antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 Comments are off

БАН ГИ МҮН: Хүчирхийлэл, сөргөлдөөн дэлхийд жилдээ 13 их наяд долларын үнэтэй тусч байна

нийтлэсэн Admin
so_02012-Энэ нь дэлхийн нэг хүнд 1.8 мянган ам.доллараас илүүтэй мөнгө болж байгаа гэсэн үг-

Дэлхийн хамтын нийгэмлэг, 2015 онд хүчирхийлэл, сөргөлдөөний улмаас нийтдээ 13.6 их наяд доллараа алдлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн лхагва гарагт мэдэгдлээ.
Тэр дэлхийн хамтын нийгэмлэгийн Дэлхийн бүтээн байгуулалтын санг дэмжсэн бага хурал дээр энэ тухай хэлжээ.
“Цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, санхүүгийн доргион, залуучуудын ажилгүйдлийн өндөр түвшин нь хүмүүст хүчтэй дарамт үзүүлэн сөргөлдөөнүүдийг гаргаж байна. Удаан завсарласны дараа сөргөлдөөний тоо нэмэгдэж эхэллээ. Улс орнуудын хоорондын дайн бага болсон ч улс доторх сөргөлдөөн гарч, түүнд нь гадны хүчин, төрийн биш субьектууд татагдан орлоо” хэмээн Бан Ги Мүн тэмдэглэв.
“Шинжээчдийн тооцоолсноор, 2015 онд хүчирхийлэл сөргөлдөөний улмаас дэлхий 13.6 их наяд доллараа алдлаа. Энэ нь дэлхийн нэг хүнд 1.8 мянган ам.доллараас илүүтэй мөнгө болж байгаа гэсэн үг юм.
Зөвхөн 2015 онд дэлхийн хамтын нийгэмлэг энхийг сахиулах ажиллагаа ба сөргөлдөөнд хохирогчид болон дүрвэгсэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид 34 тэрбум ам.доллар зарцуулсныг янз бүрийн эх сурвалж мэдээлж байна” гэж тэр хэлжээ. Хэрвээ хүмүүнлэгийн хэрэгцээний зарлагыг өмнө нь гаргасан бол дээр хэлэгдсэн сөргөлдөөнийг гаргуулахгүй байж чадах байлаа гэж Бан Ги Мүн тэмдэглээд, Дэлхийн бүтээн байгуулалтын санд илүү их хөрөнгө мөнгө гаргахыг улс орнуудад уриаллаа.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн Дэлхийн бүтээн байгуулалтын сан анх 250 сая долларын дүрмийн сантайгаар 2006 онд байгуулагджээ. Сан нь дайнд нэрвэгдсэн орнуудыг сэргээн босгох, энх тайвныг бэхжүүлэх үйлст хөрөнгө гаргадаг. Энэ бүтцийг 2005 онд дэлхийн бүтээн байгуулах асуудлаар НҮБ-ын комиссийг бий болгон баталсан Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу байгуулжээ.
Дэлхийн бүтээн байгуулалтын сан бага хурлын үеэр 26 орноос 151 сая долларын үүргийг хүлээн авсан байна. Дээр заагдсан мөнгийг 2017-2019 онуудад гаргаж өгөх бөгөөд тэр хөрөнгийг дэлхийн сөргөлдөөнийг зогсоох үйл ажиллааны төслүүдэд зарцуулна. Бага хурлыг Их Британи, Кени, Мексик, Нидерланд, Өмнөд Солонгос, Сомали, Шри-Ланка, Швед орнууд зохион байгуулжээ. Тэд гурван жилийн дотор сангийн хэрэгцээнд 300 сая доллар цуглуулахаар төлөвлөсөн байна.

Ерөнхий нарийн бичгийн даргын сүүлчийн хүлээн авалт

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оны сүүлчээр ажлаа өгөх бөгөөд Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулганд хүрэлцэн очсон төр, засгийн тэргүүнүүдийг тансаг хүлээн авалтад урьжээ.
Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы эхээр төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайдуудад зориулсан үдийн хоол нь хоолны хамгийн цуутай хорхойтнуудыг алмайруулахаар байсан гэнэ. Хүлээн авалт Ерөнхий нарийн бичгийн даргын баярын үгээр эхэлжээ. Бан Ги Мүны баруун талд Барак Обама, зүүн талд Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет нар суусан байв.
Дарааллаад цагийн зүүний дагуу, II Абдалла ван, Нигерийн Ерөнхийлагч Мухаммад Бухари, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, Катарын эмир шейх Тамим бен Хамад Аль Тани, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Испанийн хаан VI Филипп, Тунисийн Ерөнхийлөгч
Бежи Каид эс-Себси нар суусан байв.

Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн үгийнхээ тодорхой хэсгийг Барак Обамад зориулан “Бид хоёрт албан тушаалаа өгсний дараа юу хийхээ бодох цаг ирлээ” гэв. Бан Ги Мүн ажлаа өгснөөс 20 хоногийн дараа Обама огцрох юм.
-Ноён Ерөнхийлөгчөө бидэнд ажлаа хүлээлгэн өгсний дараа юу хийхээ бодох цаг ирж байна. Би таныг гольфын тоглолтод урьж байна. Харин хариуд нь намайг битгий л сагсан бөмбөгийн өрсөлдөөнд дуудаарай гэж Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн хэлж байв. Үгийнхээ төгсгөлд “Дэлхийн энх тайван, хүний эрхийн төлөө” гэж Мүн хэлээд Обаматай хундага тулгалаа.
Огцорсны дараах гол “дуэль” нь ирэх жилийн нэг эсвэл хоёрдугаар сард болох байх.
Энэ хүлээн авалтын гол хоол нь мөөгний сүмстэй тугалын мах, өнгөт байцааны “Грюйер” бяслагтай нухаш, навчит улаан манжингийн салат, шалот сонгинын конфи байлаа. Зууш нь яргай загасны түрс, фенхель байцаа ба даршилсан улаан манжин, шош, базилик ба лаймагийн сүмстэй “Лолло россо” салат байсан бол десертэд нь самарын хольц бүхий шоколадны террин, бөөрөлзгөний чанамал, манго жимсний үрэл зэргийг санал болгожээ.
Бан Ги Мүны зочдод Калифорнийн цагаан дарс “Шардоне”, италийн улаан дарс “Рьоха”, итали оргилуун дарс санал болгож байлаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car