antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 5 comments

Хямралаас хурдан гарахын тулд эхнээс нь л “Эрүүл төсөв” батлах хэрэгтэй

нийтлэсэн Admin

147459108357e4796b9b0c7

Уламжлал ёсоор хуралддаг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар төсөв хөрөнгөтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, 70-аас дээш настай өндөр настангуудад “Насны хишиг” олгох тухай болон удтал хүлээлт үүсгээд буй хүүхдийн мөнгийг энэ сараас эхэлж олгож эхлэхээр шийдвэрлэв.

Тэгвэл энэ долоо хоногийн засгийн хуралдаанаар хэлэлцэгдсэн төсөв хөрөнгөтэй холбоотой хамгийн чухал асуудал нь ирэх олны төсвийн асуудал байв. Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Улс эх орон эдийн засгийн хүнд байдалд орсон энэ үед хэрхэн аврах, яаж сэргээх, эдийн засгаа эрчимжүүлж эрүүлжүүлэх талаар эрх баригчид төдийгүй эдийн засагчдын толгойны өвчин боллоо. Манай орны төсвийн нөхцөл байдал хүндэрсэн, ирэх жилээс төлж эхлэх бондын эргэн төлөлт, замбараагүй, сахилга батгүй хэтэрхий үрэлгэн төсөв зэрэг олон чухал асуудал тулгараад байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн АСЕМ-ын үеэр хэд хэдэн томоохон өрийг тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв одоог болтол дорвитой нөхөн сэргэлт авахгүй байсаар байгаа. Эдийн засагчдын үзэж буйгаар энэхүү хямрал ойрын нэг хоёр жилдээ үргэлжлэх бөгөөд төсвийн зөв бодлого барихгүй бол тун удахгүй Грекийн араас ороход Монгол Улс бэлэн байна.

Төсвийн хүндрэлээс гарахын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх эсвэл татвар нэмж, халамжийн үйлчилгээгээ танана гэх зэрэг аргууд байгаа ч эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед иргэдийнхээ нуруунд ийнхүү ачаа үүрүүлж болохгүй юм. Тийм ч учраас саяхан батлагдсан төсвийн тодотголд дээрх асуудлыг багтаагаагүй билээ.

Тиймээс төсвийг эхнээсээ зөв, сахилга баттай, элдэв хэрэггүй зардлыг нь танаж хасаад зөв гольдролоор нь батлахгүй бол мөнгө хөрөнгө юу ч үгүй байж баахан хэрэггүй зүйлс, хийж чадахгүй ажлуудыг хийнэ гэж баталчихаад үүнээс нь болоод төсвийн алдагдал хүлээх нь буруу юм. Дараа нь үүнийгээ засах гэж байна хэмээн тодотгол оруулж ирэхдээ цалин тэтгэвэр хасна, татвар нэмнэ гэж муйхарлаж суудаг гажиг байдлыг одооноос л засах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд иймэрхүү байдлаар л төсөв батлагдаж, тасалдаж ирлээ.

Одоо өөрчлөх цаг болсон. Засгийн газар тэртээ тэргүй ирэх жил татвар нэмэхгүй гэх бодлого барьж байгаагаа олон нийтэд зарласан. Тиймээс 2017 оны төсөвт маш няхуур хандаж олон талаас нь бодож үзэж байгаад батлах зөв юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хамгийн тус нэмэр болох зүйл бол “Эрүүл” төсөв батлах асуудал билээ. Тиймээс Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар тэргүүлүүлсэн Засгийн газар энэ өдрүүдэд хамгийн чухал ажлаа хийж байна. Намрын чуулганаар монголчуудын ирээдүй шийдэгдэх чухал асуудлыг хэлэлцэнэ батална.

Ч.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (September 23, 2016 10:59:04 am )

    Өмнөх засгийн газрын бүх үйл ажиллагааг хазаарлаж, чөдөрлөж, тушин байж,
    Монголын эдийн засгийг унаган хямралд оруулан байж,
    Ардчилсан намын нэр хүндийг унаган харлуулан байж
    сонгуульд ялалт байгуулсан МАН одоо
    Монголын эдийн засгийг эргээд сэргээж чадах уу.

  • бат (September 23, 2016 6:04:06 pm )

    Эрүүл төсөв гэдгийг чинь МАНы тэнэгүүд ойлгохгүй Татвар нэмж цалин хасаад түүнийгээ эрүүл гэж хэлнэ

  • Зочин (September 23, 2016 6:53:29 pm )

    ОФФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГӨНҮҮДЭЭ ОРУУЛААД ИРВЭЛ МОНГОЛ УЛС ХЯМРАЛААС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

  • Зочин (September 24, 2016 4:50:34 pm )

    “Монгол банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллахдаа ямагт алдаатай бодлого гаргасан Н.Золжаргалын балгаар монголчууд санхүү, эдийн засгийн хямралаас ойрын хэдэн жилдээ гарч чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Энэ хүнээс болж Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш чихрийн цаас шиг болтол унаж, доллар тэнгэрт хадаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. Ялангуяа гадаадаас оруулж ирдэг юм болгон өндөр үнээр борлуулагдах болсон тул ард иргэдийн амьдрал улам ядуурч, үүнтэй зэрэгцэн худалдан авагчгүй болсон үндэсний компаниуд ар араасаа хаалгаа барьсан билээ. Бүхэл бүтэн улс орноороо дампуурах зам руу түлхэж оруулсан Н.Золжаргал өдгөө харин ямар нэг хариуцлага хүлээхгүй сураг чимээгүй алга болсон нь хачирхалтай. Түүний боловсруулсан алдаатай бодлогуудын төлөө хариуцлага хүлээлгэх “хоншоортой” хүн байдаггүй юм гэхэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийн хүрээнд төгрөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн явдалд нь хариуцлага тооцох ёстой. Долоон тэрбум гаруй төгрөг үйлдвэрлэн доллар худалдан авч байсан нь төгрөгийн ханшийг навс унагаж, хямралыг гааруулсан гэдгийг өнөөдөр банк санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа юм. Н.Золжаргалын санаачилж, Н.Алтанхуягийн засгийн газраар дэмжүүлэн хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн цаана шинээр нэмж үйлдвэрлэсэн төгрөгөөр доллар сольж авах бохир арилжаа дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилсэн болохыг “Монгол банк”-ны ажилтнууд ч мэдэж байсан байна. Гэсэн ч Н.Золжаргалын санаачилсан бас нэг луйврын бодлого болох “Ажилтнуудаа урамшуулах санаачилга” гэгчид амаа үдүүлэн даргаасаа сэм сэмхэн долларын урамшуулал хүртэх, байр худалдан авах зэрэг ахуй амьдралаа өөд нь татацгаажээ. Түүнээс биш төгрөгийг бөөнөөр нь үйлдвэрлээд доллар худалдаж авах нь улс орны эдийн засаг, нэн ялангуяа санхүү мөнгөний бодлогыг аймшигтайгаар гажуудуулж, хямралд хүргэдэгийг мэдэхгүй хүн “Монгол банк”-нд юу гэж ажиллах билээ. Н.Золжаргал ийнхүү төгрөг үйлдвэрлэн гүйлгээнд гаргахдаа өөртөө маш их мөнгө завшин цулайтлаа баяжжээ. Түүний энэхүү луйварт хамгийн идэвхтэй татагдан оролцсон хүмүүс бол долларын ченжүүд аж. Н.Золжаргалын үйлдвэрлэсэн долоон тэрбум төгрөгийг доллар болгох ажилд гар бие оролцсон ченжүүд үнийн зөрүүнээс нь бас хөөрхөн ашиг олжээ. Төгрөгийг доллар болгон хурааж эхэлмэгц иргэдийн гар дээр долларын хомсдол үүсэн ханш нь зогсолтгүй өсөн нэмэгдсээр хоёр мянган төгрөг даваад явчихсан юм байна. Н.Золжаргал доллар үйлдвэрлэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан учраас өөрийнхөө эрх мэдэл албан тушаалыг ашиглаж монгол төгрөг үйлдвэрлэн өөрийнхөө халаасыг зузаалсан гэж энгийнээр ойлгоход л болно. Банк санхүүгийн аргаар ч гэдэг юм уу бузар санаагаар ч юм уу ингэж баяжсан Н.Золжаргал одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн албанаас хөндийрсөн даруй хил даван алга болжээ. Саяхан ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигын эсрэг ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Захарченкогийн гэрийг нэгжихэд 27 тэрбум рубль илэрсэн тухай дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдсэн дээ. Түүнийг Оросын баячуудыг шантаажлан, төр засгийн томоохон эрх мэдэлтэнүүдээс авлигадаж авсан их мөнгөө гэртээ нууж байсан хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Тэгвэл Золжаргал ч гэсэн түүнээс дутахгүй их мөнгө хаа нэг газар нуусан байгаа нь лав. Иймээс Н.Золжаргал болон түүний ах дүү хамаатан саднуудын гэрт нэгжлэг хийвэл бусармаг аргаар цуглуулсан баахан доллар гараад ирж мэдэх л байх.

  • Зочин (September 25, 2016 10:20:51 pm )

    АН-ын ууж идсэн нөхдүүдэд хариуцлага тооцоочээ.Шоронд хориочээ

antalya rent a car