Монголын шүүхэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилт, цаашдын зорилт сэдвээр Улсын Дээд шүүхээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд Улсын Дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн мониторингийн ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Жавхлан, Нийслэлийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Э.Ариунаа, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, мониторингийн ажлын хэсгийн гишүүн Д.Наранцэцэг нар оролцож, шүүхийн мониторинг болон энэ чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, энэ нь шүүх болон иргэдэд ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэл хийв. Улсын Дээд шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мониторингийн төсөл хэрэгжүүлэх саналыг Германы Олон улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгт тавьснаар Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл 2008 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд тус бүр 3 жилийн хугацаатай хоёр үе шаттай байхаар төлөвлөгдсөн байна. Энэ төслийн хүрээнд шүүхийн мониторингийн тогтолцоо буюу орчин үеийн менежментийн арга барилыг нэвтрүүлэхэд чиглэгд
Холбоотой мэдээ
Comments are closed.