antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 28 comments

Монголын банкны системийг “ЗАЛГИХ” BANK OF CHINA

нийтлэсэн Admin
zalgikh

Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй байна гэж хэлэхэд хэцуү

Манай улсад арав гаруй жил ажиллаж байгаа гадаадын нэг том хөрөнгө оруулагч саяхан “Хятад бол худалдаачны сэтгэлгээтэй улс. Хэрэв Монголд Bank of China салбараа нээвэл төгрөг биш юаниар гуйлгээ хийдэг болж, цаашлаад здийн засгийн тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө.

Өөрөөр хэпбэл, Монгол Улс Хятадын барьцаанд орохыг үгүйсгэхгүй” хэмээн палхийтэл хэлсэн юм.

Хэдий ийм үгс өмнө хаа нэгтээ чихний хажуугаар енгөрч байсан ч энэ удаад нэлээд эмзэглэмээр тусав. Монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө баяртай гэж хэлээд юаниар гүйлгээ хийдэг бодбол энэ том гүрэи манай улсыг хадхэн жилийн дотор л уусгаад авна. Сүүлийн үед манайд гадаадын томоохон банк оруулж ирзк хэрэгтэй гэсэн яриа ахин сэргэж байгаа нь Bank of China-raac сэрэмжлэх ёстой гэдгийг давхар сануулж байгааг маргаж болохгүй. Манай улсад одоогоор Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (BTMU) балон Bank of China зэрэг гадаадын таван банк талөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдгээр банк Монголд салбараа нээгээгүй учир ашиг олох үйл ажидлагаа явуулах боломжгүй хэмээн хуулиндаа заасан байдаг. Аливаа улсад гадаадын олон улсын стандарт нийцсэн ил тод банкийг тодорхой шалгууртайгаар оруулж ирвэл хөрөнгө оруулалт зрс сайжирч, эдийн засагт эерэгээр нөлөөлдөг жишиг байдаг. Харин Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэдд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй байна гэж хэлэхэд хэцүү. Энэ банкны цаана Хятадын төрийн бодлого нуугдаж байгаа нь өөрөө том асуудал.

ӨРСӨЛДӨӨН БИШ МОНОПОЛЬ
Монголын санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг банкны салбарын актив ердөө 12 орчим тэр бум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөгөөр өдгөө хэмжигдэж байгаа бол Bank of China нь Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн 37 улсад салбараа нээгээд буй 560 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй дэлхийн арван том банкны нэг юм. Bank of China-гийн үндсэн хөрөнгө Монголын банкны салбарын актив төдийгуй ДНБ-ий хэмжээгээс хэд дахин өндөр байгаа нь энд өрсөлдөөн үүсэхгүй, харин монополь буюу давуу байдал бий болохыг тов тодорхой илтгзж байна. Монголын банкуудын зээлийн хүү өндөр учир гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн олон хүн гомдоллодог. Гэтэл дотоодын банкуудын иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлдэг хадгаламжийн хүү хэт өвдөр буюу 13.4 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл, банкууд эх үүсвэрээ ийм өндөр нөхцөлтэй авч байгаа болохоор зээлийн хүү 19 хувиас буухгүй байгаа билээ. Энэ нь арилжааны банкуудын биш, цаана нь системийн алдаа байгааг илтгэж байна. Хэрэв манайд Bank of China салбараа нээвэл банкуудын хамгийн найдвартай, том зээлдэгчдийг таатай нөхцөлөөр татсанаар Монголын банкуудыг хүнд байдалд оруулж, эрсдэл нь өссөнөөр зээлийн хүү буурах биш өсөх, цаашлаад банкууд үүдээ барих эрсдэлтэй хэмээн нэгэн том банкны гуйцэтгэх захирал манай сонинд ярилцлага өгөх үеэрээ сануулсан юм.

ДЭЭЖИЙГ НЬ ТЭД, ШАВХРУУГ НЬ БИД
Манайд гурван жил гаруйн өмнө бууриа засч, төлөөлөгчийн газраа нээсэн үндэстэн дамнасан гигант банк Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр Монголын бүхий л топ гэж нэрлэгддэг компаниуд Bank of China-шйн аманд орно гэсэн үг. Харин дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үйддвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь. Тэгэхээр дээжийг нь Хятадын банк хүртэж, шавхрууг нь Монголын банк долоохтой ижил байдал үүсэх нь. Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхи өндөртэй банк руу харилцагчид хошуурах нь тодорхой тул жам ёсоороо хөгжиж буй дотоодын банк санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварт илт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна.

Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үилдвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь.

банкууд нэгдэх, үйл ажиллагааны зардлаа хумих, зээлийн хүүгээ хүчээр ч болов багасгах сайн талтай мэт боловч ажилгүйдэл, санхүүгийн үйл ажиллагааны доголдол үүсэж, бүтэц чадамж нь сульдан эвдэрч, эцэстээ Монголоор нэрлэгдсэн банк үгүй болох аймшигт ирээдүй угтахыг үгүйсгэхгүй.

ЭДИЙН ЗАСГИЙН СУДСЫГ НЬ АТГАХ МЭХ
Bank of China өнгөрсөн хугацаанд манайд нээсэн Төлөөлөгчийн газраараа дамжуулж Худаддаа хөгжлийн банкинд Хонконг дахь салбараараа 350 сая ам.долларын своп хэлцлийг хийж шинэ барих салбарт зориулан 25.1 сая ам.долларын зээл олгосон. Түүнчлэн Хятадын банкны Төлөөлөгчийн газраар дамжуулан 40 орчим компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгааг хоёр жилийн өмнө мэдээлж байсан. Харин үүнээс хойш одоог хүртэл санхүүжилттэй холбоотой тодорхой мэдээлал олон нийтэд цацагдаагүй байна. Bank of China салбараа нээх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард албан ёсоор ирүүлээд буйг албаны эх сурвалж онцолсон. Bank of China-гийн Төлөөлөгчийн газрын зүгээс, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, Монгол Улсын банкны салбарын активын 12 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгох нөхцөлтэйгээр салбараа нээнэ хэмээн их эвтэйхэн тайлбарладаг.

Гэхдээ Bank of China Малайз, Индонез, Казакстан, Тажикстан зэрэг улсад яг л ийм зарчмаар зах зээлд шургалаад эдийн засгийн судсыг атгасан гашуун түүх бий. Хэрэв манай улс хямралын үе хэмээн дулдуйдаж ам.доллартай бол хэнтэй ч нөхөрлөсөн яах вэ гээД Bank of China-д найр тавибал, тусгаар тогтнолоо давхар тавиад явуулахыг үгүйсгэхгүй. Дэлхийд ч Bank of China-гийн ов мэхэнд орж, улсынхаа санхүү эдийн засаг, цаашлаад газар нутгаа хүртэл алдсан улс цөөнгүй байна. Тухайлбап, Bank of China Казахстаны зах зээлд жижиг дунд бизнесийг санхүүжүүлнэ гэж орсон ч хэдхэн том компанийг тэтгэсэн бол Тажикстаны хувьд санхүүгийн систем нь Bank of China-ийн хараанд шилжиж, газар нутгийн 40 хувь нь Хятадын эрхшээлд оржээ. Мөн Энэтхэгийн банкны салбарын 70-80 хүвийг Bank of China хянадаг болохоор дотоодын санхүүгийн зах зээл гэж бараг байхгүй болжээ. Тэгэхээр хэрэв манай улсын том компаниуд өрөө төлж чадахгүйд хүрвэл тухайн компаниар зогсохгүй улсын эдийн засаг цаашлаад улсын тусгаар тогтнолын асуудал яригдаж болзошгүйг шинжээчид онцолж байна.

ЭЦЭСТ НЬ…
Хятад улс манай улстай эдийн засаг, худалдааны том харилцагч гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид Хятадтай эдийн засгаараа хэдийнэ уягдсан билээ. Манай эскпорт, импортын гол түнш төдийгүй дэд бүтэц, эрчим хүчний болон уул уурхайн томоохон төслүүдэд хамтарч хөрөнге оруулах сонирхолтой компани Хятадынх байгаа нь Bank of China-д том давуу тал олгож байгаа юм. Мөн Төвбанк Хятадын Ардын банктай юанийн своп хэлцэл өмнө нь хийж байсан. Одоо үүнийхээ хэмжээг өсгөх сонирхолтой байгаа нь манай улс Хятадын банкны мэхэнд ороход ойрхон ирээд байгаагийн илрэл. Эдийн засгийн хямралын эмзэг, сул дорой энэ үедээ Bank of China-гийн салбарыг Монголд нээвэл улсаа дампуурал руу шууд түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хэрэв Монголд гадаадын банк оруулж ирэх шаардлага байвал төрийн биш хувийн өмчит буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ил тодоор үйл ажиллагаагаа явуулдаг, нээлттэй банкыг тодорхой нөхцөлтэйгээр сонгох нь чухал юм. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хямралаас гарах нэрийддээр Bank of China-гийн салбарыг Монголд нээлгэвэл тусгаар тогтнолоо арилжиж байгаагаас өөрцгүй шийдэл болох нь.

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (September 22, 2016 10:42:17 am )

    Маш зөв шүү. 100% дэмжиж байна. Хятадын банкийг оруулж болохгүй.

  • ИРГЭН (September 22, 2016 10:46:16 am )

    АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭЗДИЙН ЗАХИАЛГААР БИЧСЭН ЗҮЙЛ БАЙНА. ЖИЛИЙН 16-20%-ИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ, БОГИНО ХУГАЦААТАЙ, ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ГАРГАЖ ЧАДАДГҮЙ, ХҮНД СУРТАЛ НОЁРХСОН ИЙМ АРИЛЖААНЫ БАНКУУД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГГҮЙ БАЙНА. ЗӨВХӨН БАНКНЫ ЭЗДИЙГ Л БАЯЖУУЛАХ ГЭЖ БИД ЗЭЭЛ АВДАГ. ИЙМ ӨНДӨР ХҮҮТЭЙ БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛЭЭР УЛС ОРОН МИНЬ ХЭЗЭЭЧ ХӨГЖИХГҮЙ, ЭНД БАНКНУУДЫН ХООРОНД ЯМАР Ч ӨРСӨЛДӨӨН АЛГА БАЙНА. ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖСӨН ОРОНД ГАДНЫ БАНКИЙГ ОРУУЛЖ ИРЖ БАЙЖ Л САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ НЬ ХӨГЖСӨН БАЙДАГ ЮМ. АРГАА БАРАХДАА МАНАЙХАН ХҮҮ БАГАТАЙ /ЖИЛИЙН 5%/, УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛ ХАЙЖ Л ГАДАГШАА ХАНДДАГ ЮМ. ОДОО ТӨР ЗАСАГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ БОДОХ ЦАГ БОЛСОН, АЛИЙН БОЛГОН АРИЛЖААНЫ БАНКУУДАД ШУЛУУЛАХ ЮМ БЭ.

    • Anonymous (September 22, 2016 1:19:51 pm )

      Тийм шүү маш зөв хэлээ, ЭНэ бол үахиалгатай нийтлэл байна. Бүх гүйлгээг юанаар хийнэ ч гэх шиг хүүхэд ч итгэхгүй үлгэр ярихаа болих хэрэгтэй. Хятадын банкыг оруулж ирэх хэрэгтэй. Урт хугацаатай, хүү багатай зээл авмаар байна.

  • zochin (September 22, 2016 10:51:29 am )

    bitgii hudlaa ard tumnii tarhig ugaagaad bai,neg ch kompani,neg ch hun zeeliin huunees bolood Mongold hol deeree bosoj chadahgui bna.gadni bank orj ireegui uls oron gej barag bhgui

  • zochin (September 22, 2016 10:53:36 am )

    zorigtoi oruulj ireh bolson MAN d naidaj bgaa

  • Anonymous (September 22, 2016 11:01:26 am )

    Тэнэгүүдийн тархийг дахин угааж эхэллээ. Монголд байгаа банкууд бүгд л гадаад эзэнтэй. Япон эзэнтэй ХААН, Хас банкууд, Европ эзэнтэй Худалдаа хөгжил, Орос эзэнтэй Чингис хаан гээд цуварч өгнө. Том банк орж ирээд Монголчуудад жилийн 5 хувийн хүү санал болговол энэ нөхдүүдийн ЛОМБАРД сүйрэх учраас Монголын зах зээлийг амиа тавин хамгаалж байна. Үндэсний үзлээр нь дамжуулан айлгах технологийг 25 жил амжилттай хэрэгжүүлснээр жилийн 20%-ийн хүүгээр шулж байна. 1911 онд Хятадын данжаадууд хүртэл 20% биш 8-10%-ийн хүүгээр шулдаг байсан юм шүү. Женко хүртэл энэ тактикийн Төмөр замаар Хятад танк орж ирнэ гээд амжилттай хэрэглэн, 8 жил төмөр замыг гацаан, сүүлд Эрдэнэчимэг Таван Толгой дээр энэ тактикийг ашиглан 27хон доллараар Хятадууд ажиллан, Хятадад нүүрс зарах Таван Толгойг тэдэнд бэлэглэчихсэн. Айцгаа, Монголчуудаа, дэлхийн хөгжлөөс хоцорч шулуулья, хөгжихгүй хойно хоцрьё гэвэл айцгаа, айсаар ч ирсэн

  • Anonymous (September 22, 2016 11:06:39 am )

    Зээл гаргаж чаддаггүй, аль нэг албан тушаалтан нь зээл гаргавал хувь нэхдэг тогтолцоо дэлхийн аль ч улсад байхгүй. Монголд бол аймшигтай байна, зээлийнхээ 10 хувийг банкны албан тушаалтанд бэлэглээд, үлдсэнээр нь бизнес эрхлэн, 16 хувийн хүүтэй эргүүлэн төлнө. АНУ-д бол 4,5 хувь, Хятадад – 4,7 хувь, ОХУ-д 10 хувь, Германд 1%, Дани Норвеги Швейцарь бүр 0%-ийн хүү амлаад байна, гадаадад. Гадаадад хадгаламж хүртэл -1% болчихоор, зээл нь 0% руу очилгүй яахав. Тэндээс мөнгө оруулж ирээд Монголын зах зээл дээр 3-5%-ийн хүүтэй зээл хаяхад л жижиг, дунд үйлдвэр босоод ирнэ. Ипотекийн зээл Эстони гэдэг жижиг улсад +1% жилд байхад, Монголд 8%. Гадаадад амьдрал ямар байна? Ямар орчинд бизнес цэцэглэж байна? Харин Монголд эсрэгээрээ

  • Anonymous (September 22, 2016 11:12:52 am )

    Японоос хөрөнгө оруулагчид ирээд Мобикомыг босгоход хүмүүс их айж байсан, Мобиком монополь байхад минутын тариф 100 төгрөг байв, дуудлага харах үйлчилгээ сардаа 1500 төгрөг… Скайтель Солонгосоос, Unitel Солонгосоос, G-Mobile АНУ-гаас орж ирээд шударга өрсөлдөөн бий болоход үнэ хэр буурав, дуудлага харах үйлчилгээнд ч мөнгө төлөхөө больсон. И-март Солонгосоос орж ирлээ, сайн алимыг 3,500 төгрөгөөр зарж эхлэв, Нарантуул дээр хүртэл Орос алим 5,000-тай байдаг байсан, И-март руу Монгол дахь сүлжээний дэлгүүрийн өрсөлдөгчид нь бас л энэ нийтлэл шиг дайрч эхэлсэн. Зах зээл нээлттэй, шударга өрсөлдөөнтэй байвал эцсийн дүнд хэрэглэгч л хождог, хаалттай бөгөөд монополь байдлаас хэрэглэгчид л хохирдог. Өндөр хүүтэй ямар ч орчинд Бизнес цэцэглэж, бага үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд санал болгож чаддаггүй. Яагаад Монгол оймс Хятад оймсноос бага үнэтэй байж чаддаггүй гэж бодож байна? Авч байгаа зээл нь өндөр хүүтэй болохоор ашиг олохын тулд илүү өндөр үнээр зарахаас өөр аргагүй

  • Anonymous (September 22, 2016 11:28:20 am )

    Чингис Хаан банкны эзэн Громов ОХУ-гаас хөрөнгө татаад жилийн 5-8 хувийн хөрөнгө оруулалтын зээл анх оруулж ирэхэд Монголд байсан бусад /Үндэсний биш шүү, адилхан Гадаад эзэнтэй/ банкууд барьж идэхээ шахсан. Зарим нь захиалгаар Оросын мафийн мөнгө Монголд угаагдаж байна гэж бичүүлж байлаа. Энэ мөнгөнөөс АПУ, Шунхлай гээд олон газрууд зээл авч, бизнесээ өргөжүүлж чадсан нь олзуурхууштай. Эртээд зурагтаар ногоо тарьдаг нэг эмэгтэй Чингис Хаан банкны зээлийн ачаар хөл дээрээ боссон тухай ярьж байсан. За тэр ч яахав, харин одоо яасан бэ гэхээр жилийн хүү нь сарын 1,6-1,7 хувь буюу жилийн 19,2%-иас багагүй болтлоо өсчихсөн, яахав бусад нөхдүүд нь элдвээр захиалж дарамтлаад, дээр нь Тэнэг, Хаалттай зах зээлээс ашиг олохыг хүсэхгүй Бизнесмэн гэж хаа байхав дээ, бусадтайгаа адилхан байя гээд уусчихсан. Монголд дэлхийн хэмжээний банкууд орж ирээгүй, жирийн нэг ЛОМБАРД ажиллуулдаг гадаад хүрж ирээд л ЛОМБАРД-ынхаа томруулсан хувилбарыг Монголд нээгээд, зах зээлд нь хэнийг ч оруулахгүй хаагаад хаячихсан.

  • ЗОЧИН (September 22, 2016 1:24:13 pm )

    China Bank ийг монголд оруулж ирэх нь маш зөв энэ хэдэн банкуудад шулуулж дууслаа манайх шиг ийм цөөхөн хүн амтай улсад жилийн 2 % хүүтэй мөнгө орж ирэхэд монголын ард түмний амьдрал сайжирна үндэний аюулгүй байдал үүнд ямар ч хамаагүй гэж монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат агсан хэлж байсан тэр мундаг банкир мэдээд хэлсэн байхад наад муу ард олноо шулсан лаларууд чинь айгаад худлаа хуцаж байгаа МАН china bank ийг оруулах хэрэгтэй тэр цагт та бүхний карер өснөө

  • Anonymous (September 22, 2016 1:29:15 pm )

    BANK OF CHINA оруулж ирэх хэрэгтэй, Үүнийг эсэргүүцэх хэрэггүй. Ард иргэдэд бол ашигтай

  • erka (September 22, 2016 1:58:13 pm )

    Зөв залгиулч байхдаа таарна. Монгол улсын эдийн засгмйг энэ банкууд доройтуулж байна. Дээр үеийн данжаад нараас ялгаа алга.

  • Anonymous (September 22, 2016 2:02:55 pm )

    Mongol, Hoid Solongos hoyort l delhiin hemjeenii bank salbaraa neegeegui baih. Hoid Solongost bol Kim ni zuwshuuruhud Bank of China ajillaad ehelne. Mongold bol hezee yum buu medee

  • зочин (September 22, 2016 2:09:00 pm )

    Zaxialgaar um bichixee bolio. Ard tumnii amidral, business erhlegch nar hetsuu bna. Xudlaa soliorhoo boli. E-mart orj ireed ali hediin undesnii ayulgui baidal gedeg um chin aldagdsan shuu dee. Bank of China-g oruulj irex ni zuv!

  • РРРРРР (September 22, 2016 2:48:18 pm )

    зөв орж ирээд хаан гэх мэт монополь банкны хүүг бууруулах хэрэгтэй Хаан банк сөнөтугай

  • Anonymous (September 22, 2016 4:41:20 pm )

    oruulj irsen deer

  • Зочин (September 22, 2016 4:58:01 pm )

    Банкнуудын захиалгаар бичсэн бн. Гадны банк оруулах нь зөв. Тэдэнд ЖДҮ, хувийн секторыг дэмжих чиглэлээр зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч болно. Харин стратегийн том салбарууддаа зээл олгуулбал харин авилга өгч аргалсаар байгаад өөрийн өр зээлэндээ авч мэднэ. Уг нь монголоо гэсэн төр байдаг бол гайгүй байхсан…

  • зочин (September 22, 2016 5:55:32 pm )

    бушуухан хятад банк нь зээл өгөөсэй тэгэхгүй бол хэцүү байна монголд байгаа банкууд зээл өгөхгүй байна харин ломбард хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлэх тусам өрөнд ороод үхлээ зээлэхгүй гэхээр 5 амбүлтэй эмч инженер тэтгэврийн хүн оюутан сурагч бид хэд цалингаараа яаж ч тэлчлээд амьдарч болохгүй байна

  • zocin (September 22, 2016 6:19:15 pm )

    bank of cnaina orj irbel mongoliig bazna xuruunii yzyyreer cnicnilne sain bodox l asuudal mongol cnie tusgaar uls xiataiin xariat boloxiig ygyiexgyi er ni gexdee xiataduud xvniig yr udmaar ni vndseer ni orond oruulj otond bariulaxiig xvsdeg bi xujaa nartai 20 30 jil xaritsaj bna xezeecn oodlyyldeggyi good l abaad l baritsaailaad l sursan uls hsde mahs ix daramt hsaxalt irdeg bodlogo bodlogo xoliin bodlogo 1 l orj irbel mongol of cnainagiin baritsaand orno hsyy ternii orond olsood usabj bsan deer dee

  • zocin (September 22, 2016 6:24:54 pm )

    beejingiin uablao zax ter cnigeeree orosuud hsde xujaa nar orosuudiig xudaldagcnaar zogsoodog byx um ni orosoor xauag reklam ni orosuud tend xujaagiin gar xol bolood bj l bna hadse

  • Anonymous (September 22, 2016 6:53:58 pm )

    HSBC, BANK OF AMERICA, BARCLAYS, UBS, Bank of China bugd orj ireesei. Henees mungu, hurungu oruulalt awah nii hamaa alga, ergeed tulj chadaj baiwal henees ch awsan yadag yum

  • gaxai (September 23, 2016 8:47:19 am )

    TENEG DAVGAAGIIN ZAXIALGAAR BICHSEN NIITLEL BNA BID XYAMD CHANARTAI ZVILS XEREGLEMEER BNA

  • ЗА ТЭР (September 23, 2016 9:05:53 am )

    МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ГОЛ ТУШАА БОЛСОН МАНАЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ БАНКНУУДЫГ ДАРАХГҮЙ БОЛ БИД ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ ГЭВЧ ЭНЭ БАНКНУУДЫН ЭЗЭД МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙГ БҮРЭН АТГАЧИХСАН БАЙДАГ ТУЛ НЭМЭРГҮЙ БИЗ ДЭЭ

  • Anonymous (September 23, 2016 1:09:32 pm )

    бид банкыг тэжээх учиртай юм байна л даа

  • Anonymous (September 24, 2016 10:10:42 pm )

    Аливаа улс тусгаар тогтнолын гурван тулгуурын нэг болох Санхүүгийн зах зээлээ маш ухаалгаар хамгаалах шаардлагатай бөгөөд гадаадын банкуудыг өндөр шалгуураар зах зээлдээ оруулж ирэх нь зөв.

  • lorduud (September 27, 2016 10:08:00 pm )

    golomt bank gej neg sunuchixsun bank bna aa xariltsagch geed baigaa tegsen murtluu 6n sar ajilaa xiigeed l zeel xvsej baixad uguxgvi 1jil bolson xvnd l ugnu gex iim balarsan bank bna shv de ard tvmen er ni yax gej zeel awdagiig oilgox chadwargvi xvmvvs ene bankind baidag bololtoi er ni tsalingiin zeel awch ar ger amidral axuigaa uurchilux gesen olon xvmvvst ene metiin vl bvtex um uuduus ni yridag bankiig zailuulmaar bna iim uwaigvi tegeed bas bidend itge gex met eleg xushuum uriatai iim balarsan banktai uls balaraxaas yaxaw we ene bvxen bol zvgeer l gajigtai baigaa biz de medeej zeeldegch vvreg xariutslagaa medej l zeel xvsej bui orlogo zarlagaa urx dotoroo yriltsaad shiidej bgaad l ochixod xad murgudug vnexeer ymarch xariutslaga xvleej chadaxgvi ewxersen iim bodlogotoi banktai baisnaas bank of china g ni oruulj irex xeregtei uursduu chadaxgvi xvmvvst gai bolson umnuud baix um

  • lorduud (September 27, 2016 10:18:31 pm )

    xurimtlaliin xadgalamj geed neg soliotoi um setgechixeed l xariltsagch komfaniudiinxaa ajilchidaas guij guwshaad l tuuj ywax zeel xvsexed tanai komfaniin zeeljix erx tvr xaagdsan gej uuduus ulaix ch vgvi awch baigaa um da er ni iim zawxarsan uls oron baidag ch um uu vgvi um uu golomt banknii zeeliin ediin zasagch nar gej olxiogvi xeden svgnvvd bna aa ajil xiij bui nertei guliiguud l suuj baixiim xajuud ni xaan bank turiin bank ymar goe xurdan shuurxai vilchilgeetei geech gexdee zeeliinx ni xvv bank bolgond undur baigaa ni vnexeer vnen yaxnaw de nastai emgenii tetgeweriig ashiglaj ashig oldog xvmvvs ee ta nariin nvgel nvdeeree goojij tsus chini buzartax bolno uursdiinxuu olxiogvigees bolj muuran ylzarch balrax bolno busdiig bas xairlax oilgox enerex zvrxtei baigaach tun udaxgvi xytadiin bool bolox gej baij boolchilol exelchixsen ta nar uursduu medelgvi exlvvlchixsen bayn xoosnii ylgaa ali ert bii bolson axuin yduuralaas oyunii yduural exeldegiig medexgvi bol irgen yduu bol uls yduu geed l oilgochix

  • Anonymous (October 12, 2016 8:42:18 am )

    Ene bol dotoodiin heden ariljaanii banknii luugar bossuudiin zahialgat eeljit tarhi ugaalt bna! Gadnii bank Mongold salbaraa neesneer harin ch dotoodiin ariljaanii bankuudiin monopoli baidliig zogsoono! Ard tumend baga huutei mungu heregtei bna! Busad buh ulsad gadaadiin banknii salbaruud baidag! Banknii huulia zuv gargaad oruulaachee! Tur tusheed yavj bgaa uym bol uhaantai bai l daa, hii hooson uls turjij populism hiihee boli l doo! Mongoldoo jargaltai amidarmaar bna uls turchduu!

antalya rent a car