antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 10 comments

Монгол цэрэг бусад орны цэргээс юугаараа ялгаатай вэ?

нийтлэсэн Admin

5cb5fd193ebbdd95749c43144c8e30e4

Энэ асуултыг бид олон сонсож байсан. Магадгүй олон хүн олон янзаар хариулж байсан байх. Нийгмийн тогтолцоо, аюулгүй байдлын орчин, гадаад харилцаа гээд олон шалтгааны улмаас бид өөрсдийгөө өрөөл бусадтай харъцуулах боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Анх биднийг Иракт өөрийн үндсэн зэвсэглэл, техниктэй хөл тавьж байхад гадаадын цэргүүд шоололдон инээлдэж, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй хэн ч үл мэдэх хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэргүүдтэй монголчууд ирлээ гэж шуугиж байсан нь саяхан…

2015 оны 1 сард Афганистанд ХБНГУ-тай хамтарсан цэргийн багаас мэдээ ирлээ. Тус баазад зохион байгуулагдсан 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд 6 орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцож тус бүр 5 хүнтэй багийн төрөлд 1, 3, 4, 5 дугаар байрыг манай монгол цэргийн багууд эзэлж, харин 2 дугаар байрыг дэлхийд алдартай Германы баг эзэлсэн байна. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлжээ.

Өмнө нь Афганистаны өөр нэг бааз болох Эггерс бааз дээр болсон “Hoplite Trek” хэмээх тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорьсон тэмцээнд 1,2,3,4,5,6,7,9 дүгээр байруудыг Монгол улсын багууд эзэлж, харин 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг эзэлсэн юм.

Одоо тэгэхээр дээрх асуултад өгөх бас нэгэн хариулт тодорхой болж байгаа байх. Бид Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг юм. Монгол цэрэг гадаадын цэргээс цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, төмөр мэт хатуу сахилга бат, юмхнаар юм хийх монгол амьдрах арга ухаанаар илт ялгагдаж байсан бол өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байна.

Бидэнд гадныхаас дутуу зүйл бий юу? Мэдээж бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүртэл зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, агсамж, хүн нэг бүрийн хэрэглэлээ сайжруулаагүй ч НҮБ-аас тавигддаг стандартад бүрэн нийцсэн 850 хүнтэй бие даасан мотобуудлагын батальон, цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэн оролцуулж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлж ирлээ. Алхам алхамаар урагшилсаар бид удахгүй дэлхийн жишигт нийцсэн зэвсэглэл, техниктэй болох бизээ.

Бидний өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн эх сайхан Монгол улсаа хамгаалалтгүй орхих эрх хэнд ч байхгүй. Монгол Улсад зэвсэгт хүчин хэрэггүй, бид цэргүүдийг дэмий хоосон тэжээж байна гэж ярьдаг, хэлдэг, сурталчилдаг хүмүүс яав ч Монгол цустай хүн биш! Бидэнд эх орноо хамгаалах эр цэрэг хэрэгтэй, эр цэрэгт маань төрийн хайр, халамж, зөв бодлого хэрэгтэй. Монгол Улс маань мөнхөд бат оршиж, монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай!

Хошууч генерал Б.Баярмагнай

Эх сурвалж: mongolianarmynews


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Manai tserguud mundag bnaa Bayar hurgie (September 14, 2016 12:00:22 pm )

    Mongol tsereguderee baharhaj bn manai Mongol erchuuded chadwar ih bgaa Erchudee ta nar shuu ta nar bugdiig hiij chadna Mongol erchuuddee hairtai shuu

  • иргэн (September 14, 2016 12:37:43 pm )

    энхийг сахиулагчид гадаад иргэдэд хараалын үг заадаг

  • zochin (September 14, 2016 12:38:04 pm )

    eh ornihoo nerig undurt urguj yvaa erchuudeeree uneheer ih baharhdag shuu mongol erchuud mundag shuu amjilt

  • li li (September 14, 2016 1:22:01 pm )

    Saihan notoljee. Bi armid ofitser baisan hun. Manai tsergiin javhaa sur .. geed l setgel hudluud baih yum daa. Mongol huvguud javhaatai. Odoo busguichuud alba haadag bolson gesen. Ted maani ch javhaatai baigaa daa. Ih saihan medee bichsen tand bayarlalaa. Mongolyn armi zevseg tehnik , hangaltyg ni l hiigeed ugcihvul Mongol ulsaa hamgaalah chadvartai gedegt bi itgedeg. Manaid zevsegt huchnii hangaltyn mergejitei sain general,hurandaa, oficeruud bii gedegt itgej bna. Tand bayarlalaa.

  • иш (September 14, 2016 2:06:40 pm )

    Энэ сайхан байна.Гэхдээ мөн чанар нь юу билээ дээ. Манайхан энхийг сахиулах албанд шалгаруулж байж шилдэг дайчдаа явуулдаг гэсэн биз дээ. Хүн бүр явах сонирхолтой шалгаруулахад хүртэл ар өврийн хаалга ордог гэж дуулсан. Харин тэр харьцуулаад байгаа улсаас чинь энхийг сахиулах албанд явах сонирхолтой хүн ховор эрээвэр хураавар хүмүүсийг илгээдэг гэж дуулсан юм байна. Энэ нь цалин хангамж, амьжиргааны түвшинтэй холбоотой байдаг бололтой.

  • Anonymous (September 14, 2016 3:03:10 pm )

    Hen mongold tsereg hereggui ged bgan nertei ustai ni heleldee ter p daag tsaazlah heregtei shuu.eh oron er tsereggui uls gej ene horvoo deer tuvdees uur yamarch uls bhgui bh shuu

  • Mongol emegtei (September 14, 2016 3:39:04 pm )

    Byren sanal niilj baina, Mongold zereg armi, zagdaa, hychnii baiguullaga hamgiin chuhal , busad zuil bolohgui baisanch ene asuudal bainga 1-rt baih estoi….olon usiin baidal mash ih ergej baigaa yed bainga sergeg baih ni chuhal shyy…
    Bidnii medeegui 19 haldlaga ali hediin mongold bolson baina…
    Amjilt hysie

  • Иргэн (September 14, 2016 4:00:42 pm )

    Ухэр царайгаараа ялгаатай

  • би (September 14, 2016 5:19:54 pm )

    Чи ямар царайтай юм. Юу ч чадахгүй. шалхайсан гахай байгаа даа

  • Anonymous (September 15, 2016 8:02:47 am )

    argagui uher shigee huchtei.bas henegguigeeree yalgaatai.

antalya rent a car