antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 15 comments

Монголчууд оффшор данстануудаа шалгаж хүчрэх үү

нийтлэсэн Admin

off_3УИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулж, оффшор данстануудыг шалгая гэсэн санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцээд түүний санаачилга хэр оновчтой вэ гэсэн асуудлаар иргэд цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.
УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор данстай гэх эрхмүүдийн нэрс тодорч, нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарьж, зарим улстөрчдийн тэвчээрийг барсан билээ. Тодруулбал, Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Монгол Улсын 49 иргэнийг Панамд оффшор данс эзэмшдэг хэмээн өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан. Тэдний дотор МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн ах дүү, амраг садан, нэгэн цагт төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд болон АН-ын хэд хэдэн гишүүдийн нэрс ч багтсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулах санал гаргасан нь энэ аж.
Харамсалтай нь ийм онцгой комисстой боллоо гээд төрөөс төрсөн тэрбумтнуудын эргийн гадна хадгалсан мөнгийг яг ямар эх үүсвэрээс олсон болохыг тогтоож чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь эргийн гадна мөнгөө хадгалуулсан хүмүүсийн данс нууцлал өндөртэй байдаг. Дээрээс нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд үүнийг шүүхийн шийдвэрээр шалгая гэсэн ч боломжгүй учраас хүмүүс их хэмжээний мөнгөө тэнд нуух сонирхолтой байдаг.Манай улсын хувьд хөгжиж буй жижиг улс учраас дэлхийн өндөр хөгжилтэй том том гүрнүүд шиг Тагнуулын газраараа дамжуулан мэдээлэл авах боломж бараг байхгүй.
Энэ төрлийн мэдээллийг ил болгох хууль эрх зүйн орчин нь ч байхгүй болохоор эрхэм гишүүний энэхүү санаачилга хэрэгжих нь юу л бол. Уг нь улс төрийнхөн болон төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай бол яах аргагүй судлах асуудал мөн. Учир нь тэд олсон орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй учраас оффшор дансанд нуухаас өөр аргагүй. Уг нь төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Энэхүү мэдүүлэгтээ хаана ямар данстай, хэчнээн төгрөг байршуулсан болохоо ил тод бичвэл АТГ-аас уг хөрөнгийг хэзээ, хаанаас, яаж олж авсан бэ зэргээр эх үүсвэрийг шалгахаас гадна яагаад тухайн бүсэд байршуулсныг нь тодруулна. Харамсалтай нь, манайд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд гадаадад байгаа нууц дансаа битгий хэл Монголдоо байгаа ил хөрөнгөө ч үнэн зөвөөр нь бүрэн мэдүүлэхдээ тааруухан учраас дараа хэзээ хойно нь тэдний нэр дээр байдаг хөрөнгүүд ил болж, хууль хяналтын байгууллагаар шалгагддаг билээ. Тиймээс бид улс шиг улс болж, дэлхийн хүчирхэг гүрний тоонд орсон цагтаа л энэхүү оффшор данстануудыг шалгана уу гэхээс биш, жалга дов тойрсон хэрүүлийн шинж чанартайгаар энэ ажлыг хийх нь утгагүй.
Үүний оронд эрхэм гишүүнтэн Шинэчлэлийн Засгийн газраас 2012-2014 онд санхүүгийн зах зээлийг тэлэх зорилгоор Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн мөнгө хаачив гэсэн асуудалд анхаарлаа хандуулж, эрэл сурал болбол арай далайцтай ажил болох биз ээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Змблдмб (September 14, 2016 12:54:08 pm )

    Оff Shore данстнуудыг тэр тухайгаа мэдүүлэгтээ мэдүүлээгүй л бол шууд тушаалаас нь буулгах, гишүүнээс нь буцаан татах ажлыг шуурхайлах хэрэгтэй. Хууль зүйн үндэслэл нь тэдний нэрс нь бэлэн байга шүүдээ.

  • hgdgfdghfh (September 14, 2016 1:26:29 pm )

    тэр этгээдүүдээс татвараас нуусан мөнгийг нь хурааж улсын орлого болгох нь ард түмэн эрх орны эрх ашигт нийцэнэ шүү дээ, амьдрах гэж хувиараа худалдаа хийгээд байгаа иргэдийг орлогыг нь хураагаад торгоод байгаа ш дээ ингэж 2 өөр хандаж болохгүй биз дээ МАН-ын эрх баригчид аа

  • Зочин (September 14, 2016 1:41:35 pm )

    Сансарт гараад явчихаагүй л юм бол дэлхийн хаана ч бсан олж тогтоож авах хэрэгтэй. Орос,Хятадын тагнуулын байгууллагаар хийлгүүлэх хэрэгтэй…Хэдэн тэрбумаар нь казино тоглоод алддаг юм чинь тийм хэмжээний зардал гаргуулаад хийлгэвэл болон доо.

  • Hna (September 14, 2016 2:09:04 pm )

    Овтшаар=Авилгач+ Улс төрч

  • 1 (September 14, 2016 2:10:17 pm )

    ЭНЭ их ₮-ийн эх үүсвэрийг шалгахад болохгүй юмгүй шүү дээ. Холбогдох хууль тогтоомжинд сэжиглэж шалгах зохицуулалтууд байж л байгаа.

  • zochin (September 14, 2016 3:53:26 pm )

    Estoi teneg um yarilaa daa,,,eh yysver ni todorhoi bus gedeg chin l hulgainii argaar olson mongo,
    2-rt Busad oron ter offshore-iin barimtaar zagdaa, tatvar, huuliinhan hamtraad l gemt heregtengyydiinhee mongiig buzaaj avch baigaa shdee,,,yu yariad bainaa….

  • zochin (September 14, 2016 3:54:08 pm )

    Dahin helie Mongoliin gemt hergiin huuli chin hangalttai…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (September 14, 2016 4:35:46 pm )

    Ихэнх нь МАН-ынхан байгаа юм чинь наад офшор дансыг шалгахгүй ш дээ ккк

  • deer chin ard tumen (September 14, 2016 4:40:43 pm )

    Ene zasgiin bas neg tom ajil rne shuu.Mungu ni olddog bol tom unelgeetei,ner hundtei ajil bno doo..

  • deer chin ard tumen (September 14, 2016 4:41:59 pm )

    ALI NAM ,GAVIYATAIN HAMAAGUI.ODOO NAMAA BOLEO.

  • Irgen (September 14, 2016 11:55:28 pm )

    Man an-ihanii hulgaich luivirchid bugd ofshoptuud hen n heniigee shalgah ve shuuh tsagdaad gahuul tsutagsan baigaa

  • ИРГЭН (September 15, 2016 7:36:35 am )

    ХЭРВЭЭ ТӨР ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ ОНЦ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧУУДТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛЖ

  • zochin (September 15, 2016 8:13:41 am )

    Энхбаярын хөлийг гозолзуулаад авч явж байсан шиг баривчлах хэрэгтэй. Улс орныг дампууруулсан АН-ынханд хуулчид нь үйлчилдэг хамгаалан хаацаалдаг манай хуульчид сайн ажилладаг бол яаж ингэж гаагах вэ дээ. Жирийн ард иргэд гэтэл хэдхэн төгрөгний асуудлаар хуулийн байгууллагад хариуцлагаа хүлээж чаддаг ш дээ

  • ташуур (September 15, 2016 8:28:40 am )

    эх орноо ард түмнээ хаясан хүмүүсийн данс үхсний дараа үр хүүхдүүд

    үр хүүхдүүд нь аав ээжийнхээ хулгаан мөнгөөр тансаг амьдарч чадахгүй ичээч хулгайчидаа бдхоос ой гутаж бна

  • Anonymous (September 15, 2016 9:11:06 am )

    эхлээд оффшорт хадгалуулсан монгоо оорсдоо унэнээр тайлагнах болж олгоод туунээсээ татвар толох нохцлийг бурдуулэх хэрэгтэй?! Харин тайлангаа тавихгуй , татвараа огохгуй хумуусийн оффшорт дохь хоронгийг хураах хэрэгтэй Эх орон ядарч буй цагт ард тумэндээ туслаал биз дээ.

antalya rent a car