Дархан-Уул аймагт энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө орон сууцны байшинд ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрч олон айл орон гэргүй болсон. Энд амьдарч байсан 33 айлыг оюутны дотуур байр зэрэг газарт нүүлгэн шилжүүлжээ.
Харин тэнд ажилласан мэргэжлийн хяналтын шинжээчид өчигдөр ирсэн бөгөөд тэд дэлбэрэлтэд өртсөн байшингийн хийц, бүтэцээс дээж авсан байна. Энэ шинжилгээний хариу гарсны дараа тухайн орон сууцны байшинг нураах уу, эсвэл засварлах уу гэдгийг шийдэх аж.
Мөн 33 айлаас 11 нь хуучин нөхцлийн хэмжээнд хүрсэн орон сууц өгөөч гэсэн хүсэлт тавьсан бөгөөд орон нутгийн удирдлага энэ талаар тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм байна.
Б.Нар
Холбоотой мэдээ
Comments are closed.