Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт ЗТБХБ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга уригдан оржээ.
Түүнээс Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн аавынх нь тухай асуусаар сэтгэлийн утсыг нь хөндөж орхив. Х.Баттулгын аав нь одоогоос дөрвөн жилийн өмнө таалал төгсчээ. Тэрбээр аав, дүүтэйгээ уулан дээрээс хэрхэн гулгадаг байсан, чаргатай хүлээд гулгуулдаг учраас аавыгаа иртэл хүлээдэг байж билээ гээд сэтгэлд тодхон үлдсэн дурсамжаасаа хуваалцаж байлаа.
Б.Лхагвасүрэн “Түүнээс аавыгаа бодохоор сэтгэл уймарч нулимсаа барьж чадахгүй болох үе байдаг уу, нулимсандаа хэр харам бэ” гэхэд Х.Баттулга гишүүний нүдэнд нулимс цийлэлзэн өвгөн зохиолчийн зүүн гарын бугуйг атгаж авсан юм. Сэтгэл хөдөлсөн бололтой нулимсаа барьж чадахгүй мэгшинэ лээ. Хажуунаас нь нэвтрүүлгийг хамтран хөтлөгч П.Анужин сальфетка авч өгч байв.
Ц.Баяр www.times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.