
Тодруулбал, СХД-ийн зургадугаар хороо “Содон” хорооллын ХААН банкны салбарт хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байсан хүн баригдлаа” гэсэн мэдээллийг шалгахад, БГД- …. тоотод суух Б.М /эм.24н/-гийн тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20.000-тын дэвсгэрт илэрснийг СХДЦХ-2 шалгаж байна.
Мөн түүнчлэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хоро “Хүчит шонхор” захын ХААН банкны салбар дээр хуурамч мөнгөн дэвсгэрт ирлээ” гэсэн мэдээллийг шалгахад СБД…суух Г.Д /эм.53н/-гийн тушаасан орлогын 8.662.000 төгрөгнөөс AG0053063 сери дугаартай хуурамч 10.000-тын дэвсгэрт илэрснийг шалгаж байна. Ийнхүү сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх, мөн санамсаргүйгээр үйлчилгээ авах зэрэг хууль бус үйлдэл гараад байгаа тул иргэд болон худалдааны төвүүдийн касс, банкны теллеруудыг гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байх, хэрвээ хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.