antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Ж.Баянмөнхийг хоёр зүйлчлэлээр буруутгажээ

нийтлэсэн Admin

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх албан тушаалаа хэтрүүлсэн гэх хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ.

Тэрээр өнгөрсөн өдрүүдэд батлан даалтад гарах хүсэлтэйгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорт хүргүүлсэн байна. Түүний хариуг одоохондоо өгөөгүй байгааг прокурорынхон дуулгалаа.

Одоогоор АТГ-ын мөрдөгчид Ж.Баянмөнхөд Эрүүгийн 21147371 дугаартай хэрэг үүсгэн хоёр үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа аж. Үүнд Эрүүгийн хуулийн 264, 268 буюу албан тушаалаа ашигласан, бусдаас их хэмжээний авлига авсан гэх хоёр зүйлчлэлээр буруутгаж байгаа аж.

Мөн Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байна. Түүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийнхээ дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Д.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car