antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2016 4 comments

Хөгжлийн тушаа  болсон 7  шалтгаан

нийтлэсэн Admin

11219_9

Асуудлыг шийдэх, бодлого боловсруулахад төр засаг нь системтэй хандах учиртай. Ингэж хандахад идэвхтэй оролцох субъектүүд юү билээ, тэд ямар байх ёстой, стратеги боловсруулах үйл явц яаж явах ёстой, түүнд ямар шаардлага тавигддаг, мэдээллийн бааз нь юу байна, ямар байх ёстой, эцсийн үр дүн, бүтээгдэхүүн чухам юу байх, зөвхөн боловсруулаад орхихгүй харин хэрэгжилтийг нь хангах арга зам гэх мэт өчнөөн асуудлыг нягтлан судалж, хаана юу дутууг илрүүлж, засаж залруулах замаар формаль стратеги томъёолох учиртай хэмээн эдийн засагч Р.Амаржаргал хэлж байна. Түүнчлэн тэрбээр “Стратеги тодорхойлсон баримт бичгээ байнга Update хийж байх ёстой юм. Шинэ УИХ нь урт хугацааны хөгжлийн ээлжит “шинэ стратеги” тодорхойлдог нь гэм биш зан болсон. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын амбийцаар нэг иймэрхүү баримт бичиг гардаг байсан бол өнгөрсөн парламентад бүлгийн дарга нарын амбийцаар ээлжит бүтээл батлагдсан. Дээд боловсролын талаар ганц ч үг дурдаагүй хөгжлийн үзэл баримтлал нэртэй баримт бичгийг тун ч ухаантай царайлан хэлэлцэж баталсан л даа. Ер нь шууд санал болгоход УИХ-аар баталсан арай гайгүй нэг баримт бичгээ тогтмол Update хийгээд явдаг болмоор байна. Бодлого төлөвлөлтийн хуульд үүнийг заасан байгаа.” гээд Хөгжлийн ерөнхий стратегийн тухай дээр дооргүй дэмжин ярьдаг хэдий ч нэг л урагшлахгүй байгаа учир шалтгааныг дараах байдлаар дүгнэжээ.

  1. Дээд зиндааны дарга нар, боссууд биечлэн өөрсдөө оролцдоггүй. Уг нь Засгийн тэргүүн улс орны хөгжлийн ирээдүйг тод томруун харж, алсын хараагаараа стратеги төлөвлөлтийн бүтцийг зангидах учиртай юм. Харамсалтай нь зохих ач холбогдол өгч, манлайлах лидер алга.
  2. Сорилтуудад гал унтраах маягаар хандаж ирлээ, сөрөөд стратегийн чанартай шинэ санаа санаачилга дэвшүүлж чадахгүй байна. Зарим нэгэн гайгүй гэмээр зүйлсээ биеийн амар, улс төрийн хожоондоо хөтлөгдөн нурааж байна. Жишээ нь, ипотекийн зээл, зарим нэгэн “сайн хөтөлбөр” стратегийн шинжтэйг олж харж чадалгүй үгүйсгэв.
  3. Бодлогын уялдаа яамдын түвшинд “0”. Стратегийн бодлого төлөвлөлтийг хариуцсан дарга, мэргэжилтэн нь уг асуудлаас дэндүү хол “төөрсөн” хүмүүсээр дүүрсэн нөхцөлд чанарын тухай дурсаад ч яах вэ дээ.
  4. Уг асуудлыг сонирхсон багуудын оролцоо бараг үгүй. Сонирхсон гээд байгаа зарим нэгэн ТББ нь шантааж хийхээс хэтрэхгүй байдаг нь нийтлэг болсон.
  5. Бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ материал, эх үүсвэрийг бүрэн гүйцэд ашиглаж мэдэхгүй, чадахгүй байна. Миний мэдэхээс 2000, 2010 оны хүн амын тооллогын дүнг ашиглан, чиглэлийн бодлогодоо дурдсан баримт бичиг УИХ-д 2000 оноос хойш орж ирсэн тохиолдол ой санаанд орж ирэхгүй байна. Уг нь ашиглаж чаддаг бол тун ч хэрэгтэй түүхий эд л дээ. Нөгөө талаас байгаа материал өгөгдөхүүнээ нийтэд нэн ялангуяа судлаачид, оюутнуудад ил болгохгүй байна.
  6. Шинэ бодлого, үйл ажиллагааг эхнээс нь жадлан эсэргүүцдэг нь гэм биш зан болсон. Дандаа улстөржсөн өнцгөөс, хардаж сэрдсэн байдаг учраас томоохон стратеги эхлүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй, консенсус бүрдүүлэхэд суралцаагүй, тийм механизм бүрдүүлээгүй.
  7. Төрийн зүгээс, ялангуяа төсвөөс хөрөнгө мөнгө гарган хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны үр өгөөж, үр дагаврыг нь хэмжих, хянах мониторинг тун хангалтгүй. Жишээ нь, 77 сая толгой малтай гэдэгт итгэдэг нь хэд бол хэмээн тэрбээр тодотгож байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Шулагнуур (September 16, 2016 12:53:15 pm )

    Уг нь зөв санаа байна. Судлаач хүний хувьд Амаржаргал даргыг дэмжиж явдаг. Улс орны хэтийн бодлого, нутаг дэвсгэр зохион байгуулалтын талаар уулзаж санаа бодлоо хуваалцах хүсэлтэй л байдаг. Гишүүн уг сэтгэгдлийг уншвал хариу бичнэ биз дээ.

  • Амка (September 16, 2016 12:55:45 pm )

    Уучлаарай буруу хүний сэтгэгдэлд бичээд явуулж. Таны мэдээллийг уншлаа таалагдаж байна. Зөв санаа байна. Судлаач хүний хувьд Амаржаргал даргыг дэмжиж явдаг. Улс орны хэтийн бодлого, нутаг дэвсгэр зохион байгуулалтын талаар уулзаж санаа бодлоо хуваалцах хүсэлтэй л байдаг. Гишүүн уг сэтгэгдлийг уншвал хариу бичнэ биз дээ.

  • Anonymous (September 17, 2016 7:22:12 pm )

    Хамгийн гол шалтгаан нь ард түмний МАНыг шүтэх үзэл шүү дээ

  • хүн хүн (September 18, 2016 1:28:50 pm )

    Монгол төрийн гажуудал бол миний бодлоор 1 , Нам төвтэй улс төрийн тогтолцооноос үүдэлтэй гажуудал ,2 Нам үзэл бодлоор нэгдсэн нам байхаа болоод намын эрх мэдлийг өмч хувчлын үес эхлэн өнөөг хүртэл хууль бусаар баяжсан бүлэглэл булаан авч Намын нэрээр төрийн эрхийг булаадаг З, Эрх мэдэлд хүрсэн шуналдаа автсан хулгайч нарыг гадаадын луйварчин нар ашиглаж өөрийн бууны нохой болгож Монголын баялагыг өрийн болгож авдаг 4 Төрийн алвыг эрх мэдэлд хүрсэн хулгайч нар өөрсөдийн гар хөл ах дүүсээр дүүгэдэг 5, Үүнээс үүдэлтэй хулгай луйвар хээл хахуулаар дүүрсэн хэтэрхий олон орон тоотой төрийн алба би болдог ,Энэ бүрээс болож хүн хүндээн дайсан болсон шулан мөлжөх баяжах гэсэн нийгэмийн сэтгэлээ би болсон зэрэг л дээ ОДОО ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭНЭ БҮХИЙ ҮНДЭС БОЛСОН НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО БУЮУ НАМ НЭР ДЭВШҮҮЛЭЖ 76 ХҮН ИХ ХУРАЛД СОНГОДОГ ТОГТОЛЦООГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ

antalya rent a car