
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газраас тодруулахад “Хоёр дахь иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэн “Орос гэрэл” ХХК-ийн том оврын тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд ОХУ-д томилолтоор явж байсан юм байна. Одоо Красноярск хотод дээрх компанийн төлөөллөөс гадна амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл очоод байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий консулын газраараа дамжуулан дээрх иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.
Красноярск хотын цагдаагийн байгууллагаас талийгаачдыг согтууруулах ундаа хэрэглэж байгаад санамсаргүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг Эрхүү хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Эл мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж байгаа бөгөөд хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 07, 2016 11:41:56 am )
Хүн төрөлхтний хараал идсэн Орос руу битгий яваа? Монголчуудаа, аймаар газар ш дээ, дээрэмчид олонтой бузрын газар.
-
Зочин (September 07, 2016 1:40:38 pm )
Аймаар юм бе!
-
Mongol (September 07, 2016 6:46:07 pm )
Arhi ruu chihej baigaa um baina, orosuud alsan baij taaraa, muusain gemt heregtengyyd deeremdeed l alaa biz,,,zugeer orhij bolohgui shdee
-
Зочин (September 07, 2016 10:01:53 pm )
Гадны нөлөөтэй байхаа. Хоёул хоёулаа усруу орно гэж юу байх вэ
4 Comments