antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2012 Comments are off

Эба тоглолтынхоо зарыг өөрөө наажээ

нийтлэсэн Admin

Хамтлагийнхаа залгамж халааг бэлтгэх гээд реалити шоу зохион байгуулж буй “Камертон”-чууд дуулгах сонин ихтэй явна. Тэд авьяаслаг охид залуусыг сонгон шалгаруулахын сацуу уран бүтээлийнхээ үүх түүхийг сонирхуулж, хамтарч ажиллаж байсан шилдэг уран бүтээлчдээ танилцуулах болсон. Харин энэ үеэр хамтлагийн гишүүн Б.Эрдэнбат буюу Эба нэгэн нууц задалсан нь залуусын анхаарлыг татжээ. Мань эр “18 нас” нэртэй анхны тоглолтоо хийхээр бэлтгэж байхдаа сурталчилгааны хуудсыг өөрөө нааж явсан юм байх. Ийн явахдаа дууг нь сонсох дуртай нэлээд хэдэн залуутай тааралджээ. Өөдөөс нь тоглолтын тов, тасалбарын үнийг ч хээвнэг хэлж зогссон гэнэ. “Надаас баахан юм асууж шалгаагаад сандаргасан шүү. Тэгэхээр нь шилээ маажиж байгаад л хариулж өгсөн дөө” гэж дуучин залуу ярьжээ. “18 нас” дууныхаа клипийг хийлгэх гэж хэдэн өдөр нойргүй хоносон түүнд анхны тоглолтынхо зарыг наахад ч асуудал ер гараагүй юм гэдэг.

 

Р.ЕСҮЙ

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car