antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 Comments are off

ШНОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

нийтлэсэн Admin

yamaaa_102-Эрэгтэй хүний дотуур өмд хулгайлагч, үхсэн ялаа цуглуулагч нарт Ig Nobel Prize шагнал гардуулав-

Жил бүрийн аравдугаар сард Шнобель, Игнобель буюу Анти нобелийн шагнал гардуулах ёслол болдог уламжлалтай. Англиар Ig Nobel Prize гэдэг нь ignoble “ичмээр” гэсэн үгнээс үүдэлтэй бөгөөд Олон улсын Нобелийн шагналын эзэд зарлагдахын өмнө болдгоороо онцлогтой. “Эхлээд инээлгээд дараа нь болоход хүргэдэг ололтын төлөө” (first make people laugh, and then make them think) уриатай уг шагналыг “Ер бусын судалгааны оны тэмдэглэл” нэртэй шог сэтгүүл ба Марк Абрахамс нар 1991 онд бий болгожээ. Хачин, сонирхолтой судалгаанд хүмүүсийн анхаарлыг хандуулж, тэднийг жинхэнэ шинжлэх ухаан сонирхдог болгох зорилготой уг шагналыг жинхэнэ Нобелийн шагналтнууд том хамартай нүдний шилэн багтайгаар гардуулдаг. Гэвч шагнал авагсад нь бараг ирдэггүй. Харвардад болдог энэ шоун дээр шагналтнууд 60 секундын дотор лекцээ унших ёстой. Тэдний лекц сонирхолтой сонирхолгүйг мисс Свити Пу хэмээх бяцхан охин тогтоогоод “Надад уйтгартай байна, болиоч” гэж хэлэн тэднийг индрээс буулгах ёстой. Мөн жил бүр оюутнууд нэгэн дуурь зохион тоглож үзүүлнэ.

Нобелийн шагналын хороо амарч байх зуур Харвардын их сургуульд энэ оны Шнобелийн шагнал (Ig Nobel Prize) эздээ олцгоов. “Annals of Improbable Research” сэтгүүл 2016 онд ухна болсон хүн, эр хүний дотуур өмд хулгайлагч, үхсэн ялаа цуглуулаад энэ тухайгаа хүссэн хүн бүрт ярьж байдаг эрдэмтнийг “баярлуулахаар” шийджээ. Хүндтэй мөртлөө утгагүй шагналыг өөр ямар хүмүүс авцгаав.

Дотуур өмдтэй хулганууд

Шнобелийн үржлийн шагналыг Ахмед Шафик (Ahmed Shafik), янз бүрийн материалаар хийгдсэн дотуур өмд үржих чадварт хэрхэн нөлөөлдгийг судлаад авчээ. Тэрбээр туршилтаа эхлээд эр хулганууд дээр, дараа нь эрэгтэй хүмүүс дээр хийж үзсэн байна. Эрдэмтэн өөрийн бүтээлийг “European Urology” сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд 75 хулганыг сонгож аваад таван хэсэгт хувааж, хяналтынхаас бусдад 100 хувийн хуванцар, хөвөн ба хуванцрын хольц, хөвөн ба ноосон даавуун дотоож өмсүүлсэн аж. Зургаан сар, жилийн хугацаанд дотуур өмд өмсүүлээд, дараа нь зургаан сарын дараа үржих чадварыг нь судалжээ. Ингэхдээ хурьцлын тоо, үржлийн эрхтнийх нь цахилгаан статик талбайг судлан үзсэн байна. Хулганы үржил нь хуванцар хувцастай байхдаа ноц муудаж байсан бол өмдийг тайлснаас хойш зургаан сарын дараа эргэн хэвийн байдалд оржээ.
“Contraception” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа хуванцар материалтай өмдийг 14 эрэгтэйд жилийн турш өмсүүлж туршилтаа явуулжээ. Энэ материалаар хийгдсэн өмд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болжээ. Туршилтад орсон хүмүүс 120-160 өдрийн дараа үрийн шингэндээ сперматозоидгүй болсон байсан ч үржих чадвар нь туршилтаас хойш 150 хоногийн дараа эргэн сэргэсэн аж.

Чулуугаар духанд нь

“Брэндийн бие даасан онцлог нь хэрэглэгчдэд нөлөөлдөг моделийг (brand personality = BP) хэлнэ” гэсэн маркетингийн алдартай онолыг гаргасан Женнифер Аакерийг (Jennifer Aaker) шүүмжилсэн гурван эдийн засагч оны шагналтнууд боллоо.
2016 оны Шнобелийн шагнал, Фото: Annals of Improbable Research (AIR)

Хэрэглэгчид брэндийг алдартан эсвэл түүхэн хүн шиг хүлээн авдаг. Тэр нь үнэн зөв, сэрэл, эр зориг, дэгжин зэргээр хүн шиг л илэрдэг гэж Аакер үзсэн юм. Шинэ Зеландын эрдэмтэд британи найзтайгаа нийлж байгаад Аакерийг зад шүүмжилсэн материалаа Marketing Theory сэтгүүлд нийтлүүлжээ.
Тэд судалгаандаа хэдэн янзын чулууг авч үзэв. Чулуунууд өөрийн онцлогтой ч Аакерийн онолыг батлаагүй гэнэ.

Тархины физик

Шнобелийн физикийн шагналтнаар Унгар, Испани, Швед, Швейцарийн төлөөлөгч нар тодров. Шагналтан болгох хоёр шалтгаантай гэнэ. Нэгдүгээрт, тэдний материал “Proceedings of the Royal Society” сэтгүүлд нийтлэгджээ. Түүндээ тэд хөх төрүү яагаад морьдыг хатгадаг тухай өгүүлсэн байв. Тэд цагаан морин дээр бараг суудаггүй, нүднийхээ онцлогоор бараан морьдыг сонгон орон зайг барьж явдаг гэжээ.
Хоёрдугаарт, “Freshwater Biology” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэд тэмээлзгэнэ яагаад оршуулгын газрын бараан хөшөөнүүд дээр суудгийг тайлбарлажээ. Хар хөшөөнүүд гэрлийн туйлыг өндөрт ойлгон тэмээлзгэнэд усны гадарга дээр сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Ингэж хууртсан тэмээлзгэнүүд үржилд орон усанд өндгөө үлдээж байна гээд хар хөшөөнүүд дээр суудаг ажээ.

Худал залагч

Азотын ислээр агаар бохирдуулах асуудлыг өвөрмөцөөр шийдсэн гэж “Volkswagen концерн” Шнобелийн химийн шагналыг хүртэх эрхтэй болжээ. Энэ хууралт нь “Дизельгейт” гэж нэрлэгдсэн юм. Авто машиныг утаа хаялтаа бууруулдаг системээр тоноглож, хэрэглэгчдийг санаатайгаар хууран үзүүлэлтийг нь бууруулан хэлсэн тус компанийнхан АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийг хуурч чадсангүй.

Толин дахь загатнаа

Шнобелийн анагаахын шагналыг “PLoS ONE” сэтгүүлд нийтлэгдсэн “Биеийн аль нэг хэсэгт загатнахад толинд хараад эсрэг талд нь маажвал загатнахаа болино” гэсэн судалгаа хүртэж байна. Туршилтад 26 эрэгтэй хамрагдсан аж.
Хүний ингэж хүлээн авдаг нь харах, мэдрэх дохионуудтай холбоотой байж болох талтай бөгөөд шарх нь загатнаад хэцүү байвал эрүүл газраа маажаад шархаа хөндөхгүй, зүгээр ч юм уу гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Худалч худал

Нас нь худал ярихад хэрхэн нөлөөлдгийг судалсан сэтгэл зүйчид өгүүллээ “Acta Psychologica” сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд 6-77 насны мянга гаруй хүнийг туршилтад хамруулж, худал ярихыг шаардсан байна. Хамгийн мундаг худал ярьдаг хүмүүс нь залуус болжээ. Гэвч энэ авьяас насны явцад арилдаг гэнэ. “Тэд мянга гаруй хүнээс хэрхэн худлаа ярьдгийг нь асуугаад тэдний ярианд итгэж болно гэж тогтоов” гэсэн үнэлгээгээр тэдэнд энэ шагнал ногдов.

Интернэт дэх тогоснууд

Шнобелийн энх тайвны шагналыг 2016 онд Америкийн сэтгэл зүйчид авах ёстой гэж үзсэн байна. Тэд судалгаагаа “Judgment and Decision Making” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Олон нийтийн сүлжээнд “гүнзгий ухаалаг үг” оруулах дуртай хүмүүс үнэндээ ухаантай биш, дэлхийн хуйвалдаан гэдэгт итгэдэг хүмүүс ажээ.Сэтгэл зүйчид 845 хүнийг судалгаандаа хамруулсан байна. Компьютерээр бүтээсэн ба бодит оновчтой эшлэлийг судалгаанд хамаарагчид ялгаж чадаагүй бөгөөд бүгд л “гүнзгий утгаар” нь тэднийг үнэлжээ. Дараа нь тэд анкет бөглөн шашин шүтлэгээ илэрхийлжээ.
“Гүнзгий утгатай эшлэлийг” сонирхогч 27 хувийнхан рефлекст хөтлөгддөггүй, удаан бодож цэгнэдэг, шашин шүтэх талынхан бөгөөд дэлхийн хэмжээний хуйвалдаан байдаг гэдэгт итгэх талдаа гэнэ.

Ямаа болж үзсэн нь

Биологийн Шнобелийг Чарльз Фостер (Charles Foster), Томас Туэйтес (Thomas Thwaites) нарт хүртээв. Тэд хүн байхаас түр хугацаанд уйдсан хүмүүс аж. Фостер өөрийн туршилтаар “Being a Beast” ном бичсэн ба түүний шүүмжийг The Guardian сонин нийтэлжээ. Энэ хачин судлаач дорго, булга, үнэг, буга болох гэж оролдсон гэнэ. Амьтад ба хүний амьдралыг сайн ойлгох гэсэн нь түүний гол санаа байлаа.
Томас Туэйтес энэ асуудалд технологийн талаас хандсан байна. Тэрбээр дөрвөн хөлтөд ойр харагдахын тулд өөртөө тусгай протез хийлгэж, ямаанууд дунд цагийг өнгөрөөжээ. Ингээд өөрт төрсөн мэдрэмжээ “GoatMan; How I Took a Holiday from Being Human” гэсэн номондоо бичив. Түүний хэлснээр дөрвөн хөллөж явах нь хүндхэн ажил байсан ба тэглээ гээд өөрийн шинэ найз нарынхаа тухай ашигтай зүйл огт шинээр мэдэж чадсангүй. Гэхдээ тэр ямаа судлахыг эрмэлзээгүй, зүгээр л өөрөөсөө зугтсан нь энэ аж.

Үхсэн ялаа баригч

Швед зохиолч Фредрик Шёберг (Fredrik Sjцberg) уран зохиолын шагналыг хүртлээ. “Ялаа цуглуулагчийн зам” нэртэй гурван боть намтрынхаа нэгдүгээр номоор ийнхүү Шнобелийн шагнал хүртжээ. “Малезийн урхи буюу ер бусын таашаалын олзонд амьдрах болон ялаануудын тухай, хувь тавилангийн эргэлт” хэмээн энэхүү номыг нэрлэж болох ажээ.
Үнэн хэрэгтээ Шёберг зохиолч төдийгүй жинхэнэ шавж судлаач юм. Өөрийн намтрын нэгдүгээр ботид тэр өөр нэг шавж судлаач Рене Малезийн тухай өгүүлжээ. Шагналын тодорхойлолтод “Үхсэн ялаа болон арай үхээгүй ялаа цуглуулахад авсан таашаалынх нь төлөө” гэж бичигдсэн байх юм. Нэмж хэлэхэд Шёберг шавж болон ялааны хүнгэнээнд дуртай гэнэ.

Хөлийн хоорондуур

Хүний хүлээн авах механизмыг тогтоох гэсэн Японы эрдэмтэд шагналтнууд болов. Бөхийгөөд хөлийн завсраар биетийн харах нь хэмжээг өөр харагдуулдаг гэдгийг тогтоосон материалаа тэд “Vision Research” сэтгүүлд нийтлүүлжээ.
Туршилт хийхийн тулд сайн дурынхнаас 90 хүнийг урьжээ. Тэдний 15 нь эвгүй байдлаар зогсоод бай хүртэлх зай, түүний өндрийг тодорхойлох ёстой байлаа. Өөр 15 хүн ердийн байдлаар зогсоод мөн тийм даалгавар биелүүлэх ёстой байсан гэнэ. Туршилтын дараа биетийг хөлийн завсраар бөхийн зогсоод харахад орон зай нь багасч харагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ дүгнэлтийнхээ гуравдугаар хэсгийг шалгахын тулд сайн дураар шалгуулсан хүмүүст дүрсийг 180 градусаар эргүүлэн харуулдаг нүдний шил өгчээ. Туршилтын дөрөв дэх хэсэгт линзгүй нүдний шил зүүлгэж байв. Эндээс ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд биеийн байдал өөрчлөгдөх нь толгойгоо хөдөлгөснөөс л хамаардаг гэсэн бас нэг нэмэлт судалгаа явуулсан гэнэ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car