Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн МҮЭХ-ноос зохион байгуулсан жагсаал, цуглаан өндөрлөлөө. Харин уг жагсаалыг зохион байгуулагчид болон оролцогчдыг хууль зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохоо цагдаагийн газраас мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд “Жагсаал, цуглаан зохион байгуулагчид болон оролцогчид нь “Монгол Улсын Төрийн ордны тухай хууль”-ийн 11.4-т заасан “Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчдэд саад хийхийг хориглоно” гэсэн заалт,
“Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хуулийн 11.6-д заасан жагсаал, цуглаан зохион байгуулагчид нь “Жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чанддан сахиулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль зөрчиж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг зохион байгуулагч нарт сануулсан болно” гэжээ.
Улмаар жагсаал зохион байгуулагчид болон оролцогчдыг хууль зөрчсөн гэж үзэж буй баримтаа харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалатын газарт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.