antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 19 comments

Шинэ цагийн цагаан  захтнуудын хэрэг шуугиан тарьж эхэллээ

нийтлэсэн Admin

25kimmha4mmem6j8demdd4vqjt

Түмний төлөө төрд зүтгэнэ гэж тодорхой албан тушаал дээр эзэн суучихаад, хэрэг дээрээ харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой дуулиан шуугиан өнгөрсөн өдрүүдэд нэлээд тодорлоо. Тиймээс тэдний талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Өмч, газрын албаныхныг баривчилсан нь…

Энэ сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт  Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулаад байгаа юм. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

55056

 Тодотгоход, Баянзүрх,  Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм. Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан.  Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм.

Н.Батсүхийг баривчилсны дараа  долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар,  Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас  мөн баривчилсан билээ. Ер нь бол өмч,  газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл бий.

Бондын мөнгөнөөс завшсан нөхдүүд…

Энэ сарын 21-ний өдөр “Чингис” бондын мөнгөнөөс  санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг буруутган хорьсон юм. Д.Дорпүрэвийн тухайд  дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан нэгэн юмаа.

2013-05-30dedsaid_700

Ер нь бол АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэлсэн бөгөөд улмаар бондын мөнгөтэй холбоотой асуудлууд дэлгэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Хөгжлийн банкны захирал Мөнхбатыг шалгаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа.

batbayar_700

Мөн тухайн үед бондын мөнгөний зарцуулалт дээр эзэн сууж байсан нөхдүүдийг тэргүүлэх  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж буй. Бүр тодруулбал,  Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа гэж буй юм.Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байх үед  “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж,  “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.

МИАТ-ийнхний ээлжит баривчилгаа

Тав зургаан жилийн өмнө МИАТ-ийн экс удирдлагууд бөөнөөрөө дээлээ нөмөрч байсан билээ. Гэхдээ тэд одоо наранд гарсан. Тэгвэл МИАТ гэгч саалийн үнээнд ээлжит баривчилгаа явагдсан гэх мэдээлэл байгаа. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулууныг  найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Т.Батчулуун, н.Дорждэрэм, н.Баясгалан нар нь онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 5 евро нэмэн 8 евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон байжээ. “МИАТ” ТӨХК-д үнэтэй бараа  шахан борлуулж, олсон их хэмжээний орлогын мөнгөө н.Баясгалан нь Монгол Улс руу иргэн О, А нарын данс руу шилжүүлдэг байсан гэх мэдээлэл гараад байгаа.  Т.Батчулуун, ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нар нь тухайн иргэдээс 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдаж, улмаар хоригдсон гэх мэдээлэл бий.

5ds1mtpt2mllpaq9dqbao3duir

Тэгэхээр МИАТ компанитай ээлжит нэгэн баривчилгаа ингэж боллоо.

Өнгөрсөн жилүүдэд,  МИАТ-ийн Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын хүмүүс “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан улсад хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 10-аас дээш жилийн ял оноогоод байсан юм. Харин Улсын Дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгож бууруулсан байдаг. Гэхдээ тэгээд удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарыг сулласан байдаг юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • TUYA (September 26, 2016 12:05:03 pm )

    deer doorgui l idej uuj hanadaggui.iim bhar uls oron min yaj hugjhuvde.

  • Zochin (September 26, 2016 12:39:15 pm )

    turiin alich baiguullagiin alban tushaald dewshij ajillah gej bgaa humuus ihewchlen idej uuhiin tuluu alba hashdag n unen shuu

  • зочин (September 26, 2016 1:33:38 pm )

    нотлоогүй байж барьж хийчихээд дараа нь гэмгүй гээд гаргах вий дээ, энэ үеийн сэтгэл санааны хохирлыг яаж барагдууладаг вэ , газрын наймаачин гэгдэх даргыг хэзээ шалгах бол?????? хэзээ нэг өдөр хөлийг нь гозогнуулах өдөр ирэх л бх даа хөөрхий, нэг л их гэмгүй , цэвэр хүмүүс их хуралд суух юмаа, ширэн нүүрлэсэн юмнууд.

  • Зочин (September 26, 2016 2:07:45 pm )

    Засгийн Газрын бүтцийг дур зоргоороо өөрчлөн Яамдуудыг хольж солин эсвэл татан буулгаж, шинээр байгуулж байгаа нь Намууд Төрийн дээр гарч дархлааг нь үгүйсгэж байгаагийн нэгэн жишээ. Үүний гайгаар одоог хүртэл Монголын Төрийн бүтэц баталгаажаагүй, сул дорой хэвээрээ байна. Ялсан намууд Төрийн албан хаагчдыг олноор нь халж, өөрсдийн намын гишүүдийг “бялуу хуваах” зарчмаар албан тушаалуудад томилдог болсон нь “мэргэшсэн” боловсон хүчнүүд бий болж туршлагажин тогтвортой ажиллах боломжуудыг шууд устгаж байгаа хэрэг. Үүний уршгаар “албан тушаалын наймаа”, “авилгал хээл хахууль”-ийн арчаагүй систем тогтоож буйгаа намууд хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй нуун халхалж байна. МАН, АН ээлжлэн сонгуульд ялж байгаагаас өмнөх намуудын бүтээж бий болгосон бүхнийг үгүйсгэн зогсоож, өөрсдийн санал бодлогоо тооцоо судалгаагүй “тулгаж” байгаа нь Монголын Төрийн үйл ажиллагааны залгамж уламжлалыг устгаж байгаа төдийгүй эдийн засгийг туйлдуулан үр ашиггүй болгож байгаа хэрэг. Намуудын энэ арчаагүйдэл бие биенээ үгүйсгэн “хонзон авах” хэлбэрээр явагдаж байгаагаас Төрд итгэх олон нийтийн итгэл алдарч байна. Намууд сонгуулийн өмнө ба дараа нь бие биенээ шүүмжилж, буруу муу үйлдлүүдийг нь “илчлэх” зарлах боловч үүний төлөө аль нэг нам болоод хэн нэгэн улстөрч хариуцлага хүлээсэнгүй. Хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй нь хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд, улстөрчид болон уг албан тушаалд томилсон намуудаас хамааралтай байгаагийн жишээ. Үүний уршгаар олон нийтийн дунд хуулийг үл хүндэтгэн “барьцах” сэтгэлгээ давамгайлах боллоо. Намуудын удирдлагад байгаа муу хүмүүсийн уршгаар бий болсон муу үзэгдлүүдийг “намын гишүүд” нэртэй хийрхэгчид дэвэргэн, олон нийтийн дунд талцал маргаан үүсгэн бие биенээ муу муухайгаар дуудан эрээ цээргүй доромжлох болсон нь монголчуудын эв нэгдэл, хамтын сэтгэлгээнд муугаар нөлөөлж байна. Монголын ард олныг эдгээр намууд “гишүүнчлэл” нэрээр талцуулан хагаралдуулж байгаа нь тэдний хувьд үйлдэж буй хамгийн том гэмт хэрэг мөн. Олон жил сонгуулийн өмнө судалгаа тооцоогүйгээр амласан амлалтаа биелүүлээгүй болон сонгуулийг удаа дараа будилаантуулан Засгийн эрхийг “хууль бус”-аар авч, өчүүхэн эрх ашгийн төлөө Монгол орны эдийн засгийг туйлдуулан, ард иргэдийн амжиргааг доройтуулан, Төрдөө итгэх итгэлийг алдагдуулсаны төлөө намуудад хариуцлага тооцож татан буулгах ёстой. Намуудын задрахгүй байгаа шалтгаан нь Монгол Ардын Хувьсгалт Нам \МАХН\, Монгол Ардын Нам \МАН\, Ардчилсан Нам \АН\ гэсэн нэрүүд олон нийтийн сэтгэл зүйд “бренд” болон хоногшсонд байгаа юм. Тийм ч учраас цөөхөн хэдэн улстөрч нэртэй хүмүүс энэ намуудын удирдлагад гарч “гишүүнчлэл” нэрээр олон нийтийн доройтсон сэтгэл зүй дээр тоглолт хийж чадаж байна. Хэрэв эдгээр намуудыг татан буулгах боломжгүй гэж үзвэл намуудыг гишүүнчлэлгүй болгох хууль гаргах хэрэгтэй болж байна. Ямартай ч бид өнөөдөр Монголын нийгэмд бий болж буй эрүүл саруулаар сэтгэдэг, мэдлэг чадвартай, Монголын хөгжлийг урагш ахиулах хүсэлтэй залуу үеийнхэнд боломж олгох цаг болж байна. Монголын Төрийн дор намуудын орон зайг тогтоох шаардлага бий болжээ. Эдгээр намууд Монголын Төрийн албан тушаалуудыг “ХАРИУЦЛАГА” бус “БИЗНЕС” гэж олон нийтэд ойлгуулсанд эмгэнэл оршиж буй. Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалд ажиллагсад хариуцлага хүлээлгүйгээр “мөнгөө арвижуулж” болдог тогтолцоог бий болгосон нь, мэдлэг чадвар харгалзахгүйгээр “мөнгөтэй”, “шуналтай” хүмүүст боломжийг бий болголоо. Энэ гэмт санаа биш гэж үү? Төр юу хийх ёстой вэ? Хэрэв нөхөр нь согтуу ирээд эхнэрээ зодвол төр хамгаалж тэднийг хуулиар тусгаарлаж байх ёстой. Гудамжинд алхаж явахад тань хэн нэгэн ирээд дээрэмдэх гэж багалзуурдвал төр таныг хамгаалж, тэр хүнийг нийгмээс тусгаарлах үүрэгтэй. Зүгээр л та хэзээ хаана ч айх айдасгүй сэтгэл амар тайван байх баталгааг Төр хуульчлах үүрэгтэй юм шүү дээ. Та амжиргаагаа залгуулахын тулд өөрийгөө хөгжүүлж, мэргэжил эзэмших, ажил хийж, алба хааж, дуртай ажлаа хийж олсон мөнгө нь амьдралд тань хүрэлцэх баталгааг Төр гаргаж өгөх учиртай юм. Үүний тулд мэдлэг эзэмшиж боловсроход тань тусалж, хэрэв мөнгө тань хүрэлцэхгүй бол хожим нь “толгойгоороо дэнчин тавьж төлөх” боломжийг олгох учиртай. Зүгээр л танд өөртөө итгэх итгэлийг, боломжийг бий болгох үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яг эрүүл саруул хүн шиг эх орондоо ажиллаж амьдрах баталгааг Төр гаргаж өгөх ёстой. Та гэрлэн дохион дээр машинд дайруулахгүй байх дохиолол, дэлгүүр хэсээд дуртай газраа “бие засах” боломж, аль ч албан газар тэргэнцэртэй яваад орох зам, хэдий түгжрэлтэй байлаа ч тэдэнд хамгийн найдвартай зогсоолыг үлдээх үүргийг Төр хариуцдаг юм шүү дээ. Хөдөө газар явж байгаад осолд орох, хэн нэгний бие гэнэт муудахад нисдэг тэргээр очиж аван амийг нь аврах, хичнээн түгжрэлтэй байлаа ч хүний амь аврах гэж яваа түргэн тусламжийн, гал командын, цагдаагийн машинд нийтээр зам чөлөөлж өгөх дүрэм, боломжийг Төр хангах үүрэгтэй. Монголын Төрийн хувьд хамгийн үнэтэй баялаг нь монгол хүн байх ёстой. Үйлчилгээний алба” учраас ард олны татвараар санхүүжиж буй бүх Төрийн алба баян ядуу, хөөрхөн муухай, дарга цэрэг хэн боловч адил хандаж, “хаан” шиг хүндэтгэн үйлчилж байх учиртай. Бид татварт мөнгө төлдөггүй бол та нар хэрхэн оршин тогтнож, хэрхэн цалинжиж, хэнд үйлчлэх билээ. Яравгар царайг инээмсэглэлээр сольж ялгаварлан гадуурхлыг тэнцүү хандлагаар солих нь Төрийн үүрэг. За тэгээд энэчлэнгээр олон жишээ болон асуудлууд бий. АНУ-аас бидний бэлтгэж Монголын ТВ-үүдээр гарган үзүүлж буй, “Хөгжлийн замаар” нэвтрүүлгүүд үүнд л чиглэсэн юм шүү дээ. Монголын Төр ард олныхоо төлөө юу хийх үүрэгтэйг өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн халамж үйлчилгээний стандартууд дээр харьцуулан үзүүлж байгаагийн шалтаан нь энэ. Төрийн үүрэг хариуцлагын талаар олон нийтэд бага боловч ойлголт өгч, сэтгэл зүйн хувьд итгэл найдвар бий болгон, санал санаачлагуудыг дэмжүүлэхийг хүссэн хэрэг. Уг нь Төр үүнийг ойлгож дэмжвэл олон зүйлийг хамтдаа өөрчилж, бий болгож чадна даа.

  • irgen (September 26, 2016 2:27:20 pm )

    dandaa idej uuh gej ajillabal uls yaj hogjinoo.

  • зочин (September 26, 2016 2:29:27 pm )

    Дээгүүрээ төрийн мөнгийг яаж идэж уудагыг ард түмэн аль эрт олоод харчихсан.Тийм болохоор энэ асуудлыг дахин гарахгүй болтол арга хэмжээ авах бусдад нь сургамж болтол нь арга хэмжээ авах нь зөв байх.Одооны залуучууд нам дагаж алабан тушаал авах төрийн мөнгийг тендер нэрээр хувьдаа хувааж завшихыг санаархдаг болсон нь амьдрал дээр харагдаад байгаа Ганц нэг хүнээр арга хэмжээ авч бусдыг орхигдуулж болохгүй..

  • зочин (September 26, 2016 3:06:49 pm )

    эд нар хэзээ ч ханаж цадахаа мэдэхгүй ээ, боломж л гарвал ХУЛГАЙЛАНА,

  • 56 (September 26, 2016 3:27:35 pm )

    БЯМБАДОРЖИЙН АВИЛГА ДУУСАХГҮЙ ЭЭ ХАРИН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЬ ШАЛГАВАЛ Ч ИХ ЮМ ГАРНА ДААВ ТЭДНИЙ ГАРААР ОРОСОО БЯМБАДОРЖ 2 АКУЛ БАРИДАГ БАЙСАН БХ ШҮҮ ИХ В М ГАРНА ДАА

  • unen (September 26, 2016 4:08:38 pm )

    zub bna hereg hiisen bol hench bai hariutslaga huleeh uuregtei unene helehn chadvartail baih heregtei

  • irgen (September 26, 2016 4:24:22 pm )

    hugjliin said baihda eh ornoo yaj hugjuulsen yumbe urund oruulj uguud hamag mungiin avaad zugtaa bizdee

  • zochin (September 26, 2016 5:21:05 pm )

    Ulsaa hogjyyleh gej bish, oorsdoo huvidaa ashigtai baihaar tord shurgalsan byh hymyysiig holboo sylbeetei ni barivchlah, shalgah, shiitgeh heregtei ,,,,!!!!!!!!

  • Irgen (September 26, 2016 5:29:31 pm )

    Tosvoos hulgai hiij baigaa humuusiig 5-10 jil gej horison bolood gargah yum aa. Ted naraar hulgailsan zuiliig ni toluuleh heregtei yum bish uu? Tegeed l shorond bur buh yumaaraa hangagdaad l amarch baigaad garch ireed boldog jishig togtood bna shuu dee

  • Anonymous (September 26, 2016 9:20:57 pm )

    elbegdorjiin hvssen ardchilal boldgooroo bolj bna

  • tanil (September 26, 2016 11:07:12 pm )

    yaaxaaraa yargait gex metiin gazruudad oi modon dotor baishin bariuldag erx ugdug yum bee shalga, xaxuuli absan ni todorxoi. ……. baishin barixiin tuld oi modiig ni xuruuduj unagaad baishin barij baix yum ene ezengui turiin ued l ex oroniig mini noxoin zamaar oruullaa daa

  • зулаа (September 27, 2016 10:29:38 am )

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын газрын даамал Х.Лхагдуламыг сайн шалгаач. Хархорин сумын аль өнгөтэй өөдтэй газрыг ах дүүгээрээ аваад дууслаа. Унаган иргэдэд газар олддоггүй хэрнээ дарга нарт болохоор олдоод байх юм аа.Газрын албаны мэргэжилтнийг их сайн сонгон шалгаруулж авмаар юм хэдэн жилээр хаан шиг л энэ албан тушаалд суух юм.

  • zochin (September 27, 2016 11:23:55 am )

    tryyl mendiin ulmaas sullagdsan erdenebileg horolsyren nar odoo gadaadad amidartsgaaj baigaa mungoor zodoj gartsgaasnaas gartsaagyi l baih

  • Зочин (September 28, 2016 11:28:31 am )

    Дарга дээдсүүд жирийн ард түмэн аль аль нь ялгаагүй дээд доод түвшинд өөр өөрсдийнхээ рам хэмжээнд хулгайлж дээрэмдэх шулах залилах сэтгэлгээтэй Монгол болжээ хөөрхий

  • Цэрэнбат (September 28, 2016 3:10:07 pm )

    Миний бие засгийн газрын автобаазад энгийн нэг жолоочоор ажилладаг. Тус баазад 8 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг гэдэг хүний жолоочоор ажиллаж байсан. Гэтэл энэ хүн өөрийнхөө нөхрийн талын хүнийг жолоочоороо авахын тулд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн үед ажиллаж байсан баазын даргатай хуйвалдан гүтгэлгийн чанартай мэдээллийг өөрийн биеэр бааз дээр авчиж өгч намайг ажлаас халуулсан. Ингээд ажлаасаа гэнэт хууль бус халагдсан учир шүүхэд хандаж шүүх хурал 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр болж намайг ажилд эргүүлэн томилох шийдвэр гарч би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр баазын даргын тушаалаар ажилдаа ороод П.Сайнбилэгт жолоочоор ажиллахаар болтол Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг намайг жолоочоор ажиллуулахгүй гэж байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцон дур зоргоороо ёс зүйгүй авирлаж шүүхийн шийдвэрийг үл ойшоож албан тушаалаа ашигласан ийм хүн ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байгаа нь харамсалтай!!!

  • ниргээ (September 28, 2016 6:42:31 pm )

    энэ завшсан хүмүүс ганцхан удаа энэ улс орноо бодоод буцаагаад төлчих. улс орон хүнд байна. та нар их хөрөнгө идээд насаараа жаргана гэж бйахгүй. эх ард түмний мөнгө буцаагаад тэр их өрйиг төлөөд өгёих тэхүү

antalya rent a car