Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөлтийн асуудлыг ажил хэрэг болгохоор, ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ дахь цөөнх болох АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хэлэхдээ “Үндсэн хуулийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Бид 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай парламентийн тогтолцоотой явж байна. Гүйцэтгэх засаглалаа УИХ-аасаа томилдог тогтолцоотой. Нөгөө талд ерөнхийлөгч, Улсын дээд шүүх хууль тогтоох засаглал гэж байна. Засаглалын энэ системийг аваад үзэх юм бол Монгол Улс яг ямар засаглалтай улс вэ гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. 76 гишүүнтэй, нэг танхимтай парламент олон нийт, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Харамсалтай нь өнөөгийн парламент олигарх бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг бизнес бүлэглэл болж хувирсан. Энэ бол сонгодог парламентийн жишиг биш. Гүйцэтгэх засаглалынхаа хувьд ч Ерөнхий сайд нь тоглоомын болчихсон. Ерөнхийлөгчийн эрх ч харьцангуй хязгаарлагдмал болчихоод байна. Олон улсын судалгааны байгууллага Монгол Улсыг засаглалын гүнзгий хямралд орсон гэж тодорхойлдог. Энэ нь ч үнэн.” хэмээн хэлж ярьж байна. Тэгэхээр засаглалын хямралаас гарахын тулд Үндсэн хуульдаа гар хүрэх ёстой юу, хямралын ард гарч дийлэх хэмжээний өөрчлөлтийг эрх баригчид хийх үү гэдэг нь анхаарал татсан асуудал юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.