antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 Comments are off

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

нийтлэсэн Admin

1201609061473128143

– Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:

  – Тодорхой хөдөлмөр эрхлээгүй

  – Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид

  – Газар тариалан эрхлэгч

  – Лангуу турээслэгч

  – Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт

2. НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР ТӨРЛИЙН ДААТГАЛД ДААТГУУЛЖ БОЛОХ ВЭ?

– Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулна.

3. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД САРЫН ОРЛОГООСОО ХЭДЭН ХУВИАР ТООЦОЖ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ВЭ?

– Сайн дураар даатгуулагч нь гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд:

  – Тэтгэврийн даатгалд — 10.0%

  – Тэтгэмжийн даатгалд — 1.0%

  – Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1.0%

                                                                                                                                                         Эх сурвалж: ndaatgal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car