жаргасан ээжийнхээ сэтгэлийг үргэлжлүүлэхсэн
Яруу хорвоод ээжээр гоёж амьдарсан аав шигээ
Ядмаг итгэлдээ яг аав шигээ нөхөртэй байхсан.
Аав минь амьдралыг минь гийгүүлсэн ямар сайхан хүн байсан юм бэ
Алдхан зүрхнийхээ цохилтонд аав шиг эр хүнтэй л ханилан цохилмоор.
Эрчүүд бүгд аавтай минь адил байвал
Энэхэн гачланд бүсгүйн гунигийн нулимс хэдийн ширгэсэн.
Тантай адил сэтгэлтэй хүнийг хайрлая гэвэл
Талын цэцгийг түүгээд ч өнгөөр нь ялгах болов уу
Аавтайгаа ижил итгэл төгс эр хүнийг хайя гэвэл
Арван тавны саранд шивнээд ч хүсэл биелэх болов уу.
Ээж шигээ амьдралыг тамшаалж жаргаж үдэлмээр
Ээж шигээ сэтгэл итгэлээр бахдаж амьдармаар
Ингэж бодохоор аав шигээ л хүнийг түшин тэнцмээр
Эргэх хорвоод аавтай минь адил нөхөртэй бол ч ….
Ямар аугаа хань байсан юм бэ аав аа та
Яруу орчлонг зөвхөн ээжээр минь гоёж үдэлсэн дээ.
Яасан уян ариун сэтгэл танд минь оршив
Ялгуун тансаг бүхэнд нь ээжийн минь сэтгэл чамирхсан.
Аав аа тань шиг л ханьтай байхсан
Алс холоос нөхрийг минь харахдаа
Ай даа яг би мөн дөө гэж бахдахаар
Амьдралд минь бардсан бардлын нулимсыг тань
Хурмаст тэнгэрийн хуй бороогоор зуучлуулж
Хөөрхий охин нь алгаа дэлгэн байж тосохсон доо.
Холбоотой мэдээ
-
zochin (September 27, 2016 2:39:09 pm )
Nuhur hezee ch aav chin bish adilhan baih ch yosgui. Chinii hamt amidarna gej songoosn er nuhur chin bolhoos aav chin bishee. Buu enduur .
-
Anonymous (September 27, 2016 7:25:04 pm )
Зөв өа.хүн бодлоо хэлж бна.аав ээж шигээ л бодож бна
-
odoo bol bi terbumtan (September 28, 2016 8:58:01 am )
yadarch yavaa er hun busdiin nudend muu hun bolj haragdag zarim ni hiree medehgui deerelheh sanaatai,ehner bolon hadmuudad bol hudend orson hog uhej bsan novsh, gehdee bi ohindoo bol hamgiin sain aav,teheer aav nuhur 2yalgaa bna
3 Comments