antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2016 Comments are off

Ерөнхийлөгчөөсөө урваж “Исламын улс”-ын командлагч болсон эр

нийтлэсэн Admin

gadaad_1Тажикистаны засаг захиргаа ДХЯ-ны дэргэдэх Цагдаагийн тусгай үүрэгт отрядын командлагч асан Гулмурод Халимовын “Исламын улс” алан хядах бүлэглэл дэх үүрэг ролийг нь тогтоохыг оролдож байна. Ираны хэвлэлүүдээр түүнийг “Исламын улс”-ын цэргийн шинэ командлагч болсон гэж мэдээлж байгаа юм. Халимов исламистуудын удирдлагад гарч ирсэн нь жихадистууд Төв Ази руу ашиг сонирхлоо чиглүүлсний дохио гэж шинжээчид үзэж байна.
Тажикистаны засаг захиргаа хууль сахиулах байгууллагынхандаа Халимовыг үнэхээр Исламын улс бүлэглэлийн цэргийн удирдагчдын нэг болсон уу гэдгийг тодруулах үүргийг өгч, тус улсын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахаас сэргийлэх ажлыг даалгасан тухай тус улсын Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Мухаммадризо Халифазода мэдэгджээ. Халимовын хувьд Тажикистандаа эх орноосоо урвасан хэргээр шийтгэгдэж байсан нэгэн аж.
Өмнө нь цагдаа байсан энэ хүн “Исламын улс”-ын цэргийн нэг хэсгийн командлагч болсон тухай мэдээллийг өнгөрсөн ням гарагт Иракийн Найнава мужийн аюулгүй байдлын албаны эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн Ираны “Irna” агентлаг мэдээлжээ. Харин исламистуудын зүгээс түүнийг албан ёсоор энэ албан тушаалд дэвшүүлсэн тухай мэдээлэл огт гаргаагүй юм. Үүнээс өмнө Абу Умар аль-Шишани хочтой, гүрж гаралтай Тархан Батирашвили гэгч эр энэ албан тушаалыг хашиж байжээ. Харин Халимов цэргийн туршлагатай, Гүржид армид алба хааж байсан аж. Батирашвилиг амиа алдсан тухай “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан.

Алан хядагчийн карьер

Зөвлөлтийн Тажикистаны гаралтай Халимов нь улсдаа нэр хүндтэй цагдаа байсан бөгөөд Ерөнхийлөгчийн гвардид ч алба хааж, төрийн өндөрлөгүүдийг хамгаалдаг байв. Үүнээс гадна Цагдаагийн тусгай үүрэгт отрядад алба хааж, 2009 онд Раштын хөндийд, 2012 онд Хорогт болсон Засгийн газрын эсрэг тэмцлийг дарахад оролцож явжээ. Мөн хамгийн сайн ажилтнуудын нэг байсан учир АНУ-ын Төрийн департаментын хөтөлбөрөөр Америкт алан хядах ажиллагаатай тэмцэх сургалтад сууж байжээ. Энэ хөтөлбөрт Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, Вашингтонтой терроризмын эсрэг ажиллагаанд хамтарч оролцдог улс хамрагддаг.
Гэвч Халимов өнгөрсөн жил гэнэт л алга болж, түүний дараахан интернэт сүлжээгээр орос хэлээр “Исламын улс”-д нэгдэж байгаа тухай бичлэг нь гарчээ. Тэрбээр Тажикистаны Засгийн газар мусульманчуудыг шахах бодлого баримталдаг тул ийм үйлдэл хийхээр өөр аргагүй болсон гэдгээ тайлбарлажээ. Хэвлэлүүдээр цагдаагийн шилдэг ажилтан асан түүнийг Тажикистаны гаалийн газрын хэвлэлийн албанд ажилладаг байсан хоёр дахь эхнэрээ дагуулаад Ойрх Дорнод руу гарсан гэж бичиж байна.
Халимов өнгөрсөн жил цацсан уг бичлэгтээ АНУ-д гурван удаа очиж үзсэнээ дурджээ. Тэрбээр америкчуудыг дайчдадаа мусульманчуудыг хөнөөхийг сургадаг “гахайнууд” гэж нэрлээд, АНУ-д алан хядах ажиллагаа гүйцэтгэх болно гэж мэдэгдсэн байна. Үнэхээр ч түүний дүү Назир Халимовын өгсөн ярилцлагаас үзэхэд Гулмурод Америкт аялаад ирснийхээ дараа “зоригжсон мэт” болчихсон байсан гэнэ.
Өнгөрсөн жил АНУ-ын Засгийн газраас алан хядагчийн байрлаж байгаа газрын тухай мэдээллийг өгсөн хүнд гурван сая ам.доллар өгнө гэж амлаж байсан юм. Урьдчилсан мэдээллээр Халимов Сирийн газар нутагт байж магадгүй гэнэ. Учир нь түүний зургаадугаар сарын сүүлчээр олон нийтийн сүлжээгээр цацсан зургаас харвал Сирид байх магадлал өндөр байна. Тэрбээр зураг дээр тулааны дараахан шархдаж, толгой, хөлөө самбайгаар ороогоод, орон дээр хэвтэж байгаагаар гарчээ.
Халимов АНУ руу сүрдүүлж, давшилж байгааг сайрхал гэж үзэж болох ч шинжээчдийн таамаглаж буйгаар “Исламын улс” байгууллага түүний удирдлаган дор Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд, тэр ч бүү хэл Орост ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж болзошгүй гэнэ.
Москвагийн зүгээс хилийн чанад дахь Оросын цэргийн томоохон бааз байрладаг Тажикистанд нөхцөл байдал тогтворгүй болохоос эмээж байна. Өнгөрсөн жил алан хядагчид интернэтэд “Удахгүй, тун удахгүй” хэмээх нэртэй бичлэг цацсан бөгөөд үүндээ Кавказ, Урал, Крым, түүнчлэн нийслэлүүдэд алан хядах ажиллагаа хийнэ гэж сүрдүүлж байжээ.

Орос хэлтэй
“Исламын улс”

Халимов нь “Исламын улс” бүлэглэл дотроо хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс салсан улсаас гаралтай, орос хэл сайн эзэмшсэн нэгэн гэдгийг тооцон үзвэл радикалууд энэ хэсгийн нөхдийг сонирхож эхэлсэн гэсэн үг юм. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников өнгөрсөн жил мэдэгдэхдээ “Исламын улс” террорист байгууллага 1.7 мянга гаруй орос нэгдэж, тулалдаж байгаа гэжээ. Гэхдээ энэ тоо үүнээс ч давж магадгүй гэж хараат бус шинжээчид үзэж байна.
Вашингтон дахь “Gulf State Analytics”-ын ахлах шинжээч Теодор Карасик “Халимов орж ирсэн нь “Исламын улс”-ын стратегийг Төв Ази руу чиглүүлж болзошгүй. Тэгвэл Тажикистан болон бусад улс исламистуудын шинэ бай болно гэсэн үг. Халимов улсынхаа бүтэц, удирдлагыг сайн мэдэх болохоор төр засагтаа дургүйцэж буй иргэдийг ашиглаж мэднэ” гэжээ.
Харин Евразийн харилцаа холбооны төвийн захирал Алексей Пилько тажик гаралтай цагдаагийн байдлыг харвал Сирид алан хядагчидтай тэмцэх ёстой гэсэн Оросын стратеги зөв болох нь батлагдаж байна гэжээ.
Тэрбээр “Сири улс өнгө бүрийн исламистуудыг соронзон мэт татдаг газрын хувьд тэнд тэднийг устгах нь илүү хялбар” гэж мэдэгдсэн байна.
Одоохондоо Халимовыг алан хядах бүлэглэлийн нөлөө бүхий командлагч гэж хэлэхэд эрт байна. “Исламын улс” нь командлалын ямар ч холбоогүй янз бүрийн зэвсэгт бүлэглэлийг нэгтгэсэн байгууллага бөгөөд тэдгээр нь өөр өөрсдийнхөөрөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ч тус байгууллага сүүлийн үед Сири, Иракт хэд хэдэн ялагдал хүлээж, Ливи рүү шилжиж байгаа билээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car