antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 Comments are off

Шарлотта хотод онц байдал зарлажээ

нийтлэсэн Admin

147459929857e4998237e5fАНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотта хотод хар арьст залууг цагдаагийн ажилтан буудаж хөнөөсөн хэрэг гарсны улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоох зорилгоор тус муж улсын захирагч Шарлотта хотод онц байдал зарлажээ.

Өнгөрсөн мягмар гарагт орон сууцны автомашины зогсоолд нэгэн хар залууг цагдаагийн ажилтан буудаж амийг нь хөнөөжээ. Цагдаагийн ажилтан залуугаас гар буугаа буулгахыг шаардсан боловч залуу эсэргүүцсэний улмаас буудуулж амиа алджээ. Гэвч хохирогчийн ар гэрийнхэн үүнийг үгүйсгэж, залуу гартаа ном барьж байсан гэж мэдэгдсээр байгаа юм.

Уг хэрэгтэй холбоотойгоор лхагва гарагт хэдэн зуун иргэд хэрэг болсон газрын ойролцоо жагсаал зохион байгуулж, улмаар жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нар руу лонх шидэж, хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Эмх замбараагүй байдлыг зогсоох зорилгоор Хойд Каролина муж улсын захирагч Пэт МакКрори Шарлотта хотод онц байдал зарлаж, хотод Үндэсний гвардийн цэргүүдийг байрлуулсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car