antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 Comments are off

Манхэттэнд болсон дэлбэрэлтэд өртөн 25 хүн шархаджээ

нийтлэсэн Admin

147417411157de1c9f3f5dbНЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Йорк хотын төвийн Манхэттэн дүүрэгт бямба гарагийн орой болсон дэлбэрэлтэд 25 хүн өртсөн тухай тус хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 25 энгийн иргэн шархадсан боловч энэ нь тэдний амь насанд хүрэхээр аюултай шарх биш ажээ. Манхэттэн дүүргийн 6 дугаар өргөн чөлөө болон 25 дугаар гудамжны уулзварт дэлбэрэлт болсон тухай дуудлага авсан даруйд хууль сахиулагчид тэр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Дэлбэрэлт болсон нөхцөл байдал, шалтгааны талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл одоогоор алга.

Гэхдээ телевизийн СNN сувгийн таамаглаж байгаагаар, гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсэн байж магадгүй ажээ. Бөмбөгийг нуусан байж магадгүй хогийн савыг тус телевизээр харуулж байсан юм.

Үүний сацуу, ахуйн хэрэглээний хий алдагдсанаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа боловч хотын эрх баригчид үүнийг үгүйсгэж байна.

Б.Адъяахүү

эх сурвалж: Монцамэ.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car