Оны өмнө “ Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаярын машины хойд хаалганы цонхыг нь хагалж Tyler, Fenger, Farker-ийн зургаан утастай болон Misikmen-ийн аргил гитарыг хулгайч авч одсон нь тус хамтлагийнхныг хэсэгтээ асуудалд оруулсан. “Хурд”-ынхан рок попынхон дундаа хамгийн олон, сайн гитартай гэдгээрээ алдартай. Аз болоход урт гартан төд удалгүй баригдсан билээ. Тэгвэл “Шуранхай ” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ мөн оны өмнө таксинд мөнгөн оройвч, тоглолтын бүх хувцас, 10-аад сая төгрөгөө алджээ. Мөнгөн оройвч нь цул мөнгөөр хийсэн нэлээдгүй үнэтэй эд аж. Түүнийг АТМ-аас мөнгөө авах гээд түр гарах хооронд таксины жолооч зугатсан байна. Мөн тус хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа машиныхаа цонхыг хагалуулж, тоглолтын хувцсаа алджээ. Дуу хуурны сайхан эгшгээр ард олноо үргэлж баясгаж байдаг урлагийнхан маань гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээх ном уншуулахгүй бол болохоо больсон бололтой. Сонирхуулж хэлэхэд, дуучин Б. Номин-Эрдэнэ Баянхонгор аймагт хоёрдугаар сарын 3-4 нд “Тэмүүлэл” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Түүний сайхан дуу, хоолойн царыг биширдэг Хонгорчууд түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 28, 2012 6:53:53 pm )
hudlaa yum bichihiin
-
Anonymous (January 28, 2012 7:27:30 pm )
za snaaldaa tiim xemjeenii mungu awcn iwjiij atm s mungu awxuu ain kk
-
Anonymous (January 29, 2012 4:47:35 pm )
mongo baisiin bol yah gej atm-ees mongo avdiin yugaa bicheed bgn.
-
Anonymous (January 30, 2012 10:19:52 am )
Ene setguulchid huurhii ajiltai baihiin tuld yu ch hamaagui hudlaa shaah yumaa. 10 sayaa taxind orhiod ATMruu guij baidag hun ene setguulch uuruu l baij magadgui dee.
4 Comments