antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 5 comments

Авлигатай тэмцэх газрын дэд даргыг авлигын хэргээр баривчиллаа

нийтлэсэн Admin

oros_1ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн бямба гарагт Оросын ДХЯ-ны Авлигатай тэмцэх газрын “Т” удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Дмитрий Захарченког авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчиллаа.

Сэжигтний төрөл төрөгсдийн байранд нэгжлэг хийх үеэр 120 сая орчим ам.доллар, хоёр сая евро бэлнээр олдсон юм. Анхандаа түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр саатуулсан аж. Гэтэл Захарченког баривчлах үед түүний машин дотроос 20 сая рубль бэлнээр олдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Захарченкогийн эсрэг энэ сарын 9-ний өглөө хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн өдөр гэрт нь нэгжлэг явуулсан гэнэ. Одоогоор түүнийг хэчнээн хэмжээний мөнгө хаанаас авсан болохыг тогтоохоор мөрдлөг шалгалт явуулж байна. Хавтаст хэрэгт тэмдэглэснээр Захарченко ажлын байрандаа нэгжлэг явуулахыг эсэргүүцсэн гэжээ. Гэхдээ тэрбээр өөрөө үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.
Дмитрий Захарченкогийн хувьд жилд гурван сая рублийн орлоготой байсан хэрнээ авлига үе үе авдаг байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Нэгжлэгийн үеэр их хэмжээний мөнгө олдсон байр нь түүний төрөл төрөгсдийн нэр дээр байдаг аж. Тиймээс Захарченко их хэмжээний бэлэн мөнгөнд өөрийгөө хамааралгүй, огт гар хүрч байгаагүй гэж мэдэгдэж байна. Тэрбээр хамаатны эмэгтэйнхээ байранд гэрийн хорионд байх хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Учир нь хамаатных нь байр бие засах газар гээд бүх өрөөндөө камер суурилуулсан гэжээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (September 12, 2016 9:31:51 am )

    Манайх үлгэр жишээ авахаар л юм бна.

  • ЗОЧИН (September 12, 2016 10:54:28 am )

    МАНАЙД ХЭРЭГЖЭЭСЭЙ

  • Зика (September 12, 2016 11:50:30 am )

    Манайх ингэмээр байна даа тэгвэл ч их юм гарна даа

  • зочин (September 12, 2016 1:05:53 pm )

    манай Хууль хяналтынхан хэзээ нэг ингэж зүй ёсоороо ажилладаг болох юм болдоо, манай хүнд гарууд одоогоор мөн ч их дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж байна даа хөөрхий,

  • Зочин (September 13, 2016 9:03:34 am )

    Манай авилгийнхан край ингэдэггуй байлгуй

antalya rent a car